Melody Mongolia

2009-12-04

Гашуун сургамж


Нэгэн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй манай ажил дээр хүрэлцэн ирж бидэнтэй уулзлаа. Баярцэцэг гэгч энэхүү хуульч бүсгүй цэл залуухнаараа хэрнээ нүдэнд нь гуниг хурсны учир гэвэл аймшигт осолд өртөж хамт явсан найз бүсгүйгээ алджээ. Түүний хоёр найз бүсгүйн нэг нь нуруу нугасандаа хүнд гэмтэл авсны улмаас насан туршдаа суунга болсон хэдий ч амийг нь аварсан хэмээн Баярцэцэгт талархаж яваа гэнэ. Угтаа Баярцэцэг түүнд тусалсан биш тэрхүү бүсгүй өөрөө амь насаа хадгалан үлджээ. Учрыг тайлбарлая.
Нэгэн сайхан өглөө гурван найз бүсгүй машин хөлөглөн хотын шуугианаас холдон амралтын өдрийг хөдөө өнгөрөөхөөр шийджээ. Сэлэнгэ аймгийн нутагт буйдхан газар усны долгио ширтэн өдөр хурдан өнгөрч нар хэвийснийг үл анзааран бүсгүйчүүд таатайхан... Тэднийг нийслэлийн зүг эргэн жолоо залахад харанхуй нөмрөв. Замын машинууд гэрлээ гялбуулан салхи татуулан хажуугаар нисэн зөрнө. Баярцэцэг хотоос анх гарахад л найзууддаа хамгаалалтын бүс бүслэхийг анхааруулан шаардсаар иржээ. Машинаас бууж суух болгондоо ингэж хэлүүлсээр залхсан бүсгүйчүүд түүний "сүржин" занг тээршааж байлаа...
Удаах машины гэрэл гялбан жолоо барьж байсан бүсгүй нүдээ анивчихад гэнэт харанхуйгаас аварга том төмөр нүргэлж орж ирлээ. Зам дээр  трактор зогсож байсныг ослын дараа ойлгосон нэгэнт хожимджээ. Баярцэцгийн нүдний өмнө одоо хэр нь хамгаалалтын бүс бүслээгүй явсан дотны найзынх нь урагш саван салхины шилийг хар эрчээрээ мөргөж, буцаж суудал дээрээ ойж буух дүр зураг тодхон харагдсаар... Баярцэцэг эгэмний хүнд гэмтэл авч, олон удаагийн хагалгаанд орсон, цаашид дахин хэд хэдэн хүнд хагалгаанд орох шаардлагатай болсон хэдий ч амьд үлдсэндээ өөрийгөө азтайд тооцно. Нугасандаа гэмтэл авсан ч охиныхоо цовоо инээдийг сонсох хувьтайдаа түүний найз талархана. Хамгаалалтын бүс бүслэн явсан хоёр бүсгүй аймшигт ослоос амьд гарсан шалтгаанаа ийнхүү хамгаалалтын бүсээр тайлбарлан бидэнд гашуун сургамжийг өгүүлж байна. 
Автомашины хамгаалалтын бүс нийт ослын 60%-д хүний амь насыг авардаг технологийн ид шидтэй шийдэл юм. 1899 онд Нью Йоркийн таксинд мөргүүлж Генри Блисс авто-ослын анхын хохирогч болсон түүхтэй. 1901 онд анх АНУ-ын Коннектикут мужид тээврийн хэрэгслийн хот доторх хурдыг 19 км/цагаар хязгаарлав. 1920 онд анх АНУ-ын Детройт хотод гурван өнгийн гэрлэн дохиог суурилуулав. 1952 онд "хийн дэрний" анхдагчийг зохион бүтээжээ. 1963 онд Нильс Больсен гэдэг Вольво үйлдвэрийн залуухан инженер анхны автомашины хамгаалалтын бүсийг үйлдвэрлэлд нэвтрүүлж сая сая хүний амь насыг аварчээ. Мэдээж хэрэг анх хамгаалалтын бүсийг, яг одоо Монголчууд үл тоомсорлодогийн жишээгээр, америкчууд огтхон ч хүлээн зөвшөөрөлгүй, 1981 онд гэхэд л америкчуудын дөнгөж 11% нь л бүс бүсэлдэг байв. Яагаад заавал осолд орж, хэн нэгэн хайртай хүнээ алдсаны дараагаар ийнхүү сургамж авдаг юм бол? Хүний болоод өөрийн алдаан дээр суралцах шаардлагатай юу, эсвэл эрүүл ухаанаар ухамсарлаж шийдвэр гарган, гаргасан шийдвэртээ үнэнч хэвээр үлдэх нь чухал уу? Та аминдаа хайртай юу? 
Би бол амьдралаас тэгэж зууралдаад байх дуртай хүн биш, гэхдээ өглөөний цайгаа уух зуураа миний хэлсэн үг: "Гахайн ханиад туслаа гэж бодоё, тэгээд үхлээ гэж бодоё. Тэгвэл дахиад хүн болж төрөөд бүхнийг 0-ээс /тэгээс/ эхлэнэ гэхээр хэцүү л юм даа..."  Та амь насаа алдаж, бүхнийг тэгээс эхлэхгүйн тулд хамгаалалтын бүсээ бүслээрэй. Баярцэцэгтээ баярлалаа. Хурдан Эдгээрэй!    
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1187 удаа

Сэтгэгдлүүд

2009-12-07 -

Бичсэн: Boloroo
Yostoiii surgamjtai sanagdlaa, olon udaa sonsoj, heluuldeg ch, odoo bol buuuuuuuuur iluu oilgoloo shu. улайх
. Шууд холбоос

2009-12-06 -

Бичсэн: dadido
нээрээ хамгаалалтын бүс хэрэгтэй шүү. Арын суудалд ч гэсэн зүүгээд явахад гэмгүй л дээ үнэндээ
. Шууд холбоос

2009-12-06 -

Бичсэн: gereltuya
Сайн уу? Найзаа. Сайхан зүйл бичжээ. Сургамжтай. Олон хүнд хэрэгтэй. хайртай
. Шууд холбоос

2009-12-05 -

Бичсэн: Melody
Сэтгэгдлээ үлдээсэн Та бүхэндээ баярлалаа,
G84> Орос машинд хамгаалалтын бүс суурилуулах шаардлагатай шдээ, санал нийлж байна.
Ari> Найз минь ойрдоо блогоор маань зочилсонгүй шүү тиймээ. Good girl.
Ariunbold> Монголчууд хэнэггүй зангаа өөрчлөх цаг болжээ
. Шууд холбоос

2009-12-04 - be careful

Бичсэн: Ariunbold (зочин)
Өөрөө өөртэй хайргүй хүний хайхрамжгүй байдал л ийм болгоно доо.
. Шууд холбоос

2009-12-04 -

Бичсэн: ari (зочин)
shan surgamj blaa sagsuu heneggui zang davj garch uhaarah heregtei met sanagdlaa uneheer aimaar osol ch busdad surgamj hairlasan nzdaa mash ih bayarlav
. Шууд холбоос

2009-12-04 -

Бичсэн: g84
би хол замд ер нь машинд бүсгүй сууж чаддаггүй юм манай гэрийнхэн надаас болоод бүгд зүүдэг би тэднийг бас ажлынхнаа 5 мянгаар торгодог
бүстэй холбоотой нэг урт түүх би их чухлыг үнэн хүү мэдэрч байгаа харин поргон машинд бүс байвал тэ
. Шууд холбоос

2009-12-04 -

Бичсэн: director
давхар нэг запас бүс хийлгэнээ тэ аймрийн raised eyebrow
. Шууд холбоос

2009-12-04 -

Бичсэн: Melody
Хамгийн гол нь найзуудаа Баярцэцэгтээ баярлая, хэрэв тэр хүн бидэнд түгшүүрийн харангыг дэлдээгүй бол бид ойлгохыг хүсэхгүй хэвээр муйхарлана шүү дээ, жишээ нь би 7 жил хөдөө гадаа гандаж, Орос машины урд талын суудалд хамгаалалтын бүсгүйгээр хэдэн ч мянган км сэгсчүүлэв, тэр үед энэ талаар бараг бодож байсангүй дээ. Баярцэцэгтээ баярлалаа
. Шууд холбоос

2009-12-04 -

Бичсэн: Зочин
Chuxal surgamj ugsun bas tuiliin xaramsaltai ene yavdliig busdad anxaaruulax uudnees tsag zav gargaj bichsend bayarlalaa tand тэврэлт .
Olon xuniig iim baidlaas avraxad tus bolox ni ergelzeegui.
гоё шүү
. Шууд холбоос

2009-12-04 -

Бичсэн: Зочин
Estoi surgamjtai yum bichsen bn.
Zuv shuu. Busee buseltsgee xumuusee
. Шууд холбоос

2009-12-04 -

Бичсэн: g84
за бүсээ зүүцгээе
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190230 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 13 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн