Melody Mongolia

2008-12-28

Романтик кино үзэх тийм муу гэж үү?


Романтик кинонд ичимхий ч сайхан сэтгэлтэй залуу үзэсгэлэнт бүсгүйтэй учирч, маргалдаж салсан хосууд гайхалтай учир тохиолоор дахин уулзаж хэзээ ч дахиж бие биеэсээ салдаггүй. Үзэсгэлэнт Женнифер Лопес Ральф Феннсийн хамтаар тоглосон "Манхэттэний үйлчлэгч" киног үзээд сэтгэл гэгэлзээгүй хүн ховор биз ээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Эдинбургийн Эриот Уаттын Их сургуулийн Гэр бүл, хувийн харилцааны Лабораторийн судлаачид 1995-2005 оны хооронд хийгдсэн Холливудын 40 романтик кинонд судалгаа хийж дуусчээ.  
Судлаачдын болгоомжлох болсон нэгэн зүйл бол романтик кинонд гардаг үйл явдлууд хүмүүсийг бодит амьдрал дээрээ жинэхэнэ хайр сэтгэлээ олж авахад саад болж байна гэсэн итгэл юм. Сэтгэл судлаач эрдэмтэдийн ажигласнаар, хүмүүсийн олонхи нь хайр дурлалын талаар худал хуурмаг зарчимд итгэж амьдардаг ажээ: Тэр үнэхээр чамд хайртай бол чиний юу хүсч мөрөөддөгийг, юу хүсч байгааг ярилцахгүйгээр мэдэх болно, хүн болгон заяаны ханьтай, тэр заяаны хань нь зам дээр хүлээж байдаг гэх мэт. 130 сайн дурын оюутнууд дээр судалгаа хийхэд романтик кино үзсэн оюутнуудын дийлэнхи нь хувь заяа, учрал тохиолд итгэдэг байсан ажээ. Харин кино биднийг ийм болгож байна уу, эсвэл бидний бодол сэтгэхүйг кино зүгээр л дамжуулж байна уу? Аризоны Их сургуулийн эрдэмтэн Мари-Луи Галициан гэгч эмэгтэй 1990 онд мөн ийм судалгаа хийхэд дээрхтэй ижил дүн гарчээ. Өөрийгөө романтик киноны харгайгаар ганц бие амьдралаар дахин амьдрах болсондоо итгэдэг тэрээр романтик кино хэт их  үзэхээс болгоомжлохыг уриалж байна. Гэсэн ч "манай талын баатрууд"-ын нэг Британийн Сэтгэл судлал, Зөвлөгөө, Эмчилгээний Холбооны тэргүүн Филип Ходзон өөрөөр үзэж байна: Магад амьдралаа холбоод 2-3 жил болоод урам хугарч байгаа хүмүүст романтик кино тэгэж нөлөөлдөг байж болох хэдий ч, ганц бие яваа хүмүүст романтик кино нь онгод, итгэл найдварын эх үүсвэр болдог, гэжээ. "Амьдралын хатуу үнэнийг даван туулахад зарим зүйлс бидэнд тусладаг. Хэн нэгэн Таныг хүлээж байгаа гэсэн бодол Танд итгэл найдварыг авчирдаг. Харин Холливуд тэрхүү итгэл найдварыг арилжаалдаг."
Melody: Ингээд би романтик кино үзсээр байхаар шийдлээ.
Эх сурвалж:  http://www.time.com/time/health/article/0,8599,1868389,00.html
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1904 удаа

Сэтгэгдлүүд

2013-12-28 -

Бичсэн: Зочин
zvgeerdee mu bishshdee
. Шууд холбоос

2011-11-21 -

Бичсэн: Zurai (зочин)
Bi ch gsn romantik kinog uzehee bolihgui ee, hezee ch
. Шууд холбоос

2011-11-21 -

Бичсэн: Зочин
angel тэврэлт rolling on the floor алга ташилт angel инээх
. Шууд холбоос

2009-01-05 - Zugeer shdee!

Бичсэн: Gerelee (зочин)
Yu ni bolohgui gej? Goe shdee. Setgel sanaag shan l bolgodog shdee. Yaadiin be? Uzlee geed yamar muudah bish! kkkkk. Uzeed l bj dee? He he. love struck love struck
. Шууд холбоос

2009-01-03 - me too

Бичсэн: Flower (зочин)
bi romantic kino uzehee bolichihvol nar baruunaaas garna biz.kkk. hudlaa yum shig sanagddag ch uzeed yamar goy boldog gj sananaa... muruuduul hihihihi
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190229 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 73 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн