Melody Mongolia

2009-03-29

"Тоска" дуурь ба гэнэн хүмүүс


Хайр сэтгэлийн замд өөр нэгэн хайр сэтгэл, шуналт хүсэл зогсоно. "Тээглэнэ" ч гэж болох юм. Эрх мэдэлт нэгэн эр үзэсгэлэнт бүсгүйг эрхэндээ оруулахыг мөрөөдөж, арга сэдэхдээ түүний хайрт хар хүнийг хорлоно. Эцэс төгсгөлгүй тойрог. Зуун зууны туршид яригдсан сэдэв. Гэхдээ ганц л асуултанд хүн төрлөхтөн хариулж чадаагүй л байна: "Яагаад ганцхан тэр гэж?"   
"Тоска" дуурь 100-аад жилийн өмнө Ром хотын театрт анх тавигдсан хэдий ч өдгөө хуучраагүй л хэвээр. Мария Каллас зэрэг дуурийн "томчуулын" л дуулж чадах Флория Тоска бүсгүйн дүрд Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жавзандулам гуай дуулжээ. Магад Монголын эмэгтэй дуурийн дуулаачдаас хамгийн гайхамшигт хоолой юм болов уу, өчүүхэн би бээр юугаа мэдэх вэ, юутай ч миний сэтгэл зүрхийг шимшрүүлж, амьсгалыг давхцуулсан юм. Эхний үзэгдэл дээр бол Тоскагийн дүрээс өөрийгөө олж харснаа блог бичигч би нуугаад юухэв, Тоскаг энгийн жирийн хүн болох надад тэгж ойлгуулж, өөртэйгээ ижил зан талуудыг олж харахад минь тусалсан хосгүй авьяастан нь Ардын Жүжигчин байхаас гарцаагүй юм.
"Тоска" дуурийн сөрөг дүр нь Скарпья түшмэл юм. Тэр л чухам үзэсгэлэнт Тоскад санаархан хайрт залууг нь шоронд хийнэ. Амьхандаа арга эвийг нь олж байгаад Скарпьягаас чөлөөлөх бичиг салгана гэж эмэгтэй хүний ухвар мөчид зангаараа Тоска хий дэмий зүйлд итгэн, Скарпьятай нэг тохиролцоо хийнэ. Хайрт залуу болох Каварадоссиг нь хоосон сумаар буудаж, амийг нь аварнаа гэж Скарпья амлав. Уг нь Скарпья тэр залууг л үгүй хийчихвэл Тоска өөрт нь дурлаж, өөрийг нь хайрлана хэмээн хий найджээ. Хөөрхий гэнэн Скарпья. Тоска ч мөн дэндүү гэнэн зан гаргаж Скарпьяд дэмий итгэж, буудуулж унасан залуу дээрээ гүйн очиж "хоосон сумаар буудуулчихаад одоо жүжиглэхээ боль, босоод ир" хэмээн дуудна. Мэдээж нөгөөх нь үхсэн. Гайхалтай дуурь мөн хэдий ч анхныхаа зохиомжоор бол дэндүү гэнэн итгэмтгий хүмүүсийн түүх юм даа... Тоска бүсгүй Скарпьяг хөнөөж, Скарпья Каварадоссиг хөнөөж, Тоска өөрөө эцэс төгсгөлд нь цамхгаас нисэж амиа егүүтгэв ээ. Тэгэхээр , хүмүүсээ, бусдын хайр дурлал руу битгий өнгийж бай. Өөрийнхөө, зөвхөн өөрийнхөө, цорын ганц хайртыгаа л олж ав.

Джаккомо Пуччини     "Тоска"     Гурван бүлэг, гурван үзэгдэлт дуурь
2009.03.21
Гол дүрүүдэд:
Флория Тоска          Б.Жавзандулам АЖ
Каварадосси            Б.Дамдинсзрэн УГЖ
Анжилотто                М.Болд СТА
Скарпья                    А.Дашпэлжээ УГЖ
Тахилч                       Х.Үнэнхүү УГЖ
Сполетто                  Д.Ганхуяг УГЖ
Шүүгч                         Б.Батмэнд
Малчинхүү                Ш.Гантуул
Хамба лам                О.Батбаатар
Хуяг                              Г.Пүрэвсүрэн
Мөргөлчид, цэргүүдэд найрал дуучид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөв.
Удирдаач                   Ж.Бүрэнбэх МУУГЗ
Найруулагч                Л.Эрдэнэбулган МУУГЗ
Зураач                         Ч.Гунгаасүх МУАЗ
Тайзны машинист     Ж.Цогбат СТА
Гэрлийн техникч        Д.Энхбаатар    
Туслах найруулагч     Е.Сарантуяа СТА      
 

Нэгдүгээр үзэгдэл
     Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагины хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно. 
     Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэний улмаас шоронд хоригдож байгаад оргож гарсан Чезаре Анжелотти энэ сүмд нуугдсан байжээ. Каварадосси Анжелоттитой уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад их бууны  дуу нүргэлж, хоригдол оргосныг зарлана. 
     Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга тогшиж, Тоска орж ирнэ.
     Зураач Анжелотти оргосон болохыг хэлэхгүй байлаа. Тоска Каварадоссигийн зурсан хөргийг харангуут сурвалжит бүсгүй Аттавантитай төстэй болохыг ажиж хардах сэтгэл төрнө. Каварадосси сэтгэлт бүсгүйгээ тайтгаруулан зөвхөн түүнд үнэнч хайр сэтгэлтэйгээ батална.
     Тоска тайвширч, орой учрах цагаа болзоод гарч явна. Зураач Анжелоттиг дагуулан гарна. Энэ үест Скарпья дагуулынхаа хамт сүмд дайран орж ирээд Аттавантийн овгийн сүлд бүхий дэвүүрийг олно. Мөн эх дагина Магдалена, Аттавантитай төстэй болохыг ажина. Аттаванти бол Чезаре Анжелоттийн төрсөн дүү бөгөөд түүнийг оргоход гол үүрэг гүйцэтгэжээ.
Үүнээс үндэслэн Скарпьяд каварадосси Анжелоттитай холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрнө. 
     Гэтэл Тоска эргэж ирнэ. Скарпья дэвүүрийг Тоскад үзүүлж зураач, Аттаванти хоёр нууц холбоотой гэж итгүүлэхийг чадах ядахаараа оролдоно. Тоскагийн хардах сэтгэл дахин дүрэлзэж, Каварадоссийг байгаа газраас нь олохоор явна.
     Хорон санаат Скарпья түүний араас мөшгөх цагдаа нарыг явуулаад Тоскаг өөрийн эрхэнд оруулж авах далд муу санаа өвөрлөн хоцорно.

Хоёрдугаар үзэгдэл
     Скарпьягийн ажлын өрөө, Анжелоттийг олохоор явуулсан цагдаа нар барьцаанд нь Каварадоссийг баривчилна. Орой болж гудамжинд хөгжим эгшиглэж, дарангуйлагч Бонапартыг ялсны баяр эхлэхэд бэлэн болж байгааг илтгэнэ. Энэ баяр дээр ялалтын ёслолын дууг Тоска дуулах ёстой байлаа. Скарпья Тоскаг ирмэгц өөрийнхөө өрөөнд оруулахыг шарронд тушаагаад Каварадоссийг байцаахаар оруулна.
     Зураач хүнд тамлалыг зоригтойгоор тэсвэрлэн Анжелоттийн нуугдаж байгаа газрыг үл хэлнэ.
     Тоска хүрч ирнэ. Тэрээр хайрт хүнийхээ тамлагдан зовж байгаа дууг сонсоод тэсвэр алдан Анжелоттийн нуугдсан газрыг зааж өгнө.
     Каварадосси Тоскаг жигшин зэвүүцнэ. Зураачийг цагдаа нар авч явах бөгөөд түүнд цаазын ял тулгах нь илт болно. Тоска Каварадоссийн амийг аврахыг Скарпьягаас гуйна. Скарпья өөрийн эртний хүслийг биелеелэхээр шийдэж, Каварадоссийн амийг аварсны хариуд Тоскагийн бие, сэтгэлийг шаардана.
     Тоскад энэ доромжлол үнэхээр хүнд байвч хайртыгаа аврахын тулд өнгөн дээрээ зөвшөөрнө.
     Скарпья зураачийг хуурамчаар буудах тушаал өгөөд Тоскагийн хүсэлтээр түүнийг Каварадоссийн хамт Римээс чөлөөтэй гарч явах зарын бичиг олгоно.
     Скарпья Тоскаг тэврэн таалах гэтэл ширээн дээр байсан хутгыг авч амжсан Тоска хорон санаатын амийг хөнөөнө. 

Гуравдугаар үзэгдэл
     Шоронгийн өрөө. Каварадоссийн амьд явах хугацаа бага үлджээ. Тэр Тоскадаа захидал бичиж сэтгэлдээ салах ёс гүйцэтгэнэ. Гэнэт Тоска гарч ирнэ. Скарпья алагдсан тухай, оргох боломж олдсон тухай Тоскагийн яриаг Каварадосси сэтгэл догдлон сонсоно. 
     Хуурамчаар буудах үед болгоомжтой унаж, хөдлөхгүй хэвтэхийг Тоска хайрт хүндээ сануулна.
     Харуулынхан ирж, Каварадоссийг авч явна. Буун дуу пижигнэнэ. Тоска хайрт дээрээ хурдан очиж уулзахыг яарна. Харуулын цэргүүдийн хөлийн чимээ тасарна.
     Тоска гүйсээр хүрч очно. Гэтэл... Тоска Скарпьяд хэрхэн мэхлэгдсэнээ сая ойлгов. Хамгаас хайртай хүнийхээ цогцсыг тэврэн суугаа хөөрхий бүсгүй Скарпьяг алагдсан тухай зарын шуугианыг сонсоно.
     Сполетто цагдаа нарын хамт бүсгүйг мөрдсөөр гарч ирнэ. Тоскад буцах газар, очих хайрт нь байхгүй болсон тул тэрээр цамхагийн тавцан дээрээс үсэрч амиа егүүтгэнэ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1946 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-27 -

Бичсэн: gp (зочин)
алга ташилт
. Шууд холбоос

2010-10-27 -

Бичсэн: Зочин
гоё шүү
. Шууд холбоос

2009-04-09 -

Бичсэн: tatah
hmmmmmmmmm, uzehiiiiiiiiiiiiiisen, crying
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 191749 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 35 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн