Melody Mongolia

2009-02-07

Амьдралын үнэт зүйл


Заримдаа бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй үе байдаг. Зарим хүмүүс гүн бодолд автан, зарим нь унтаж, эсвэл гудмаар алхаж, зарим нь тамхиа татаж, зарим нь бүр аяга тагш юм хүртэж байж бодол санаагаа цэгцэлдэг.  Харин блог бичигч бид хэдийн нэгэн нийтлэг шинж байж болзошгүй зүйл нь бичиж, бичих явцдаа шинэ санааг олж, аливааг бичих явцдаа эргэцүүлэх явдал юм уу даа. За, би тэгээд өнөөдөр амьдралын үнэт зүйлийн тухай бодлыг Хүү-гийн блогийг уншихдаа өөртөө төрүүлэв. Ер нь хүн бүхэн амьдралынхаа үнэт зүйлийг мэддэг байх ёстой. Түүнийгээ зөв тодорхойлсноор хүний амьдрал цэгцэрч, өмнө нь өөрийгөө хэдэн хэсэг болгож тасдахаа мэдэхгүй эргэлдэж аахилж байсан бол бүх юм алган дээр байгаа мэт тодхон, тодорхой, цөөхөн болж хувираад, цаашид явах замууд тал дээр таван тийшээ салж байсан бол ганцхан зүгт зурайсан зөвхөн чиний жим болно. Чиний амьдралын үнэт зүйл юу вэ?
Энэ асуултыг би 11-р ангийнхаас асуух их дуртай. Заримдаа найз нөхдөөсөө асуудаг. Зарим нь гайхдаг. Зарим нь тэр талаар ерөөсөө бодож үзээгүй байдаг. Ихэнхи нь нэлээд эргэлзэж тээнэгэлзсэний дараа энэ асуултанд  хариулдаг. Уншигч Та ч бас хариулах гээд оролдоод үзээрэй. Миний хувьд амьдралын үнэт зүйлээ бүрдүүлэх ажлыг эрт эхэлсэн гэж хэлж болно. Хар багаасаа ном тэврэн, эрдэм ухаан л надад тусална гэдэгт хатуу итгэсэн. Эцэггүй өссөн хүнд итгэл найдвар гэдэг зүйл байхгүй байх нь аргагүй. Магадгүй, эцэггүй өссөн нь надад сэтгэлзүйн маш том нөлөө болсон. Хэнд ч найдах хэрэггүй, зөвхөн өөртөө. Хүмүүс бие биеэ хаядаг. Хичнээн үзэсгэлэнтэй, дур булаам, эрч хүчтэй /яг манай ээж шиг/ байсан ч хаядаг. Эр хүнд итгэхгүй байх  үүнээс л надад төрсөн болов уу.
Ээж минь ганц цалингаараа хоёр хүүхдээ хэнээс ч дутахгүй өсгөн, орос сургуульд хоёуланг нь суралцуулан, орос хүүхдүүдийн өмсдөг хувцас хунараар жигдлэн, орос дэлгүүрийн хүнсээр тэжээдэг байв. Үнэтэй эд хогшил, румын тавилга, хивс, шаазан ваар, аль нь ч манайд байдаггүй. Харин ном бол төрөл төрлөөрөө бий.
Эрдэм мэдлэгийг өргөмжлөн дээдэлснээр хичээлдээ чармайн 10-р ангиа төгсөхдөө МУИС-ийн Биологи, Гадаад Харилцааны хоёр урилга авсан маань амьдралын маань анхдагч үнэт зүйлийг баттай тодорхойлсон юм. 1-рт эрдэм мэдлэг, мэдлэг чадвар, ажил мэргэжил.
Эгч минь өөд болохын өмнө амьдрал нь бэрхшээлтэй болж хоёр дүү маань сургууль завсардаад хөдөөнөөс дүү нараа авчран сургуульд /2-р ангид/ оруулав. Хоёр хөөрхөн ихэр дүү маань хоосон толгойтой байхыг тайван харж чадсангүй ээ. Түүнээс 2 жилийн дараа эгч минь өөд болсон юм. Ээж маань их хатуужилтай хүн тулдаа амьд үлдсэн байх гэж би боддог юм. Одоо хоёр дүү маань 10-р анги. Ээж, хоёр дүү минь миний амьдралын 2 дах үнэт зүйл. Яагаад 1-рт биш юм бэ гэж үү? Хэрэв би эрдэм мэдлэггүй бол хэзээ ч хоёр дүүгээ дутаахгүй авч явж чадахгүй билээ, хэзээ ч ээжийгээ баярлуулж чадахгүй билээ. Угтаа мэдлэг мэргэжилтэй байснаар ээжийнхээ зорилгыг гүйцэлдүүлж амьдарч байна.
Харин 3-рт би эрх чөлөөг амьдралынхаа үнэт зүйлд оруулна. Хэн нэгний боол байхыг би хүсэхгүй. Хэн нэгний дарамтанд байхыг би хүсэхгүй. Талын салхинд үсээ сэгсэлзүүлээд, таанын үнэрт агаарыг шимтэн амьсгалж, энхэл донхол дэржигнүүртэй замаар давхиж явахдаа жаргалтай. Тоосонд дарагдсан цамцаа янзлангаа эргэн тойрноо харж, уранхай гуталтайгаа майжигнан тэртээ харагдах хүн чулуу руу алхах би дуртай.
Миний амьдралд өөр юманд нэг их зай байдаггүй. Мэдээж хэрэг, блог бичих хоббитой, шавь нартайгаа инээлдэн элдвийг ярилцан маргаж суух дуртай. Цөөн хэдэн найзуудтайгаа хууч хөөрөн, хов ярьж суух ч дуртай. Харин Уншигч Та тэр бүхнээ ялган салгаснаар илүү дутуу юманд сэтгэлийн хүчээ тарамдалгүйгээр, гол зүйлдээ ухаан бодол, зүтгэл, чармайлтаа чиглүүлэн үр дүнд хүрч болох юм. Нэгэн өвгөн бизнесмэн надад хэлж байсан юм: "Юм юм руу үсчсэн сармагчингууд шиг битгий бай." Тэгэхэд би 10-р ангид байлаа...
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 5899 удаа

Сэтгэгдлүүд

2017-03-11 -

Бичсэн: Зочин
сайн байна уу? таны блогыг уншаад өмнө бодогдоогүй юм бодогдуулж байна.

. Шууд холбоос

2017-01-30 -

Бичсэн: энхбат (зочин)
би энэ асуултанд санамасаргүй байдлаар хариулах шаардлагатай болов. миний хувьд маш хүнд асуулт байлаа. харин таны блогоор орж уншсаны ачаар бага болов ч өөртөө этгэлтэйгээр хариулж чадахаар боллоо. таньд баярлалаа баярлах
. Шууд холбоос

2014-08-15 -

Бичсэн: Зочин
gaihaltai
. Шууд холбоос

2011-03-16 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

2009-11-23 -

Бичсэн: Melody
Өнөөдрийн ажлын ачаалал ихийг яана, гэтэл энэ сэтгэгдлийг уншаад үрчийсэн дух маань тэнийж, тас жимийсэн урууланд инээмсэглэл тодорлоо. Харин миний энэ инээмсэглэлийг зөвхөн компьютерын дэлгэц л олж харсан нь сонин. Баярлалаа, зочин минь, блогийн маань хуудсууд чиний өмнө нээлттэй. Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, харин аз жаргалтай өдрүүд гэж бий гэсэн сайхан ишлэл байдаг даа? Өнөөдрийг миний хувьд сайхан өдөр болгож өгсөн зочин чамд баярлалаа, бас нэмж хэлэхэд чи өөрөө ч хүссэнээрээ блог бичиж болно шүү дээ.Яагаад үгүй гэж?
. Шууд холбоос

2009-11-23 - Тука

Бичсэн: Зочин
сайн уу? Би өнөөдөр санамсаргүйгээр чиний блогт орж чамтай танилцсандаа баярлаж сууна. Чи мундаг бүсгүй юм. Чамаар бахархаж байна. Үүнээс хойш чамтай найзлахаар шийдлээ. Чи татгалзахгүй биз дээ. Дандаа блог руу чинь орж байя. Чи харин дандаа сайхан зүйл нэмж байгаарай. Би чамаар бахархаад,фотонуудыг чинь хараад бага зэрэг атаархаж байна. Би ч бас ийм зураг авмаар байна. Бас чам шиг баймаар байна. Надад, бусдад дандаа зөвлөж байгаарай, найзаа.
. Шууд холбоос

2009-02-17 -

Бичсэн: tatah
kkkk, i c

medeej erdemgui huniig munhruulahad tuilin amarhoo, manai 76 hiigee..l bgaashd.

gehdee dann nom devter ovortolj karmailj yvahaar oor zarim sense-ee hogjuulehee martaad davhidiim bishuu! hun hunii bodol oor l doo

amidraliin unet zuil-Naiz ,Unench Nohorlol l bn -gants baharhaj gaihuuldag ym .(ger buliinhenee tootskuu bol big grin)
Bi bas hund barigdaj daramtand bh durgui Hun. gehdee duraar bsaar bgaad ih zolig bolson tal bii, daraa ni huntei hamt ehelbel ih l getsuu sanagdiim shig tongue

bachuuraad,garch guimeer geed 1 duu bdg tee tongue

. Шууд холбоос

2009-02-14 -

Бичсэн: Melody
Баярлалаа, Кетчупаа, тэгэхээр чиний хэлснийг байна шүү дээ, улс орны хэмжээнд тусгаж бодвол нэн түрүүнд магадгүй, хүчний байгууллага /цэрэг цагдаа, дотоодыг хамгаалах, хууль эрхзүй/, эрүүл мэндийн болон боловсролын салбараа нэн тэргүүнд хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж болно. Чиний үгийг мушгин гуйвуулсан бол уучлаарай.
. Шууд холбоос

2009-02-14 -

Бичсэн: ketchup
мэлоди их гоё сэдэв хөндсөн байна лээ. уншсан даруйдаа бичих гэтэл үнэндээ өөрийнхөө үнэт зүйлийн талаар огтоос бодож үзээгүйгээ мэдрээд ичсэн. одоо ч бас яг миний өөрийн үнэт зүйл бол энэ гээд хэлчих гэхээр бас сайн хэлж мэдэхгүй байна. зуун хувь мэддэгсэн бол бараг гэгээрэлд хүрчих биз. хэхэ.

гэхдээ ямартаа ч миний зүрхнийхээ гүнд өөрөө өөрөөсөө ч харамлан хайрладаг, сэтгэл зовниодог тэр бүхэн миний үнэт зүйл мөн байх гэж ойлгоод байгаа. зөв үү?.

яг өөр дээрээ бус нийгмийн биет дээрээ төсөөлөөд үзэхэд ерөнхий 3 том зүйл байж болох юм гэж бодлоо.

1.эх орон
2.эрүүл мэнд
3.оюун ухаан

өөрийнхөө бодсоныг өөрийнхөөрөө тайлбарлая.
эх орны сайн сайхан, эрүүл халдашгүй байдал. мэдээж энд эрх чөлөө гэдэг ойлголт багатах байх. эцсийн эцэст эх орон гэж байхгүй болвол би чи та ээж аав эмээ дүү үр хүүхэд анд нөхөд уул толгод нутаг ус бүгд үгүй болно. эцсийн эцэст бид бүгдийн уулзах газар цор ганцхан. төв азийн цээж.

өвчин зовлон ядуурал үхэл хагацал энэ бүгд ямархан аюумшигтай зүйл болохыг хүн бүр хэлүүлэлтгүй ойлгож буй биз.

оюун ухааны хоосролыг миний бие хамгийн сүүлд оруулж буй мэт боловч энэ маань бас ч гэж дээрхи хоёрынхоо эх нь ч болж болох юм. эрүүл оюун ухаан үгүй газарт ядуурал, өвчин зовлон, гаарч цаашлаад уг улс орон харийн мэдэлд орох эхний шалтгаан болох аюултай.


мэдээж нарийсгаад эхэлвэл хайр дурлал, эцэг эх, хөрөнгө мөнгө, уул ус, ургамал хашаа, байшин тэрэг, ээмэг зүүлт гээд нарийн ширийн задлаж болох байхаа.
. Шууд холбоос

2009-02-14 -

Бичсэн: Melody
та нартаа баярлалаа, өөрийн үнэт зүйлсдээ үнэнч байх нь бас нэг бие хүнийг төлөвшүүлдэг зүйл юм даа...
. Шууд холбоос

2009-02-10 -

Бичсэн: Boloroo
Талын салхинд үсээ сэгсэлзүүлээд, таанын үнэрт агаарыг шимтэн амьсгалж, энхэл донхол дэржигнүүртэй замаар давхиж явахдаа жаргалтай baidag Melody egch tanid bayarlla, ih unetei bichleg oruulsand.
minii zarim uzel bodoltoi ih niilsen bolhoor setgel ih hodolloo
laughing
hun hunii dotor yu chuham unet zuil bh ve gedgee bainga sanaj, serj yavah n chuhal. ene talaar nadad dahin sanuulsand bayarlla.
. Шууд холбоос

2009-02-09 -

Бичсэн: Ari (зочин)
Hi Melody,

Shagnal avsand chini bayar xurgey.Tomoos tom unschie xexe.
Nz n ch ene tuxai tegtlee ix bodoj bgaagui l um bn, gexdee xunii amidraliin xamgiin une tsenetei zuiliin 1rt yax ch argagui ger bul aav ej ordog gj boddog. Minii ch amidraliin xamgiin une tsenetei zuil bol yaax ch argagui minii 2 buural aav ej 2 mini um da.Daxiad xezee ch oldoxgui, yavchxaaraa ergej xezee ch irdeggui boloxooroo l ter shu de.Busad um bol daxij olddog, ergej irdeg.Xun ooroo ch bii bolgoj boldog um.Jishee n erdem bolovsroliig xun ooroo l xusvel bii bolgoj bolno, mongo togrog ed xorongo ch mon adil.Xamgiin une tsenetei zuilee aldaxguin tuld bish une tsenetei chigeed n oortoo xadgalj uldex n l chuxal gj bi boddiin.Xun bolgoj toruuljl odii zeregutei osgoj xumuujuulsen boloxoor minii amidraliin xamgiin unetei zuil bol minii 2 BUURAL um da.Axiad irexguiger yavchix vii gj bodsoos l 2 nudiig mini ooriin erxgui nulimas burxej bn.

Bayarlalaa Melody chamdaa.
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: Melody
Тийм шүү, Галбаатараа, үнэт зүйл чинь чамайг тодорхойлдог учраас л юуг ч өөрчлөх шаардлагагүй, харин тэрийгээ мэдэж байх л чухал
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: galbaatar
би эхлээд үнэт зүйл гэж юу вэ гэж бодож байна.

амьдрал дахь олон өөрчлөлтөөс битгий өөрчлөгдөөсэй гэж хүссэн зүйл маань үнэт зүйл гэж боддог.

бүх л зүйл хувьсан өөрчлөгддөг, тэхээр бага өөрчлөгдөөсэй гэж хүсдэг зүйл маань юу вэ?

энэ бол гэр бүлийнхэн, миний "тэнэгийн дотор уужуу зан" big grin

үнэт зүйлээ алдахгүйн тулд би юу хийж байна вэ?
юу ч хийгээгүй байна, юу ч хийх шаардлаггүй гэж бодож байна. Байгаагаараа л байвал түүнийг дагаад бусад хүн надтай байгаагаараа л байх болвуу даа
. Шууд холбоос

2009-02-07 -

Бичсэн: Gerelee (зочин)
Ih goe setgeld hursen, setgel hudulgusun niitlel bnaa. Bagshaa tanaaraa baharhdag shuu! Shavi nar chin.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190234 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 49 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн