Melody Mongolia

2009-01-11

Онгийн хийдийн гунигт шивнээ


  • Онгийн хийд нь Дундговь аймгийн Сайхан-овоо сумын нутагт
  • Монгол орны төв хэсэгт тал хээрийн бүсэд оршдог
  • Энэ нутагт тал хээрийн байгаль, говь нутаг, баянбүрд хослон оршдог
  • Онгийн хийд нь тухайн үед монголын шарын шашны гол төв байсан бөгөөд говийн бүсийн том хийдүүдийн нэг байжээ.

  • Онгийн хийд нь Онги голын урд, хойд эрэг дээр хоёр тусгай хийдээс бүрдэж байв
  • Урд хийд 1760 онд байгуулагдсан бол
    Хойд хийд 1800 онд байгуулагдсан.
  • 1937 онд Онгийн хийд устгагдсан.
  • 1994 онд Онгийн хийдийг сэргээн босгох ажил өрнөсөн     
Онгийн хийд нь одоогоос 220жилийн өмнө байгуулагдсан 1000-аад ламтай том хийд байжээ.
Урд хийдийг 1760 онд Багш лам байгуулан Хойд хийдийг 1800 онд түүний шавь байгуулсан. Урд хийд 11 сүмээс Хойд хийд 17 сүмээс бүрдэж байв.
Урд хийд шашны 4 дацантай /их сургуультай/байв: анагаах ухаан, гүн ухаан, тарнийн ёс, одон орон.
Газрын хөрс хөндөөгүй барьсан онцлогтой
Хийдийн зүүн хэсэгт Барь хамбын рашаан байдаг. Энэ рашаан нь өвөл хөлддөггүй, хлорид-гидрокарбонат натри-магнийн найрлагaтай, ходоод дотрын өчнийг анагаадаг
Бид Онгийн хийд хэмээн нэрлэдэг боловч шашны нэршил нь Гүндүүжинбаалин хийд юм.

Онгийн голын урд хойд эрэг дээр байсан хоёр суварга нь жилийн тодорхой нэгэн өдөр гэрлэн цацрагаар хоорондоо холбогддог байсан нь тэр үеийн монголчуудын одон орон судлалын мэдлэгийг харуулна.

Байршлын хувьд :
  • Онгийн хийд нь сайн далдлагдсан, нам цав толгод дунд хайлаас модоор хүрээлэгдэн оршдог.
  • Хүрлийн болон Хүннүгийн үеийн эртний сүг зураг, булш хиргисүүр бүхий түүхийн олдвор элбэг тохиолдох нутагт,
  • Хархорин-Говийн чиглэлийн тэнхлэгт оршдог.
  • 1994 онд Онгийн хийдийг сэргээн засварлах ажил эхэлсэн
  • 2004 онд Лам Чодовын дуганыг сэргээв
  • Хэлмэгдсэн лам нарын дурсгалд зориулан суварга бүтээв
  • Эд өлгийн зүйлсийг цуглуулан 2 гэр музей байгуулав
  • Одоогоор 17 лам ном хурдаг
  • Хархорин-Өмнөговийн чиглэлийн  замд оршдог тул жуулчны урсгал дайран өнгөрдөг цэг
  • Олон тооны сүг зураг, агуй, “13-р зууны баатарлаг гүнжийн булш” зэрэг сонирхлын цэгүүдийн ойр оршдог
  • Онгийн голын экосистем сэргэсэн тохиолдолд байгалийн таатай нөхцөл бүрдэнэ
  • Ахар Хайрханы ангийн отог
  • Цаашид тогтмол ном хурдаг болох зэрэг олон давуу талтай


Сайхан-Овоо сумаас өндөр хүчдэлийн шугамыг 2008 онд татсан нь Онгийн хийдийн жуулчны баазуудад үр ашигтай байгаа. Сайхан-Говь, Цагаан-Овоо, Их Говь, Мөнх-Хаан зэрэг 5-6 жуулчны баазтай.

Монгол орны төв хэсэгт орших Дэлхийн цэвэр усны томоохон хагалбар цэг болох Хангайн нуруунаас эхтэй Онги гол нь хангай, тал хээр,говийн бүс нутгийг дамжин 435 км урсахдаа 175 км кв талбай бүхий Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй Улаан нуурыг бий болгодог Онги голын эх цутгал голууд дээр 1993 оноос эхлэн жил бүр 30 гаруй ААН-үүд ашиглалт хайгуул явуулж ирснээс одоогийн байдлаар 2208 га талбайд ашиглалтын 7,хайгуулын 14 цэгт үйл ажиллагаа явагдаж байжээ.
Онги гол тасарч Улаан нуур ширгэсэн шалтгаан нь дээрх алт олборлолтын явцад голын гольдролуудыг бүр мөсөн өөрчилж техникийн болон байгалийн нөхөн сэргээлт огт хийхгүй орхисноос шууд хамааралтай болохыг Байгаль Орчны Яамны Хөндлөнгийн хянан магадлагааны ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон байна.Энд Монгол улсын Yндсэн хууль,Байгаль хамгаалах хууль,Ашигт малтмалын тухай хууль,Усны тухай хууль зэрэг гол гол хуулиудын тодорхой заалтууд ноцтой зөрчигдөж байна.
Онги гол тасарч Улаан нуур ширгэснээс тус бүс нутгийн 60 гаруй мянган хүн ундны болон хэрэглээний усаар гачигдаж, нэг сая гаруй мал сүрэг уух ус бэлчээрээр хомсдон, өөр аймаг сумдын нутагт дайжин нутаглахад хүрээд байгаа юм. Энэхүү үйл явц нь Онги гол болон Хангайн нуруунаас эх авсан нийт голуудын хувь заяанд бодит аюул, нөхөж баршгүй хохирол учруулсан. Голын ай сав дагуух иргэд байгалийн энэхүү сүйрэлд санаа зовниж,оршин тогтнохын үндэс болсон гол горхи,нуур, хүрээлэн буй байгаль орчноо хайрлан хамгаалах өөрсдийн идэвхи санаачлага, сайн дурын үндсэн дээр нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орон ажиллах болсон юм.
“Онги голынхон” хөдөлгөөний хаяг: http://www.onggiriver.org,
утас 55150663




 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2449 удаа

Сэтгэгдлүүд

2011-03-17 -

Бичсэн: Зочин
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2010-11-12 -

Бичсэн: Зочин
нүүү үнсэлт
. Шууд холбоос

2010-03-26 -

Бичсэн: budmaa
ymar gogo medeelel ve nutgaa sanchlaa muuusaan alt uhagchidaas bolj minii nutgiin hamgiin tom uzmer mine usdah gj bi ochj sergeene amalj bna
. Шууд холбоос

2009-09-26 - ongiin hiid bol mini torson nutag tend ochihoor energi mahs ih avdag shuu

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

2009-01-15 -

Бичсэн: xvv
Маш их таалагдлаа big grin
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Boloroo
Shan taniltsuulga bna,
Hairan nutag sad
. Шууд холбоос

2009-01-13 -

Бичсэн: Monkhoo (зочин)
alt olborloltoos bolj manai orni baigali orchn suitj bgd uneheer haramsaltai bn
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190234 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 64 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн