Melody Mongolia

2014-11-25

21-р зууны галзуучууд

Дээр үед сэтгэцийн өвчтэй хүмүүсийг Шар Хадны эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлдэг байсан, одоо ч хэвээр байх. Ихэвчлэн бүтэлгүй дурлалаас нэг бол номын цагаан солионоос болж галзуурдаг байсан гэсэн. 21-р зуунд тэднээс өөр төрлийн галзуучууд их болсон гэсэн. Жишээ нь, бодит байдлаас зугатаж Фэйсбүүк ухаж өдөр хоногийг өнгөрүүлдэг хүмүүс олноор бий болсон. Амьдрал дээр гарч найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэн, эсвэл гэр бүл зохиож бүрэн дүүрэн амьдралаар амьдрахаас айдаг мань мэт шиг хүмүүс Фэйсбүүкээр амьсгалдаг болсон. Энэ нь хүндрээд өвчин болоод байгаа.
Дараагийн нэг өвчлөл нь "насан туршийн оюутан" гэж нэрлэж болохуйц үзэгдэл. Тэд хэд хэдэн дипломтой, хажуугаар нь зөндөө олон курс дамжаа дугуйлан, төлбөртэй төлбөргүй семинар сургалтанд хамрагдаад, янз бүрийн жижиг сажиг сертификат олныг хураасан байдаг. Гэвч одоо ч гэсэн хаа нэгтэй магист, доктор хамгаалахаар суралцаж байгаа, бас хажуугаар нь гадаадад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гээд хөөцөлдөж байгаа гэж таньд сонирхуулна. Ийм хүмүүс нөгөө л бодит амьдралаар амьдрах айдас түгшүүрээ дарж чадахгүй, бас өөртөө итгэх итгэл мөхөс учраас ийнхүү ширээний ард нуугдсаар байдаг.
Өөр нэг галзуучууд нь насан туршдаа хэн нэгнийг хүлээгсэд. Яг сэтгэлд нь бүрэн нийцсэн хүнтэй л хамтарч байж бизнесээ эхлүүлнэ, яг сэтгэлд бүрэн нийцсэн хүнтэй учирч байж л  "хүүхэд шуухад, гэр бүл" гэж явна, яг сэтгэлд нийцсэн хүнтэй л хамт фитнесээр хичэллэнэ гэсээр нэг мэдэхэд хөгширсөн байдаг.
Зарим галзуучууд "төгс төгөлдөр"-ийн өвчнөөр өвчилсөн байдаг. Гэрээ гялалзтал нь цэвэрлэж байж л гадагш агаар салхинд гарна, ямарч өө сэвгүй үс засдаг үсчингээр л үйлчлүүлнэ, олигтой хийж чадахгүй бол эхлүүлээд ч яах билээ, нэгмөсөн 100% сэтгэлд хүрсэн шүлэг бичиж байж л анхны шүлгийн түүврээ хэвлүүлнээ гэх мэт ярьж байсан хүмүүс таны найз нөхдийн дунд байгаа л болов уу. Төгс төгөлдөрийг хайсаар байтал цаг хугацаагаа алдаад нэг мэдэхэд онгод нь орхиод явсан, авьяасаа тарамдаад хаясан байх вий.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 143 удаа

Сэтгэгдлүүд

2014-11-26 -

Бичсэн: Зочин
haha baina baina end bas neg.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190234 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн