Melody Mongolia

2009-04-13

БЗД-ийн Залуу Багш Холбоо



2009 оны 4-р сарын 11-нд БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд БЗД-ийн Залуу Багш Холбооны ойн баярын хурал явагдаж, жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнахын зэрэгцээгээр "Залуу багш ба багшийн хөгжил", "Залуу багш нарын иргэний нийгэм дэх оролцоо", "Залуу багш ба нийгмийн асуудал" сэдэвт илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг явагдлаа. Жилийн өмнө Сүнжин Гранд зочид буудалд 350 залуу багшийн бүрэлдэхүүнтэйгээр нээлтээ хийж байсан Ариунболд тэргүүтэй тус холбоо нь байгуулагдаад удаагүй ч, сургууль тус бүр дээр эрч хүчтэй залуусын хүээр залуу багш нарын клубууд байгуулагдан, өнгөрсөн хугацаанд залуу багш нарын цэцэрлэгт хүрээлэнгийн бэлтгэл ажил, "Супер багш" уралдаант тэмцээн, явган аялал, илтгэлийн уралдаан зэрэг бишгүй олон сонирхолтой ажлыг зохион явуулжээ. БЗД-ийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн нийт 38 сургууль байдаг бөгөөд тэдгээр сургуульд 1400 буюу багш сурган хүмүүжүүлэгчдийн 60% нь 35 хүртэлхи насны залуус ажилладаг байна. Залуу насны эрч хүч, шинэлэг сэтгэхүйг үйл хэрэг болгон боловсролын шинэчлэлд хувьсгал хийхээр итгэл сэтгэл шулуудсаар чармайж буй залуу багш нартаа амжилт хүсэхийн ялдамд Тэргүүний клубын өргөмжлөл мөнгөн шагналыг /100,000/ хүртсэн Амгалан цогцолборын "Залуу Багш" клубын хамт олон болон тэргүүний клубын ахлагчийн өргөмжлөл мөнгөн шагналыг /50,000/ хүртсэн 97-р сургуулийн "Wndow" клубын ахлагч Мөнхцэцэг нарт халуун баяр хүргэе.



Дашрамд дурьдахад 4 бусад багшийн хамтаар өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэндээ, урам зориг хайрласан Холбоондоо маш их баярлалаа. Гэнэтийн юманд хүн тэр тусмаа бүр их баярладаг юм байна билээ.

Баярласандаа болоод тэсэлгүй  баярыг маань хуваалцахаар өглөө эрт хүрэлцэн ирсэн найз бүсгүйгээ баярлуулаад тэр орой нь хамт "Чингисхаан" дуурь үзэж, Жамухын дүрд дуулсан Дамдинсүрэн гуай, Бөртэгийн дүрийн Жавзандулам гуай, Хадааны дүрийн нэгэн үзэсгэлэнт чадварлаг бүсгүйг бишрэн, тоглолтын дараа удирдаач Бүрэнбэх гуайд баглаа цэцгээ өргөн барьж сэтгэлээ амраав. 


Мартагдашгүй, үнэхээр гоё өдөр байлаа...
 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1613 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190230 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 33 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн