Melody Mongolia

2009-01-22

Жаргал өөд тэмүүлэгчид


Манай ангид сурч байгаад 2004 онд Төв аймагт шилжин суралцсан шавь маань өнөөдөр Солонгосоос утсаар ярив. Нягт нямбай, сурлага сайтай хүү амьдралын шаардлагаар Солонгос явж ажилласан нь тодорхой. National Geographic сэтгүүлд АНУ-ад ажиллаж амьдрахын тулд Латин Америкийнхан тэр аяараа зүтгэдэг тухай өгүүлсэн нь монголчуудын Солонгосыг зорихтой утга нэг ажээ. Alex Webb-ийн зургуудыг харахад арьсны өнгөөр биднээс өөр хэдий ч үрчлээ, нүүр хувирал тун ижилхэн хүмүүс таваарын багоноос /ачааны галт тэрэг/ зүүгдэн аз жаргалын диваажин хэмээх Америк орныг зорино. Барих барьцгүй шахуу галт тэрэгний гөлгөр төмрөөс сайн зуурахгүй бол, олон хоног, өдөр шөнөгүй хоёр-гурван улсын хил дамнан бут сөөгөн дунд нуугдан явсан хүмүүс 7 цагийн турш ингэж галт тэргээр аялахдаа ядарч туйлдсандаа хормын төдийд зүүрмэглэвэл Хозэ шиг болно.

Хозэ сайн сайхан амьдралын эрэлд ЭльСальвадорыг орхин одсон ч галт тэрэг түүний хөлийг авчээ. Одоо Хозэ хиймэл хөл хүлээн бугуйвч зүүлтхэн эвлүүлэн ширхэгийг нь 90 цэнтээр борлуулан эмнэлгийн өрөөндөө гунихрана.

Өртөөнийхэн чадах ядахаараа, ядаж л балга усаар тэдэнд туслана. Тэдний зарим нь хүрэх газраа хүрч чадахгүй гар, хөлгүй болж, зарим нь амиа алдана, заримыг нь албадан гаргана, цөөн хэд нь Америкийн хилд хүрэх ч тэнд бүр ч хэцүү шалгуур тэднийг хүлээнэ. Гэсэн ч тэдний араас дараагийн галт тэргээр дахин зуу зуун цагаач ирэх билээ. 
Мексикийн өмнөд хил ийнхүү олон хүний хувь заяагаар жишим ч гүй тоглодог ажээ. Экспортын хоригийг үл хайхран Мексикийн хямд бензинийг хил дамнуулан Гватемала улсад зөөх  залуус нэг удаа хил гарахад зөрүү мөнгө 6 доллар олдог ажээ.

Төмөр зам дэрлэн унтаж буй хүмүүсийн хэнд нь аз таарч Америкт очихыг бүү мэд. Тооцоогоор бол 1/3 нь Америкийн хилд хүрдэг гэнэ.


National Geographic сэтгүүлийн 2008 оны 2-р сарын дугаар, Cynthia Gorney, зургийг Alex Webb
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 885 удаа

Сэтгэгдлүүд

2009-01-24 -

Бичсэн: Boloroo
not talking
. Шууд холбоос

2009-01-23 -

Бичсэн: Ari (зочин)
Neeree l gadagshaa garax n gants mongolchuudad bdag um bish l bgaaz de.Yaruu ornii bux xun l ter aguu bayan moroodliin ornoo yavaxiig xusex um da.Bi ch bas xuseed yavaxiig moroodoj bsooon.Xarin odoo ter bodloo or tas xayad marsan shuu.
. Шууд холбоос

2009-01-22 -

Бичсэн: arius
yum helj chadahgui nee. sad heleh ch ug alga
. Шууд холбоос

2009-01-22 -

Бичсэн: Gerelee (зочин)
Yamar hetsuu yum be dee? Bas uruvdmuur ch yum shig. Americad ochihod l uuduus ni az jargal ugtaj bgaam shig sanadag bh daa huurhiisuud! Hetsuu l yum. Aimarch yum shig! not talking
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 191377 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 56 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн