Melody Mongolia

2008-10-20

"Аялал жуулчлалын эдийн засагт оруулах хувь нэмэр" эссэ

АНУ-ын зохиолч Grace Moore “You're Only Human Once” номондоо бичихдээ “Аливаа нутаг орны үзэсгэлэнг чин сэтгэлээр биширч үнэн дүр төрхийг нь олж харахын тулд тэнд халаасандаа сохор зоосгүй очвол зохилтой хэмээн бодном” гэжээ. Гайхалтай эмэгтэйн өвөрмөц бодол шүү. Харин та бидний хувьд дээрх үзэл ямар үр дагавар авчрах билээ? Үргэлжлүүлэн уншихаасаа өмнө Та агшин зуур толгой өндийлгөн  хариулахыг оролдоод  үзээч.

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын тунхаглаж байгаагаар аялал жуулчлал нь дэлхийн хамгийн хурдан өсч буй аж үйлдвэрийн салбарын нэг бөгөөд аялал жуулчлалын destination-д ашиг оруулснаар тухайн орон нутгийн болон улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр болдог. Аялал жуулчлал нь жуулчдын урсгалыг даган орж ирдэг бүтээгдэхүүн үйлчилгээнээс олох орлого, аялал жуулчлалын байгууллагуудын төлөх татвар, ажлын шинэ байр үүсэх болон эдийн засгийн ахиц дэвшил гарах боломжийг бий болгодогоороо аливаа улс орны эдийн засагт амин чухал нөлөөтэй салбар юм. Чухам ийм шалтгааны улмаас л төрийн бус байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд тодорхой бүс нутгийг аялал жуулчлалын destination-р зарлан, сурталчилж, тухайн бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг дэмжин тэтгэдэг юм.

Египет улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө аравны нэг хувь нь суурьшил болон газар тариалангийн зориулалтаар ашиглагддагийн учир нь  нутгийн 90 гаруй хувийг элсэн цөл, чухамдаа Ливийн, Сахарын, Арабын алдарт цөлүүд эзэлдэгт оршино. Гайхалтай нь Египет Улс газар тариалангийнхаа ачаар олон зууны турш оршин тогтносон төдийгүй 19-р зуунаас эхлэн өнөөг хүртэл хөвөнгийн ургацаа эдийн засгийн солилцоогоо гүйцэтгэх чухал таваарын хувьд ашигласаар байна. Аж үйлдвэрийн суурь хожуу, 1930-аад онд тавигдсан бөгөөд ХХ зууны сүүл үеэс л эдийн засгийн ашгаа аялал жуулчлал, газрын тос, Персийн булангийн улсуудад 3 сая египетчүүд хар ажил эрхэлснээс олж эхэлсэн хэдий ч нийгэм-эдийн засгийн хөгжлөөрөө буурай орнуудын тоонд хэвээр байна. Манайхтай тун ч төстэй санагдана.

ЭЗ Үзүүлэлт

Египет Улс

Монгол Улс

АНУ

ДНБ

78,8 тэрбум ам.дол (2004)

 

12 их наяд ам.дол (2004)

Нэг хүнд ногдох ДНБ

1,080 ам.дол (2004)

 

39,880 ам.дол (2004)

Ажилчдын тоо

22,279,089 (2004)

 

153,702,230 (2004)

Ажилгүйдлийн төвшин

11 хувь (2003)

 

5.5 хувь (2004)

         

Манай улсаас даруй 1.5 дахин бага нутаг дэвсгэртэй энэхүү эртний түүхт улсын эдийн засгийн давуу байдал яриангүй давтагдашгүй соелын нотолгоо – сац суваргуудад оршино.  Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох фараонуудын бунхнуудыг үзэх жуулчдын тоо 2004 онд гэхэд л 7,795 сая байжээ. Тэд нийтдээ Египетийн эдийн засагт 6.1 тэрбум ам.долларын орлого оруулжээ. Жуулчид голдуу Каир хот, холгүй орших их сац суваргууд, Нил мөрний орчмын зарим балгас тууриудыг үзэх энгийн аялал захиалдаг аж. Манайхтай адил аялал жуулчлалыг хувийн хэвшлийн байгууллагууд авч явдаг. Гэтэл тухайн үеийн Монгол Улсын жуулчдын тоог Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага 301 хүнээр бүртгэсэн байна. Тэр үед дэгдсэн шүлхийтэй холбож тайлбарлаж болно л доо. Египетед ч гэсэн 1992 онд Исламын экстремистүүд гадаадынхан руу довтолж аялал жуулчлалын эрэлтэнд тодорхой хэмжээний цохилт учруулж байсан удаатай. Аялал жуулчлалаар олсон орлого нь ДНБ-ний 13 хувийг бүрдүүлж байгаа нь Египетийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр юм. Мэдээж хэрэг аялал жуулчлалыг дагалдах экологийн асуудлууд ч Египетийг тойрон гарсангүй: барилгын ажлын хяналтгүй, шинээр байгуулагдсан аялал жуулчлалын төвүүдэд хог хаягдлын зохицуулалтгүй байгаа нь Улаан Тэнгисийн усны бохирдолыг өндөр төвшинд хүргэн шүрэн арлуудад хор хөнөөл учруулж байна. “Санхүүжилтийн нөөцөөр дутмаг эдийн засагтай улс тул урт хугацааны хүрээлэн буй орчны арга хэмжээ авахад хүндрэлтэй байна. Саяханаас Синай уул орчмын нутгийг Үндэсний Парк болгох талаар ярьж эхэлсэн,” (Goldschmidt, 2006)  зэргээс харахад байгаль хамгааллаараа манай улсаас дээгүүр орохгүй нь лавтай. Аялал жуулчлалаас олж буй ашгаа ундны усны чанар, хүртээмж, хөрс сайжруулах ажилд үндсэндээ зарцуулж байгаа нь аялал жулчлалын ач холбогдлыг тод харуулж байна.

 

Дэлхийн “тэргүүн баян” улсыг товч авч үзье: АНУ 1970 онд 2.3 сая жуулчин хүлээн авч 889 сая ам. дол. орлого олж байсан бол 1997 онд энэ тоо 48 сая болж хувирчээ. Дунджаар зөвхөн канадчуудын АНУ-д зочлохдоо зарцуулах мөнгөний жилийн дундаж хэмжээ 6 тэрбум ам. дол., мексикчуудынх – 5 тэрбум ам. дол. юм.

 

Аялал жуулчлал санхүүгийн зах зээлд мөнгөний урсгалыг идэвхижүүлж, банкны системд шинэ технологи, ололтыг нэвтрүүлэх хөшүүрэг болдог. Энэ дашрамд уншигч танд сонирхолтой байх боловуу гэсэн үүднээс дэлхийд алдартай Американ Экспресс компанийн түүхээс жишээ татая. АНУ-ын 500 шилдэг бизнесийн жагсаалтын 45-рт ордог 77500 ажилчинтай тус компани 1850 онд Нью Йорк хотод үнэт эдлэлийн тээвэрлэлт эрхлэхээр байгуулагджээ. Тухайн үеийн томхон тээврийн пүүсүүд болох  Wells & Company; Butterfield8 Wasson and Company; Livingston, Fargo and Company гурав нэгдэн улмаар үйл ажиллагаагаа шуурхай түгээлт, банкны үйлчилгээний зах зээлд өргөжүүлэн тэлжээ. Америкийн Иргэний дайны үед Холбооны Армийн талд үйлчилснээр санаанд багтамгүй ашиг олсноор оргил өөд тэмүүлэх хөдөлгөөн нь эхэлжээ.

Жеймс Фарго уг компанийг тэргүүлэх үед 1891 онд аялагчдын чекийг нэвтрүүлжээ. Американ Экспресс аялагчдын чек нь банк болон шуудангийн аль ч салбарт бэлэн мөнгөтэй ижил тэнцүү дүйцэхүйц, туйлын найдвартай үнэт цаас болжээ. Тэр дороо дэлхийн аль ч улсад аялж яваа америкчууд уг чекээр бараа болон үйлчилгээг худалдан авдаг болсон нь аялал жуулчлалын салбарт нэн эрэлттэй зүйл байсныг нь нотолно. Хожим 1958 онд анхны зээлийн карт болох Diner’s Club гарсны дараа Американ Экспресс найман жил бэлтгэсний үндсэн дээр өөрийн нэрийн зээлийн картыг мөн нэвтрүүлэв.  Уг картын ачаар бэлэн мөнгөгүйгээр бүтээгдэхүүн худалдан авах боломж мянга мянган худалдан авагчдад олдсон нь гурван сарын дотор хагас сая хүн, арван жил болоход хоер сая хүн Американ Экспресс картыг хэрэглэх болсноос харагдаж байна.  

Аялал жуулчлал даатгалын системийг хөгжүүлэх, шинэ даатгалын хэлбэрүүдийг нэвтрүүлэхэд нөлөөлдөгийг дараах жишээнээс харцгаая. Ситигруп Инкорпорейтэд компани нь АНУ-ын томоохон банкуудын нэг болох Ситибанкийн холдинг бөгөөд дэлхийн 100 гаруй оронд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг юм. Travelers’ Group-тэй 1998 онд нэгдсэнээсээ хойш дэлхийд тэргүүлэгч байр сууриа даатгалын үйл ажиллагаагаараа батжуулсан. Travelers’ Group пүүс нь 1864 онд байгуулагдсан гэнэтийн ослын даатгалын компани бөгөөд 1897 оноос эхлэн амь насны даатгал, авто ослын даатгалыг хэрэгжүүлэгч дэлхийд анхдагч пүүс юм. Уг пүүсийн үйлчилгээг энгийн иргэд, тэр дундаа жуулчид ихээхэн таашаадаг ажээ. Хоер пүүс нэгдэхдээ 700 тэрбумын хөрөнгөтэйгээ зарлажээ.

Зарим монголчуудын дургүйлхэн “золбингууд” хэмээн хочилдог backpackers зочилж буй улс орныхоо эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг байна. Тэд зөвхөн үүргэвчээ үүрч аялаад зогсохгүй түр хугацаагаар хөдөлмөр эрхэлдэг. Тухайлбал, Лондонгийн пабуудад Австрали backpackers, энд тэндхийн “Irish pub”-уудад Ирланд backpackers ажилладаг онцлогтой. Австралийн жимсний фермүүдэд backpacker-үүдэд зориулсан ажил байнга бэлэн байдаг. Учир нь тэд ямар ч хүнд ажлыг гололгүй хийж, харьцангуй бага цалин авдаг байна. “Ерөнхийдөө backpackers хөгжингүй орнуудын, англиар чөлөөтэй ярьдаг төлөөлөгчид байдаг бөгөөд голдуу буурай хөгжилтэй орнуудаар аялдаг байна” (Wikipedia,2007). Тэд хямд орон байр, хоол эрэлхийлэх үндсэн дээр орон нутгийн жижиг худалдаачдаар үйлчлүүлж, тухайн орон нутгийн эдийн засагт, жижиг худалдаачид, энгийн иргэдэд хувь нэмэр оруулдаг. 

Үргэлжлэл болох 10 гаруй хуудсыг холбоо барин аваарай, хэрэгцээтэй бол.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2911 удаа

Сэтгэгдлүүд

2017-04-28 -

Бичсэн: tseegii (зочин)
sn bnuu ih sonirholtoi sanagdlaa tsaas ni urgeljluulj unshihiig husch bnaa
. Шууд холбоос

2014-11-21 -

Бичсэн: Зочин
sain bnu uldsen 10huudasiig unshmaa bna tanitai yaj holboo barihuu?
. Шууд холбоос

2014-03-13 -

Бичсэн: Зочин
таалашдлаа
. Шууд холбоос

2012-04-02 - Mash ikh taalagdlaa...

Бичсэн: Зочин
Sain bna uu?

Tanii bichsen esseeg unshij uzlee unekheer ikh taalagdlaa..

Tsaashidiin ajild chin ondor amjilt khusye!

Uldsen khuudsiig ni abch urgeljluulen unshmaar bnaa. Tuslana uu!
. Шууд холбоос

2012-03-05 -

Бичсэн: Зочин
Сайн байна уу. Таньд амжилт хүсье их мэдээлэл тавьж байгаарай их гоё болсон байна энэ хэхэхэ
. Шууд холбоос

2010-03-25 -

Бичсэн: Зочин
rolling on the floor
. Шууд холбоос

2010-01-13 -

Бичсэн: Зочин
гоё шүү гоё шүү хайртай зүрх өвдөх алга ташилт инээх
. Шууд холбоос

2009-02-18 -

Бичсэн: Melody
nerd
. Шууд холбоос

2009-02-17 -

Бичсэн: Зочин
party surprise devil raised eyebrow whew!
. Шууд холбоос

2008-11-30 -

Бичсэн: Зочин
Сайн уу эрxэм уншигчидаа.Энэxүү мэдээллийг уншаад дэлxийн айлал жуулчлалийн салбарт болж буй явдал, одоогийн болон урд жилуудийн туxайн газар нутгийнxаа эдийн засагт оруулаx xуви нэмэр,xогжил цэцэглэлтин талаарx мэдээ мэдээлэл н аялал жуулчлалийн салбарт ажилладаг,мон энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус, боловсон xучин гээд нийтийг xамарсан xэнч уншсан бугдэд xуртээмжтэй,сонирxолтой мэдээлэл байна гэж бодлоо.Магадгуй энэ чиглэлээр сурч судалгаа xийдэг xумууст илуу ойр xовор мэдээлэл болж огч чадаx юм байна.(сайxан бэлэн будаа гэж xэлж болоx л ум).яагаад гэвэл энэ талийн мэдээлэл xайсан xун лав л шууд л xуулаад тавичиxсан бxад эргэлзээгүй сайxан наируулгатай энгийн угтэй юм.Баярлалаа,Мэлөды чамд амжилт xусиэ.
. Шууд холбоос

2008-11-29 - ?

Бичсэн: Зочин (зочин)
сайн уу?би найзийнxаа блогийн уншиж байна.Мэдлэггүй мунxаг xумуус блогт санал бичиxгуй байж болно гэдгийг би зориуд xэлмээр байна.Найзийн маан блог унэxээр xэрэгтэй мэдээллээр дуурэн аргагуй л боловсрол ондортэй олон талийн мэдлэгтэй болоxоо xаруулж чадаж байна,Зарим нэг xий дэмий чалчигчид xоосон тарxитангуудад зориулаагуй н тодорxой шд.Xэрэгтэй мэдээ мэдээлэлээ байнга бичсээр л байгаарай миний найзаа,Найз н чамаар баxарxаж унэлж xундэтгэж явдаг шуу.За ажил амидралд н xан буурал xорвоогийн xамгийн сайн сайxан буxнийг xусэн эрөөэ.Ирээдүйг чини оодрог сайxнаар ургэлж бодож явнаа найз н.

Xундэтгэсэн найз

Ари.
. Шууд холбоос

2008-11-29 -

Бичсэн: xvv
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна шүү. Манайд одоо яг л дутагдаж байгаа сэдэв. Саяхан www.bodrol.org дээр бас энэ тухай ярилцацгаасан. Зөв талаас зөв суурин дээр зөв хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна даа. Одоо бол Монголд жуулчид гэхээр секс тоур хийж ирдэг хэдэн Солонгосоор л бараг хүмүүст төсөөлөгддөг юм биш үү? Ер нь гэхдээ жил ирэх тусам Монголыг сонирхон жуулжчилж ирж байгаа хүмүүс нэмэгдээд л байгаа байх... Цаашдаа дэлхийн хэмжээнд хүрсэн үйлчилгээ бүхий зочид буудлуудтай болж, сурталчилгаа явуулж жуулчдыг татах хэрэгтэй байх л даа. Гэхдээ сайн зочид буудал гэж төрийн ордны хажууд баригдсан үгүйгээрээ шийдэгдэхгүй байх л даа. (шал тэнэг хэрэг) http://cocktailroom.blogspot.com бас бичсэн байсан...
. Шууд холбоос

2008-11-29 -

Бичсэн: Зочин
зайл
devil devil devil
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 191910 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 106 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн