Melody Mongolia

2009-11-01

Амьдрахуйн утга учир



Сонингийн энэ хайчилбарыг би олон сар хадгаллаа, үе үе уншиж үзэхэд дэндүү үнэнийг өгүүлэх юм. Өглөөний сонины 2009 оны 6-р сарын 10-ны дугаарт орчуулагч сэтгүүлч Мөнхжаргалын Цогзолмаагийн нийтэлсэн материал юм:
“Бид хэзээ ч одоо цагт амьдардаггүй, үргэлж л ирээдүйн тухай бодож төсөөлөн, түүн рүү яарч тэмүүлж байдаг. Яг л ирээдүйгээсээ хоцорчих гээд байгаа мэт. Эсвэл өнгөрснийг байнга санагалзаж, түүнийг буцаан эргүүлэхийг оролддог. Бид үнэхээр бодлогогүй жаахан хүүхэд мэт, өөртөө захирагдахгүй цаг хугацааны эргүүлэгт төөрч будилах хэрнээ, өөрт оногдсон жинхэнэ одоо цагийг үл тоомсорлодог. Тэгээл л үймэн бужигнаж, өнгөрч одсон бүхний хойноос санааширсаар одоогоо огоорох ажээ.
Яагаад гэвэл одоо цаг нь хүмүүст байнгын хүнд дарамт болж байдаг. Иймээс бид уйтгарлаж гуних үедээ түүний нүдийг хаахыг оролддог хэрнээ баярлаж хөөрөхдөө яваад өгчихлөө гэж харамсдаг. Бид одоо цагийг ирээдүйн тусламжтайгаар уртасгахыг дэмий хичээж, өөрсдийн эрх мэдлээс хальсан зүйлийг зохицуулан захирах гэдэг. Гэтэл тэр ирээдүйг үзэх эсэхээ ч мэдэхгүй шүү дээ. Францын сэтгэгч Блез Паскалийн эдгээр үг үнэхээр үнэн билээ.
Та бодол санаагаа ухаж төнх, хичнээн хайсан ч та тэндээс зөвхөн өнгөрсөн ба ирээдүйг л олно. Бид одоо өрнөж буй үйл явдлын талаар бараг боддоггүй. Хэрэв боддог юмаа гэхэд ирээдүйг яаж өөртөө ашигтай, аятайхан байлгахын тулд одоо яах ёстой талаар л эргэцүүлдэг. Бид өөрсдийгөө хэзээ ч өнөөдрийн өдрөөр хязгаарладаггүй. Одоо цаг ба өнгөрсөн бүхэн зөвхөн хэрэгсэл төдий, бидний цорын ганц зорилго бол ирээдүй. Тэгэхээр бид хэзээ ч амьдардаггүй аж, учир нь цаг үргэлж амьдрахыг завдсаар байдаг. Хүн бүр аз жаргалд тэмүүлдэг боловч хэзээ ч түүндээ хүрдэггүй гэж хэлж болно. Учир нь бид одоо байгаагаа үнэлдэггүй тул жаргалтай байгаагаа мэдрэхгүй. Үргэлж илүүг хүсч мөрөөддөг. Өнөөгийн жаргалаа алдсаны маргааш л “Тэгэхэд чухам жаргалтай байж” гэх вий. Мэдээж, ирээдүй маань одоогүйгээр боломжгүй. Хамгийн гол нь та нөхцөл байдалд бүү бууж өг. Үргэлж сайн сайхныг хүсч найд. Өр нимгэн биш хүнийг хүн гэхгүй.
Бид яагаад амьдрах гэж яардаг вэ? Яагаад өнгөрсөн үе маань өнөөдрийг ч мартуулахаар тийм хүчтэй байдаг юм бол? Яагаад одоог ярих бус өнгөрснөө дурсах нь илүү таатай байдаг вэ? Энд та бидний сониуч зан их үүрэгтэй. Хүн ингэж л заяагдсан, амьдрал юу авч ирэх бол гэж эргэцүүлж тунгаахын оронд ирээдүйд юу болохыг мэдэх гэж дандаа яардаг. Ирээдүй бидэнд үргэлж гэрэл гэгээтэй, ихийг амласан, жаргалтай мэт төсөөлөгддөг. Энэ нь нэг талаар хүүхэд байхдаа сонсч байсан үлгэрийн нөлөө биз. Тэгэхэд бүх зүйл ойлгомжтой, сайхан байж дээ.
Харин одоо цаг бол үймээн бужигнаан, хоосон чанар. Мөнхийн асуудал, бэрхшээл. Төвхнөөгүй амьдрал. Талхны мөнгөний төлөө хөлсөө урсган цаг наргүй хөдөлмөрлөх үе. Өдөр болгон дэлгүүр хоршоогоор хямд бүхнийг хайж гүйх. Төр засаг, эрх баригчид, улс төрчид, түшмэдийг хараан зүхэх. Бас одоо цаг нь бүтэлгүй хайр, биелээгүй мөрөөдөл, хэрэгжээгүй итгэл найдвар, гашуун харамсал, шийдэгдээгүй хамгийн чухал асуудал юм. Мөн хайртаа, найз нөхдөө алдах, өөрийгөө зүхэх, амьдрах хүсэлгүй болох...
Одоо цаг бол хүнд суртал, авилга, боогдсон эрх чөлөө, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал, дайн дажин,  гэмт хэргийн гааралт, хар тамхи, сүйтгэгдсэн хувь заяа...
Энэ бүхэн бол өнөөдрийн амьдралын хатуу үнэн. Иймээс бид өнгөрснөө их дурсдаг аж. Тэгэхэд арай ч одоогийнх шиг ийм хүнд, хатуу ширүүн байгаагүй мэт төсөөлөгддөг. Өнөө үе шиг ийм ирээдүгүй, утгагүй байгаагүй мэт төсөөлөгддөг. Заримдаа Ертөнцийн төгсгөл ирэх гэж байгаа мэт санагддаг.
Гэсэн хэрнээ бид амьдарсаар л байна. Яагаад гэвэл юу ч тохиолдож байсан амьдрал сайхаан! Амьдрах хэрэгтэй. Хамгийн гол нь амьдралд гоо сайхан, хайр сэтгэл, харилцан ойлголцол, сайхан санаа, нинжин сэтгэл, бүтээн байгуулалт байх хэрэгтэй. Тэгсэн цагт ирээдүй маань мэдээж бидний хүсч мөрөөддөг шиг гэрэл гэгээтэй, итгэл дүүрэн байх нь гарцаагүй. Бүх зүйл та биднээс л хамаарна. Бид өөрсдөө энэ амьдралын эзэд, өөрсдийгөө болон ирээдүйгээ бид л бүтээдэг шүү дээ.”  
Саяхан миний өдрийн тэмдэглэлийн блог дээр Давка надаас нэг асуулт асуусан юм, тэрхүү асуултынх нь хариу энэ нийтлэлээс олдож болох юм. Давка, уншаад үзээрэй.
Мөн энэ дашрамд энэ нийтлэлийг бидэнд хүргэсэн Цогзолмаа эгчдээ баярлалаа.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1191 удаа

Сэтгэгдлүүд

2010-01-23 -

Бичсэн: Tseegii (зочин)
Hi Uyanga egch, estoi unen ug bichsen bn shuu. Thanks for sharing.
тэврэлт баярлах
. Шууд холбоос

2009-11-29 - sainaa

Бичсэн: bvrengvren
алга ташилт goe niitlel bnaaaaaa taniig nadad tuslana gej naidaj bn
. Шууд холбоос

2009-11-20 -

Бичсэн: Melody
Энхмаа> Хуулж болохгїй байдлаар тохиргоо хийсэн юмаа, гэхдээ хэрэгтэй бол энэ хуудасны линкийг найзууддаа явуулчих
. Шууд холбоос

2009-11-20 -

Бичсэн: Melody
Энхмаа> Баярлалаа, би та нарыгаа мєн ч их санах юм даа...
Директор> Амьд арзайж л явна даа, осолдохгїй л эх орондоо байна, блогоор маань зочилж байгаарай
. Шууд холбоос

2009-11-20 -

Бичсэн: director
үүшээ сээн сээн бээнүү тэврэлт хаагуур ямрымаа хийгээд яахгээд яваад байнаа та минь сайн явжээнүү smug
. Шууд холбоос

2009-11-20 -

Бичсэн: Enkhmaa (зочин)
Энэ нийтлэлийг олон хүмүүс уншаасай.Би copydaj аваад олон хүмүүст sendelmeer байвч хуулж болдоггүй юм байна баяртай байна
Хэдийгээр багштайгаа байнга уулзаж ярилцах боломжгүй байгаа ч блогоор дамжуулан үнэтэй сургааль, мэдээлийг нь хүлээн авч байгаадаа баяртай байна.Тандаа хайртай шүү. үнсэлт тэврэлт алга ташилт
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190236 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 16 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн