Melody Mongolia

2009-11-03

Заяын Хүрээ

   
Архангай аймгийн Цэцэрлэг хотоор дайран өнгөрөх бүрдээ үзэсгэлэн төгс Булган уулыг харж сүрдсээр аян замаа үргэлжлүүлдэг билээ... Төрөл бүрийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуудын орон болсон Дархан Цаазат Булган уулын тухай өгүүлэхээ түр азнаад "гайхамшгийн авдар" гэмээр нэгэн газрын тухай ярих гэсэн юм.  



"Эд нар надаас айж байгаа болов уу" хэмээн чулуун арслан сэтгэл зовнино.



1586 онд Заяын хүрээний дуганыг байгуулсан бол 1679 онд 5 дацан, 200 ламтай хийд болон өргөжжээ.



Түүхэн талаас өгүүлэхийг түр азнаад практик талаас энэхүү хийдэд юу олж үзэх, мэдэх боломжтойг бичихийг илүүд үзлээ: 1-рт мэдээж хэрэг, уран барилгын хийц. Давхар хоорондын шат, дамжлага, тулгуур, холбоос, дээвэр гэх мэт.
2-рт, хийд нь Архангай аймгийн музей болсон тул угсаатны зүйн нэн чухал 1000 гаруй үзмэр энд хадгалагдаж байна. 17-р зууны хийцийн, эдэлж хэрэглэж байсан иж бүрэн монгол гэр, мөн 19-р зууны эхэн үеийн монгол гэрийг харьцуулж үзэхэд гайхалтай. Эд өлгийн зүйлсээс гадна жинхэнэ монгол хийцийн олон төрлийн, заримыг нь урд өмнө үзэж хараагүй хөгжмийн зэмсгүүд байдаг. Монгол хөгжмийн гайхамшгийг энд л дэлгэн үзүүлж байна гэхэд хилсдэхгүй. Охид бүсгүйчүүдийн сонирхдог зүйлсээс 17-18-р зуунд хэрэглэж байсан гоёлын шаахай, платформ ултай төвд гутал: Арын сайхан хангай нутгийн цасанд хөлөө хайруулахгүй байх үүднээс платформ ултай гутлыг олон давхар эсгий ашиглан төвд лам нар урлаж өмсдөг байжээ. За ер нь бодоод байхад хосгүй энэ музейд та өөрийн биеэр хүрэлцэн очиж үзсэн нь дээр юм шиг байна, мөхөс миний үг хүрэлцэхгүй байна. 1000 гаруй үзмэртэйг санаарай!
  
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1551 удаа

Сэтгэгдлүүд

2009-11-20 -

Бичсэн: Melody
Энхмаа> Нїдээ ирмэв
. Шууд холбоос

2009-11-20 -

Бичсэн: Enkhmaa (зочин)
Тийм шүү биеэр очиж үзэх хэрэгтэй.Надад ч бас үнэхээр таалагдсан.
. Шууд холбоос

2009-11-15 - ~~~

Бичсэн: Gerelee (зочин)
aan, eniig unshsan chin neeh goe bnaa... aimar oir sanagdaad... bayrlalaa. Bulgan uul ch bahadmaar goe uul shuu tee?
. Шууд холбоос

2009-11-15 -

Бичсэн: Melody
Гэрэлээ> Поох тиймїї, ёстой мэдээгїй шїї, тэгвэл энэ бичлэгийг чамд тусгайлан зориулая. Тиймээ, хайнагийн чихмэл байдаг юмаа.Цамын багнаас бол хїїхэд болгон л айдаг байхаа, би ч гэсэн айдаг л байсан... Энэ зургууд энэ жилийнх. Ємнє нь зургийн аппаратгїй байлаа шїї дээ.
Хїї> Чамаар сонин юутай вэ?
. Шууд холбоос

2009-11-15 -

Бичсэн: xvv
Монгол нутгаараа ингэж аялж үзэх юмсан... ТЭгж байгаад гэр бүлээрээ зун амралтаараа очиж үзнэ дээ баярлах
. Шууд холбоос

2009-11-15 - hi

Бичсэн: Gerelee (зочин)
Yamar goe iin be? ene chin minii tursun nutag bna shdee... bi yag ene muzein hajuud emee deeree turj ussun. Bagadaa uzmerees aidag bsiishd... neg uher bsnuu? bas neg tsam haraihad umsdug bag? tom bolsnoosoo hoish eruusuu orooguim bna...kkk... odoo uzvel aiku bhaa~~~ярзайтал инээх Ta hezee ochsiin be? bi ene zun ug ni ochsiishd... хайртай
. Шууд холбоос

2009-11-08 -

Бичсэн: Melody
Арслантай авдар> Нїдээрээ очоод хараарай ирмэх
Болороо> Блогоор маань зочилсонд Баярлалаа
. Шууд холбоос

2009-11-05 -

Бичсэн: Арслантай авдар (зочин)
"Авдар" гэхээр нь маангар баярлалаашд.
Авдарны гайхамшиг нь яаг юу байсан юм болоо?
. Шууд холбоос

2009-11-05 -

Бичсэн: Boloroo
Архайнгайд харин очоогүй л явна. Очихоороо үзнээ баярлах
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190235 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 15 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн