Melody Mongolia

2014-11-20

Түүний багваахай цэцэг

life 
Тэр охин нөхөртэй, бас хүүхэдтэй. Тэднийхээ төлөө, бас ээжийнхээ төлөө л үдшийн бүрийгээс өглөөний наран мандах хүртэл ажиллана. Шөнийн ээлжинд ихэд ядарна. Гэвч тэр их сэргэлэн цовоо, хөгжөөнтэй, алиа хонгор ааштай. Ажилдаа махруу бас ч зарчимч. Нэг өдөр шивээс хийлгэжээ. Хөөрхөн багваахай цэцэг шивүүлсэн нь ил тод биш, өөрт нь ямар нэгэн учир утгыг илэрхийлж байсан нь ойлгомжтой. Хүнд харагдахааргүй газар шивүүлсэн нь тийм ч чухал биш, ил газраа ч шивээс хийлгэх нь хувь хүний дурын асуудал. Гэтэл нөхөр нь уурлаж, шивээстэй хүнтэй амьдрахгүй гэж түүнийг дарамтлан шивээсийг нь арилгуулжээ. Арилгана гэдэг амаргүй, арьсыг нь лазераар улаан нялга болгосон нь тодорхой. Дахиж 2-3 удаа ингэж арьсыг нь мулзалж байж шивээсийг бүрмөсөн арилгана гэнэ. 
Энэ бол хэдий тухайн гэр бүлийн асуудал ч гэлээ, миний дургүйцлийг хөдөлгөөд зогсохгүй, яаж ч чадахгүйдээ уурсан амаа ангалзуулан хоцорлоо би. Эрэгтэй хүн авч суусан гэргийгээ өмчилж авсан боол мэт үздэг энэ нийгэм хэзээ ч хөгжихгүй. Өөрөөс нь ахиу цалин авдаг гэргийгээ дарамтлан, элдвээр хараан зүхэж, хардаж доромжилдог эрэгтэй хүмүүс Монголд дүүрэн байгаа цагт улс маань хэзээ ч хөгжихгүй. Гэргийнхээ ажил хийж хүний өөдөөс гөлөлзөн барин олж ирсэн хэдэн төгрөгийг нь архинаас өгөөд хөлчүүрхээд сууж байдаг эрчүүд байгаа цагт бид хэзээ ч жаргахгүй. Ханилж суусан бяцхан хатагтайгаа яагаад бага ч болов эрхлүүлээд, хайрлаж халамжлаад байж болдоггүй юм бол оо? Цаг тутамд л хатуу ширүүн үгс чулуудаж, нэг ч удаа ядарч байгаа эсэхийг нь асуудаггүй, тэгсэн мөртлөө хийсэн хоолыг нь идээд бас амт муутай байна гэж голоод, хүүхэд төрүүлж өгснийг нь юман чинээ санахгүй, байнга эхнэрээ хардаж сэрдэж дарамтлаж доромжилдог эрчүүд хорвоогоос тонилоосой. Тийм авир гаргаснаараа тэд эхнэрээ давруулахгүй, толгой дээрээ гаргахгүй байгаа мэт өөрсдийгөө дөвийлгөн ханхалзаж, бусад эрчүүдийнхээ өмнө гавьяа байгуулсан мэт авирлана. Ичиж амьдрах хэрэгтэй шүү, эрчүүдээ. Энэ бичлэг доор өөрсдийгөө өмөөрч хамгаалсан эрчүүдийн сэтгэгдэл орж ирэх байх, гэхдээ та нарын хэлсэн үг хэзээ ч тэр охины лазераар арьсаа зумлуулсны нэг хоромтой ч тэнцэхгүй. Хатуу ширүүн үгтэй бичлэг оруулсан ч би хэзээ ч энэ бичлэгийнхээ төлөө хэнээс ч уучлал гуйхгүй. Хувь хүний эрх чөлөөг хүндэтгэхээ мэдэхгүй, архи ууж эхнэр хүүхдээ тамлан зовоодог эрчүүд Монголд байгаа цагт би хэзээ ч эр хүнийг хүндлэхгүй. 
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 267 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190230 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн