Melody Mongolia

2009-10-07

Битгий айгаарай

Зарим аалзны тухай

Монголын өмнөд говьд тоонолжит аалз, талын цагаан тэмээн аалз, хилэнцэт аалз, загийн шар аалз тархах ба тэд шөнийн цагт идэвхитэй явж хоол тэжээлээ олж иднэ.

 

 

 

Загийн шар аалз - арваалж (Galeodes solifugides)

 

Монголын өмнөд говьд загийн шар аалз элбэг тархжээ. Хурдан гүйж харайхаас гадна үсэрч чадна. Загийн шар маш өвөрмөц үйл хөдөлгөөнтэй, ууртай догшин, ховдог амьтан тул бие биеэ барьж идэх, бусад төрлийн аалзыг хазаж гэмтээн барьж идэх явдал ч бий.

Загийн шар нь өөрөөсөө хор гаргадаггүй. Хазах үед хошуун дээрх хоол тэжээлийн үлдэгдэл арьсны гүнд нэвтэрч бохир оруулснаас нэлээд өвчтэй булдруу үүсч, заримдаа цус шүүрч шархална.

 

Анхны тусламж: Хазуулсан газартаа мөсөөр жин тавьж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.



 

Талын цагаан тэмээн аалз (Lycosa singoriensis)

 

Талд нүх ухаж амьдардаг. Энэхүү аалзны хор мэдрэлийн системд үйлчилдэг учраас хазуулахаас болгоомжилбол таарна. Хазуулсны дараагаар толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Хэрэв амин газар хазуулсан тохиолдолд шууд ухаан алдаж унана.

Тэр хүнээс аль болохоор дайжин бултаж зайлдаг онцлогтой бөгөөд зөвхөн айж сандарсан үедээ биеэ хамгаалах зорилгоор хүнийг хазна.

 

Анхны тусламж: Аалзанд хазуулсан даруй чангалуур боолт хийж эмнэлэгийн тусламж авах хэрэгтэй.


 

Хилэнцэт аалз (Scorpionida)

 

Мод, бутны унасан навч, чулууны ан цав, шавьжны нүх, шоргоолжны үүр, бусад нүх, хонгилд г.м чийгтэй газрыг бараадаж амьдардаг. Болхи удаан хөдөлгөөнтэй боловч айж цочсон үедээ маш шаламгай, хурдан гүйж чадна.

Хилэнцэт аалз нь хүчтэй хортой. Хор нь амьсгал боогдуулах, мэдрэлийн системийг саатуулах үйлчилгээтэй. Хазуулсан тохиолдолд хавдаж, халуурна. Удаан хугацаагаар халуурч явбал ухаан алдаж унадаг. 

 

Анхны тусламж: Хазуулсан газартаа мөсөөр жин тавьж эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй.

Зарим могойн тухай


Бамбай хоншоорт могой - Agkistrodon halys

 

Ихэвчлэн хул шарга юмуу хар хүрэн өнгөтэй. Биеийн зүс нь маш хувьсамтгай бөгөөд говь, цөлийн бүсэд цайвар буюу бор шарга өнгөтэй байдаг байна

Их бие нь 70 орчим см урттай. Нуруу, сүүлний дагууд хөндлөн бараан толботой

Энэхүү зүйлийн могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг байна.

Монгол орны аль ч нутагт харьцангуй олон тоогоор тохиолдох элбэг тархалттай зүйл. Хортой могой.



 

Тэмээн сүүл могой – Erix tataricus

 

Бие нь ойролцоогоор 90 орчим см урттай, боровтор зүстэй. Хэвлий цайвар өнгөтэй, нуруу, биеийн хажуу талаар бор хүрэн, хар хүрэн торлосон толботой.

Ихэвчлэн шөнийн амьдралтай, заг, зээргэнэ, нохой шээрэн, хармаг, торлог зэрэг мод, сөөг бүхий довцог элс, сайр садрага, сухай, зэгс, хулстай баянбүрдээр тархан байршдаг. Гүрвэл, мэрэгчдээр хооллодог, VI-VIII сарын хооронд 3-34 хүртэл зулзага гаргадаг.

Монгол улсын номонд ховор зүйлийн статустайгаар бүртгэгдсэн. Амьдрах орчин доройтох, зараанд идүүлэх зэргээр хорогдож байгаа.


Нарийн могой – Columber spinalis

 

57 см орчим нарийхан биетэй, дээд талаасаа дугуй хавтгай хоншоортой. Цайвардуу бор зүстэй, духнаас нурууны голоор тууш цагаан шаргал судалтай байдаг нь бусад могойноос ялгагдах онцлог нь юм. Маш хурдан шаламгай хөдөлгөөнтэй.

Цөл, цөлөрхөг хээр, хуурай хээрийн бүсийн хад асгатай уулсын суга, бэлээр сөөг бүхий элсэрхэг хөрстэй газраар байршдаг. Мэрэгч амьдтадын нүхэнд орогноно. Ихэвчлэн гүрвэлээр хооллодог. Хоргүй могой. 

Монгол орны өмнөд нутгаар өргөн тархсан боловч маш ховор тохиолддог, Монгол улсын улаан номонд ховор зүйлийн статустайгаар бүртгэгдсэн байна.



 

Суман могой – Psammophis lineolatus

 

90 орчим см урт биетэй, хоншоорын дээд тал тууш ховилтой. Биеийн нуруун тал цайвар шаргал юмуу цайвар хүрэн өнгөтэй. Толгойн хэсгээс эхлэн биеийн тууш дагууд үргэлжилсэн 4 бараан судалтай. Эм могой нь 5-11 өндөг гаргадаг.

Монгол орны өмнөд хэсгээр тухайлбал: Алтайн цаадах говь, Говь Алтайн нуруу, хойд говийн зарим нутгаар тархсан байдаг. Элбэг тархалттай боловч цөөн тоогоор тохиолддог.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 6565 удаа

Сэтгэгдлүүд

2016-11-29 -

Бичсэн: Эм зүй-102 С.Туяа
mundag ymaa heregtei gsnee unshij taniltslaa bayrlalaaa
. Шууд холбоос

2016-05-22 -

Бичсэн: Зочин
Их аймар байлаа.Гэхдээ хэрэгтэй мэдээлэл оруулсад баярлалаа.


. Шууд холбоос

2016-05-21 -

Бичсэн: Зочин
гуниглах
. Шууд холбоос

2016-05-21 -

Бичсэн: Зочин
:p
. Шууд холбоос

2016-05-21 -

Бичсэн: Зочин
баярлах
. Шууд холбоос

2016-05-21 -

Бичсэн: Зочин
yostoi heregtei medeelel bna
. Шууд холбоос

2015-03-29 -

Бичсэн: Зочин
загийн шар аалзны тухай дэлгэрэнгүй зүйл оруулаач яаралтай......
. Шууд холбоос

2013-12-12 - xaxa

Бичсэн: miky
talagdlaa
. Шууд холбоос

2013-05-06 -

Бичсэн: anu (зочин)
aalz
. Шууд холбоос

2012-12-16 - бан

Бичсэн: Зочин
гоё юма бичсэн мэдээлэл чинь
. Шууд холбоос

2012-12-16 - бан

Бичсэн: Зочин
жоом ч ёстой аймар багадаа хөдөөнөөс ирнгүүтээ шууд барьж аваад хөлийг нь тасдаж байлаа аяаяа.
. Шууд холбоос

2012-05-11 -

Бичсэн: Зочин
uneheer heregtei medeelel bn
. Шууд холбоос

2011-10-23 - xe xe xe

Бичсэн: Зочин
инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх инээх xexexexexexexexe
. Шууд холбоос

2011-04-20 -

Бичсэн: girl (зочин)
ярзайтал инээх уйлах AIJ UHLEE
. Шууд холбоос

2011-04-11 -

Бичсэн: Зочин
хэрэгтэй зүйлээ оллоо баярлалаа ажилын амжилт хүсье
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190235 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 17 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн