Melody Mongolia

2010-03-03

Нэгэн захидал

Амар байна уу?

Гайхамшигтай зүтгэлтэй, миний сайхан өгөөмөр сэтгэлтэй дүү минь...

Тэр л хот өөрийн тань сэтгэл зүрхэнд тэгж л бууж байгаа бол тэр л чигээрээ үлдэх байх л даа. Харин ээжийнхээ насан дээр өөрөө та ирэх цагт амьдралын үнэнг, ижий маань өгүүлж байхад би бээр яасан өчүүхэн нялх охин байсан юм бэ гэдгээ ухаарах тэр нэгэн өдөр ирэх байхаа. Амьдрал дунд тэнцвэртэй байдлыг олох гэж хичээл зүтгэл гаргаж, амжилт ололт, алдаа эндэгдэл гаргаж өдий хүрэхдээ өөрийгөө та “том хүн” болсон, өөрийн гэсэн үзэл баримтлал маань зөв гэж нэгэн үе залуу хүн бүр боддог болов уу? Миний үзэл бодлоос үл шалтгаалж үйл явдал өрнөж, тухайн нөхцөл байдлыг болсон тэр чигээр нь хүлээн авч, амьдралд болсон үнэн зүйл бол тэр болж байгаа үйл явдал, өрнөл цаг хугацааны тохирол гэж боддог болсон. Хэрэв бид нэг үзэл баримтлалыг чигээ болгоод явбал социализм-капитализм шиг хэзээ нэг өдөр нуран унана гэдэг итгэл үнэмшил өөрт минь байдаг. Социализм хүмүүсийн сайн сайхны төлөө зөв чиг хандлага барьж байсан хэдий ч хүний хувийн хүсэл сонирхолыг орхигдуулснаас өндрөөс унасан болов уу?

Мөн л Америк капитализмын магадгүй дээд шатанд ч байсан юм билүү би мэдэхгүй. Гэвч хүний хувийн эрх ашгийг хэт хамгаалснаар нийгмийн, нийтийн эрх ашиг зөрчигдөж, мөн л аллага, хядлага, байгалийн гамшигт үзэгдэл, өшөө авалт энэ орныг мөн европ тивтэй нь хамт сүйрүүлж байна... үүгээрээ охин дүүдээ юу хэлэх гээд байна вэ гэхээр болж байгаа үйл явдал чиний нүдэнд болон сэтгэлд, чихэнд муухай мэдрэмж /таагүй/ авчирч байгаа хэдий ч түүнийг яаж эерэг сайн сайхан юм дотор нь байгаа эсэхийг олж харах сайхан нүд, сайн сэтгэл, өгөөмөр нигүүлсэнгүй байдлыг тухайн үед өөртөө бий болгож сураарай.

Сэтгэл санаа үргэлж нар мэт мандаж байдаггүй шүү дээ.

Одоо гадаа шуурч байна. Энэ нь тийм ч таатай бус байна. Үүнийг эерэгээр яаж бодох вэ?

Ингэж нэг бодое. “Салхи та зуны аагим халуунд надтай уулзахаар энэ өдрийнх шигээ сэрүүн ирээрэй... салхи та үүнээс ч илүү шороо босгоод биднийг айлгаад гэрээс гаргахгүй байж чадах л байсан ч, та надад хайртай болохоороо (надад одоо таагүй байгаа хэдий ч) таны хувьд надруу зөөлөн үлээж байгааг тань би мэдэрч байнаа” гэж хэлээд үз л дээ. Маргааш нь салхи чиний сайхан үгэнд уярч “хайрлахаар” өөр тийшээ одож, чи салхигүй намуухан нартай өдөртэй золгох болно. Амьдралын үйл явцыг өөдрөг сайхнаар ажигла. Таны хүссэн хүсэл бүхэн биелэх болноо. Зарим үед бодсоноос тэс өөрөөр эргэх хэдий ч тэр нь хэдий муу зүйл мэт мэдрэгдэж, бодогдсон ч энэ нь сайн зүйл рүү явж байгаа гэдэгт итгэж яваарай. Ээж аав, энэ сайхан улсын буян заяа тавилан ерөөлөөр таны инээд цуглуулсан сайхан бие тань бүрэлдэж, өөрөө амьдралын амт шимтийг өөрөө найруулж, хутгаж, болгож идэх гайхалтай сүнс/хийморь таны биеийг олж нөхөрлөн та энэ хорвоод анхны аялгуут дуугаа хадаан эх дэлхийнхээ агаараар амьсгалан ирж, усаар угаагдаж, ундаалан өдий зэрэгтэй яваа билээ. Ээжийгээ хайрлах, энэрэх сэтгэл чиний агуу цээжинд байгаа нөхцөлд хөндлөнгийн ямарч хүмүүсийн дуу авиа чиний хийморь сүлдийг доройтуулж, бодол санааг өөрчилж чадахгүй ээ... ямарч зүйл нуран унаж байсан сайхан инээд, инээмсэглэл энэ биеэс тань хийсэх учир үгүй.

Ээж аавыг тань болон гэр орноосоо хол амьдарч яваа танд зүрх сэтгэл, хайраа зориулж яваа найз залууд тань сэтгэлийн амар амгалан, цэвэр сайхан агаар, цэнгэг сайхан ус мөнх байх ерөөл өргөе. Энэ удаа бичиглэлээ жаргаая. Танд үүнийг бичих цагийг олгосон дарга болон нөхцөл байдал энэ өдрийн сэхүүн салхи танд талархлаа илэрхийлъе. Үйлдвэрт засвар хийж байгаа гадаадын мэргэжилтэн танд талархая. Надад сэтгэлийн авлага хариу өглөгийн бичлэг үйлдэх боломж олгосон олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн танд талархалаа өргөж байнаа хүлээн авна уу?

Эх орныхоо өмнийн говьд намайг баяртай хүлээн авсан газар шороо, ард түмэн, хайрхан уулс, тоосонцорт шороо тээсэн салхи танд, мандах нар, жаргах тэргэл саранг үзүүлсэн энэ өдөрт баярлалаа. 15:30, 02.03.2010

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1121 удаа

Сэтгэгдлүүд

2011-10-25 -

Бичсэн: Зочин
тэврэлт тэврэлт баярлах
. Шууд холбоос

2011-07-20 - ГОВИЙН ЗАЛУУ

Бичсэн: ИНЭЭТХИЙ ХҮН (зочин)
САЙХАН БЛОГ ТОЙ ЮМ
АА
БИ ГОВЬД ИХ ХАЙРТАА ӨӨРӨӨ Ч ГЭСЭН ТИЙМ ЮМ ШИГ БАЙНАА ДАА
http://reason.blog.gogo.mn/read/entry296953 ЭНЭ МИНИЙ БЛОГ ХААЯАА ОРЖ БАЙГААРАЙ
БИ БЛОГООР ЧИНЬ ДАНДАА ОРДОГ
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190231 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 6 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн