Melody Mongolia

2009-06-12

Зайнаас ажиллах буюу Telecommuting



Хүрээлэн буй орчны давуу талууд
1996 онд АНУ-д “Цэвэр Агаарын Акт нь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг болон газрын гадарга орчмын озоны төвшнийг 25%-иар багасгах талаар өөрчлөлт тусгасны” дараагаар Telecommuting буюу зайнаас ажиллахыг илүү сайшаадаг болов. Тус Акт нь 100 гаруй ажилтантай компаниудыг олон нийтийн тээврийн хэрэгсэл, ажлын цөөн хоног, зайнаас ажиллах зэрэг арга хэмжээг дэмжин дэлгэрүүлэхийг шаардав. 2004 онд Конгрессын баталсан журмын дагуу Нэгдсэн Улсын зарим нэг төрийн албадыг үйл ажиллагаагаа явуулахдаа ажилчдыг зайнаас ажиллахыг дэмжихийг заав. Тус журам нь хөдөлмөрийн чадвар бүхий бүх албан хаагчдад ажлаа зайнаас гүйцэтгэх боломжийг эс олгосон тохиолдолд тэдгээр албадыг мөнгөн торгууль ноогдуулахыг сануулсан юм.
Зайнаас ажил үүргээ гүйцэтгэх явдал нь автомашины бөглөрөл, хэт ачаалал үүсэхээс, мөн түүнчлэн хотжилтоос үүдэн гарсан агаарын бохирдол, шатахууны хэрэглээ зэргийг үлэмж хэмжээгээр багасгах арга зам хэмээн тооцогдож байна. Сүлжээний дэд бүтэц болон тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хийх нь нөгөө талаас ажлын бүтээмж, үр дүн, зайнаас ажлаа гүйцэтгэж байгаа ажилчдын сайн сайхан /тухайлбал гэр бүлтэйгээ илүү их чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажилдаа хүрэх замд тохиолдох стресс багасах гэх мэт/ зэрэгтэй дэнслэхэд харьцангуй тэнцвэрт байдал үүсэх юм, ялангуяа төв ажлын байрны төвлөрлийн хэрэгцээ шаардлагатай холбогдон үйл ажиллагааны зардал өндөртэй байдаг томоохон компаниудад уг асуудал маш ашигтайгаар эргэдэг. АНУ-д зайнаас албан үүргээ гүйцэтгэж буй ажилчдын тоо тодорхой бус хэдий ч зарим судалгаагаар, дараагийн хэдэн жилд уг тоо төдийлөн өсөхгүй болов уу гэсэн таамаглал байдаг. Зайнаас ажил үүргээ гүйцэтгэхэд саад болох зүйлсийн тоонд ажил олгогчдын үл итгэх байдал, мөн түүнчлэн хамт олон, хамт ажиллагсдаасаа хол байх явдал юм.

Ажиллагсадын сэтгэл ханамж
Ажиллагсадын хувьд зайнаас ажил үүргээ гүйцэтгэх явдал нь уян хатан шинж чанаараараа сонирхлыг ихээр татдаг. 2008 оны Роберт Хафын Олон Улсын Санхүүгийн Ажил Олголтын Индексийн дагуу 1400 гаруй байгууллагаас авсан судалгаагаар, 13% нь орчин үеийн нягтлан бодогч мэргэжилтнүүдийн дунд зайнаас ажил үүргээ гүйцэтгэх боломж нь ажилд орох хамгийн тэргүүн зэргийн санал санаачлагыг авч байгаа юм. Өмнөх үеийн судлагаанаас харахад 33% нь зайнаас ажиллах явдлыг хамгийн шилдэг сонголт хэмээн үзэж, 50% нь үүнийг 2 дах шилдэг боломж хэмээн дүгнэжээ.

Орчин үеийн хандлага
АНУ-ын засаг захиргаа
Сүүлийн үеийн үйл явдлууд нь зайнаас ажил үүргээ гүйцэтгэх явдлыг АНУ-ын засаг захиргааны хувьд туйлын арга хэмжээний төвшинд хүргэжээ. Зайнаас ажил үүргээ гүйцэтгэх явдал нь гадаадын газрын тосноос хэт хамааралтай байх явдлыг багасгаж, зогсолтгүй өсон нэмэгдэж буй шатахууны үнийн хөөрөгдлийг тогтоон барихад туйлын чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
2007 оны 9-р сарын 12-ны өдрийн Зайнаас Ажил Үүргээ Гүйцэтгэгчдийн Туршлага Солилцооны Чуулган дээр тухайн үед Ерөнхий Үйлчилгээний Захиргааны тэргүүн асан Лорита Доан онцлон тэмдэглэхдээ, зайнаас ажил үүргээ гүйцэтгэгчдийн сүлжээг нэмэгдүүлэх эрс шийдэмгий хандлагыг илэрхийлжээ. Түүний ярьснаар, 2010 он гэхэд долоо хоногийн нэг буюу түүнээс олон өдөрт байгууллагын албан ёсны ажиллагсадын 50% нь зайнаас ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болох ажээ.  Одоогоор, Нэгдсэн Улсын албан хаагчдын 4,2 хувьтай харьцуулахад Ерөнхий үйлчилгээний Захиргааны ажиллагсадын 10% нь зайнаас ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм. 2008 оны сүүл үеэр энэхүү үзүүлэлтийг 20% хүртэл, 2009 оны сүүл үе гэхэд 40%-иар, эцэст нь 2010 он гэхэд 50%-иар өсгөх зорилготой байгаагаа Лорита доан мэдэгджээ.

2007 оны судлагаагаар, АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн ажиллагсдын тогтоосноор, зайнаас ажил үүргээ тогтмол гүйцэтгэгсэдийн 1/3 нь тус хөтөлбөрт сэтгэл ханамжтай үлдсэнээ болон ажлын цагийн хэмнэлт, хүлэмжийн хийн хэмнэлт зэрэг хүчин зүйлсийг онцлон дурьджээ.

Ажлын хуваарилалт
Зайнаас ажил үүргээ гүйцэтгэгчид нь заавал гэрээсээ албан үүргээ гүйцэтгэх албагүй юм. Зайнаас ажил үүргээ гүйцэтгэхийн шинэ хэлбэр бол ажлын хуваарилалт юм. Уламжлалт ажлын өрөөнөөс хальсан ажлын орчныг энд ойлгож болно. Тухайлбал, ажиллагсад нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохиромжтой ямарч газар байршлаа сонгон /гэртээ эсвэл, хэрэглэгчийн байршиж буй газар/ мэдэллэл харилцааны технологийг ашиглан ажлын үр дүн, бүтээмжид анхаарлаа голлон хандуулж ажиллахыг хэлж байгаа юм. Үүний тод жишээ бол, санхүүгийн төлөвлөлтийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчидтэй өдрийн хоолны цагаар уулзаж зөөврийн компьютер дээрх санхүүгийн төлөвлөлтийн хэрэгслийг ашиглах, эсвэл хэвлэлийн компанийн мэргэжилтнүүд Их сургуулиудын эрдэмтэн профессоруудтай, номын сангуудтай биечлэн уулзаж номын хэвлэлийн захиалга авах зэрэг юм. Зайнаас ажил үүргээ гүйцэтгэх боломжийн өөр нэг тод жишээ бол АНУ-ын Вашингтон дүүрэгт, Мэрилэнд болон Виргини, Уэст Виргини мужид нээгдсэн тусгай төвүүд юм: эдгээр төвүүд нь ажлын дээд зэргийн бүтээмжийг хангахын тулд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр хурдны Инернет холболтоор төхөөрөмжлөгдсөн бөгөөд зарим тохиолдолд угтах үйлчилгээ бүхий байдаг юм.
Орчин үеийн хэрэглэгчид хандсан хандлага болон хийсвэр зохион байгуулалтын эрин үед ийм ажлын зохион байгуулалт, төлөвлөлт нь улам илүү түгээмэл болох шинжтэй байна. Ажлын хуваарилалт нь пүүсүүдэд зардлыг хэмнэх, өрсөлдөх давуу талаа сайжруулж, ур чадвар бүхий мэргэжилтнийг татах, ажиллагсдын уян хатан байдал болон бүтээмжийг сайжруулах боломжийг олгож байна. Энэ нь баруунд, ялангуяа Европт түгээмэл болж байна. Ач холбогдол нь өсч байгаа хэдий ч ажлын хуваарилалт нь Азид төдийлөн тархаагүй байна.

Виртуаль албан өрөө
Виртуаль албан өрөө нь оффисын орон зайны хэрэгцээг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллагсадын халагдалт солигдолтыг багасгадаг учраас менежментэд давуу талтай юм. Гэсэн хэдий ч менежерүүд нь зайнаас албан үүргээ гүйцэтгэх тохиолдолд албан тушаал ахиж дэвших боломж багатай байдаг, учир нь тэд шаардагдах хэмжээгээр удирдлагуудтайгаа шууд харьцдаггүй.
Тэр өнцгөөс нь харвал, зайнаас албан үүргээ гүйцэтгэх нь инженер мэтийн мэргэжилтнүүдэд илүү тохиромжтой байдаг.

Хамтран ажиллах
Хамтран ажиллах нь нийгмийн бүлэг хүмүүс нэгдэл үүсгэн, бие даан ажиллахын зэрэгцээгээр ажлын нэг орчныг хуваалцахыг хэлж байгаа юм. Авьяаслаг хүмүүс нэг орон зайд хамт ажиллахад урам зориг авдаг, эрч хүчний хуваалцлыг бас үүнд оруулж ойлгож болох юм. Ерөнхийдөө, хамтран ажиллах талбар нь нэгдсэн ярилцлагын ширээ болон нийтлэг оффисын дэд бүтцийг шаарддаг, мөн түүнчлэн нийтлэг нийгмийн орчныг шаарддаг, тухайлбал, кофены мухлаг.

АНУ-ын Ахмад Дайчдын Хэрэг Эрхлэх Газрын үүсгэсэн заргын гол учир нь гэртээ ажлаа амжуулж хийхээр авч явсан зөөврийн компьютерээ хулгайд алдсан ажилтнаас үүдэлтэй юм.  Үүний үр дүнд “тухайн үеийн байдлаар хамгийн их гарз хохиролтой Нийгмийн даатгалын дансдын дугаарын алдагдал” гарчээ.
- Бодит хэрэг дээр, менежерүүд зайнаас ажил үүргээ гүйцэтгэгч нарын дунд ажлын эхний хэдэн сарын туршид бүтээмж буурах явдлыг ажиглаж болох юм. Энэхүү бууралт нь “ажилтан, түүний гэр бүл, хамтран ажиллагсад, менежер нь ажлын шинэ журамд дасан зохицох” байдал хэмээн ойлгож болно. Менежерүүд тэвчээртэй байж, зайнаас ажиллаж буй ажилтанд дасан зохицох боломжийг олгох хэрэгтэй. Жирийн албан өрөөнд ажиллахад өдөр тутам 70 минутыг ажлын дундуур анхаарал сарних, хэвлэгч рүү гүйх зэрэгт дэмий зарцуулдаг ажээ. Эцсийн дүнд зайнаас ажил үүргээ гүйцэтгэгчийн бүтээмж сайжрах болно.
- Менежмент нь зайнаас албан үүргээ гүйцэтгэгч нарт учрах харилцааны саадыг харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Зайнаас албан үүргээ гүйцэтгэгчийн хувьд “харь гариг, харь ертөнцийн мэт” сэтгэгдэл, мэдрэмж төрөх талтай байдаг. Гүйцэтгэх ёстой ажил болон зорилго зорилтууд нь тодорхой тогтоогдох ёстой юм.
- Зардлын хэмнэлт гарах хэдий ч технологийн зардал маш чухал болох талтай менежерүүд анхаарах шаардлагатай. Зайнаас ажиллахад технологийн шаардлага өндөрсөж, стандартын бус программ хангамжийн эрэлт хэрэгцээ нэмэгддэгийг санах нь зүйтэй. Хамгаалалтын систем болон хувийн виртуаль сүлжээ зэрэг нь мэдээлэл харилцааны технологийн шинэ хэрэгцээг төрүүлж байдаг.
- Зайнаас албан үүргээ гүйцэтгэгчид нь хамтран ажиллагсдаасаа холдон тусгаарлагдсан мэт мэдрэмж төрөх нь зүйн хэрэг юм. Компаний үйл хэрэгт ижил сэтгэлээр хандах, ажил мэргэжлээ мэдрэх, хэдтэс бүлгийнхээ нэгдсэн санааг ойлгох зэрэгт тодорхой хэмжээгээр хүндрэл үүсч болно. Гэсэн хэдий ч уг ажилтан нь албан өрөөнөөс өөр орчинд өөр нийгмийн амьдралыг үүсгэх бололцоотой билээ.
- Уламжлалт арга барилаар ажилладаг менежерүүд нь үр дүнгээр бус ажиглалтанд тулгуурлан менежментээ явуулаад сурчихсан байдаг. Энэ нь зайнаас ажил үүргээ гүйцэтгэх байдалд дасан зохицож буй байгуулагад тодорхой хүндрэлүүдийг учруулж болох талтай. Хариуцлага нь мөн чухал асуудал болж хувирдаг. Зайнаас албан үүрэг гүйцэтгэх боломжийг судалж буй байгуулагууд нь тухайн орон нутгийнхаа хууль эрхзүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн актууд, бүсчлэлийн хуультай танилцах шаардлагатай. Зайнаас албан үүрэг гүйцэтгэхэд үнэлгээ, туршилтын хөтөлбөрүүд, багийн уулзалт хуралдаан, бичгийн материал, форум мэтийн хөгжил, сургалтын арга техникуудыг багтаах ёстой. Үүсч болох зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэдэлэл солилцох, мэдээлэл хуваалцах явдлыг сайтар харгазах хэрэгтэй. Үйл ажиллагааны болон захиргааны дэмжлэг, хяналтыг виртуаль албан ажлын орон зай, орчинд дүйцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Зайнаас албан үүрэг гүйцэтгэх орчинд ажиллаж буй менежерүүдэд “ажиллагсадыг үнэлэх, хөгжүүлэх, зохион байгуулах, мэдээлэл өгөх” шинэ арга барил нэвтрүүлэх шаардлагатай хэмээн дүгнэж байна.
- Зайнаас албан үүрэг гүйцэтгэх явдал нь хувь хүний албан тушаал ахих, дэвших байдалд сөргөөр нөлөөлж болох талтай. 71 орны 1300 гүйцэтгэх албан тушаалтны судалгаанаас үзэхэд, тэдний бодлоор зайнаас албан үүрэг гүйцэтгэгчид албан тушаал дэвших боломжоор дутмаг байдаг гэж үзжээ. Тогтмол харагдаж, ажиглагдаж, үнэлэгдэж, хэмжигдэж байгаагүй хүмүүсийг удирдах, тэргүүлэх албан тушаалд дэвшүүлэх нь ховор байдаг ажээ. 
 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1411 удаа

Сэтгэгдлүүд

2011-04-24 - julia

Бичсэн: Зочин
ene ih taalagdaj bga mongold hugjihud er n ih hugatsaa shaardah bhaa gjbodjiin тормолзох
. Шууд холбоос

2009-11-07 -

Бичсэн: Зочин
миа
ААН

. Шууд холбоос

2009-06-15 -

Бичсэн: Melody
Надад бол их жаргалтай санагдаад байгаа юмаа энэ чинь
. Шууд холбоос

2009-06-13 -

Бичсэн: galbaatar
aanhan,
minii meddeg gazart /legal center/
humuus ni negenteigee ajil yarihaar davhar hoorond ogsohgui, messengereeree l ajilaa zohitsuuldag,

nogoo talaar zainaas ajillagchidiin tsalin holsiig tootsohdoo tedniig hodolmoriin hund nohtsold oruulj boloh taltai, uchir ni hunees shingen aldagduuldag, am tsangaadag yum.
uuniig hodolmoriin heviin, hongon nohtsol gej uzej bas bolohgui bh
winking
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190229 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 29 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн