Melody Mongolia

2008-12-24

Сүүлчийн Неандерталь бүсгүй



1994 оны 3-р сард Умард Испанийн нэгэн агуйд аялж явсан залуус агуйн салаа руу оров.  Хөл доор нь юм тээглэхэд, хартал хүний эрүүний яс шорооноос цухуйж байв. Гэмт хэргийн ул мөр оллоо хэмээн цагдаад мэдэгдсэн залуус 43,000 жилийн өмнө өөд болсон хүмүүсийн 140 ширхэг ясыг илрүүлжээ. Хожим судлаачид малтлагаар 1500 гаруй яс олсон нь хамгийн ихээр Неандертальчуудын үлдэгдэл олдсон газраар EL Sidron агуйг алдаршуулав.
ДНХ-н шинжилгээгээр тэдгээр хүмүүсийн насыг төдийгүй үхлийн шалтгааныг, гадаад төрхийг нь тогтоожээ. Тэрхүү шинжилгээний дүнгээр, тэдгээр хүмүүс цайвар арьстай, улбар өнгийн үстэй байсан аж. Аймшигтай нь, энэ агуйд 9 Неандерталь хүн байсны 5 нь насанд хүрэгч, 2 өсвөр насны хүүхэд, 8 настай нэг хүүхэд, 3 настай нэг бяцхан жаал байсан агаад тэд бүгдээрээ хэн нэгэн өөр хүний зоог болжээ. Доорх зургаас Та эрүүний ясыг мөлжихдөө үлдээсэн хурц үзүүрт зэвсгийн мөрийг тодхон харж байна уу?

Тэр ч байтугай ясыг нь хагалж ясны чөмөг амтархан идсэн байна хэмээн Мадрид хотын Байгалийн Ухааны Үндэсний музейн ажилтан, палеонтологийн судалгааг удирдан явуулж буй судлаач Антонио Розас ярив. 
Анх 1856 онд Неандерталийн хөндийд шохойн чулуу олборлож байсан ажилчид хоёр хачин хэлбэртэй гавлын яс олсноор шинжлэх ухаанд Неандерталь хүн гэдэг ухагдахуун төрсөн бөгөөд судалгаагаар, тэдгээр Неандертальчууд булчинлаг, намхан, цээжний хэнхэрцэг томтой хүмүүс байжээ. Мөстлөгийн үеийн хүйтэн уур амьсгалд амь аврагдахын тулд Неандерталь нас бие гүйцсэн эрийн нэг өдрийн хоол тэжээлийн хэрэгцээ нь 5000 калори буюу өнөөгийн Тур де Франс дугуйн уралдааны тамирчны нэг өдөрт зарцуулдаг калорийн хэмжээтэй тэнцэж байжээ /тооцсон судлаач Steven E.Churchill/.   
 

60,000 жилийн өмнө Неандертальчуудыг шахан зайлуулж эсвэл бүгдийг нь идэж дуусгасан уу бидний өвөг дээдэс эх газрыг эзэгнэсэн бөлгөө. Чухам ямар учраас 200,000 жилийн турш Еврази тивийг ноёрхсон Неандертальчууд устан үгүй болсныг хэн ч хэлж чадахгүй.
Харин судлаачид болон ихэр ах дүү Альфонс, Адри Кеннис нар эрдэмтэдтэй хамтран ДНХ-н шинжилгээг хослуулан дээрх Неандерталь эмэгтэйг 6 сарын хөдөлмөрийн дүнд бүтээжээ.

28,000 жилийн өмнө тэр нэгэн үдэш хамгийн сүүлчийн Неандерталь хүн Горхамын агуйд дагжин чичирч далайн давалгаан чимээг чагнан гал түлж, чулуун зэвсгээ гартаа атган нойрсчээ.
Доорх зургаас харж буй Горхамын агуй нь Гибралтарын хоолойд орших бөгөөд агуйн гүнд, ханан дээр улаан зосон будгаар гарын таван хурууны мөр хэд хэдийг үлдээжээ. Зосон будгийг шинжлэхэд 20,300-19,500 жилийн өмнөх мөр ажээ. Орчин цагийн хүн агуйн хананд өөрийн засаглалаа тунхаглан уг гарын мөрийг үлдээжээ. "Одоо энэ бол бидний ертөнц " хэмээв.

National Geographic сэтгүүлийн 2008 оны 10-р сарын дугаарын "The Other Humans" нийтлэлээс.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1264 удаа

Сэтгэгдлүүд

2010-06-07 - WOW

Бичсэн: Zurai
uneheer sonirholtoi bna, zurag n haragdahgui tiimerhuu bna. bi 1 iimerhuu yum sonsoj, unshihaaraa l arheologich boldog l baisiin gsn joohon haramsah setgel turuud baidiin. odoo yaaya gehev. baigaadaa talarhaal yavj baihaas баярлах. Bayarlalaa, tand amjilt husie
. Шууд холбоос

2010-06-06 -

Бичсэн: Melody
Баярлалаа. Харин гоё зурагнууд байсан юмаа, гэтэл манай БЛОГМН нурах үед бүх зургууд устчихсан юм. Тэгээд одоо зураг оруулая гэхээр upload хийж болохгүй байгаа ш дээ, үнэн гунигтай. Ялангуяа зургаар амьсгалж, зургаар амилдаг бичлэгнүүд маань бүүр хэцүү байдалд орчихоод байгаа сүүлийн жилийн хугацаанд.
. Шууд холбоос

2010-06-06 - sain bna U?

Бичсэн: Зочин
Egchee tani blogig zunduu unshlaa. zunduu goy um bichsen bna. teged unshsan zuilinhe zurgig harah gesen chn bugd bdaggui. ta zuragnuudaa sain serveruud der tavij bgarai gej heleh ged l. Tand amjilt husie
. Шууд холбоос

2009-02-17 -

Бичсэн: tatah
xaxa, hmmm technology lag hogjjaam shuu, ih l daj bolj , xaxa naked pic.iig ni mail.eer avch bolohu tongue
. Шууд холбоос

2009-01-06 -

Бичсэн: Boloroo
woow
. Шууд холбоос

2008-12-29 - Хариу

Бичсэн: Melody
Hi, олдвор яс болон генийн /ДНХ/ шинжилгээ зэрэгт үндэслэн ийнхүү гадаад дүр төрх, нүдний өнгө зэргийг тогтоосны дараа бүх мэдээллээ базаж байгаад уран бүтээлчдээр гүйцэтгүүлсэн ажгуу. Харин материал нь лаа юмуу юу юм ёстой бүү мэд. Нүцгэн зургийг нь тавих гэснээ, ккк санаа зовоод, хүүхдүүд айчихна. laughing
. Шууд холбоос

2008-12-29 -

Бичсэн: xvv
Энэ хүн нь тэгээд жинхэнэ юм байхдаа.. Анх зургийг нь хараад лаа ч юм уу компьютер симуляци байх гэж бодсон чинь...
. Шууд холбоос

2008-12-28 -

Бичсэн: ketchpup
сонирхолтой
. Шууд холбоос

2008-12-28 -

Бичсэн: Gerelee (зочин)
Ih sonirholtoi maa. Bagshaa ingeed l goe goe yum oruulaad bgaarai. Unshaad l bna shuu! Ok.
. Шууд холбоос

2008-12-28 -

Бичсэн: Зочин
Uneheeer sonirholtoi medeelel bna
. Шууд холбоос

2008-12-27 - wow

Бичсэн: flower (зочин)
iim goy medeelel ugch bidnii tarhiig tejeej bgaa tand bayrlalaa...bagshaaraa urgelj bharhdag shuu. love struck URAGSHAAAAAAAAA
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190229 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 74 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн