Melody Mongolia

2009-02-12

Рэй Чарльзын өнгөт амьдрал


Хар нүдний шил зүүсэн, дуулахдаа үе үе санаа алдан, эсвэл инээж, эсвэл гэнэт шивнэж эхэлдэг, өвөрмөц, сэтгэл догдлуулам баритон хоолойн эзэн Рэй Чарльз хэмээх энэ эр чухамдаа Элвис Пресли, Арета Франклин, Стиви Уондер, Ван Моррисон, Билли Жоэл зэрэг Америкийн алдартай дуучдын уран бүтээлийг хөглөж өгсөн загалмайлсан эцэг нь билээ.

Рэй Чарльз Робинсон: тайзны нэрээрээ Рэй Чарльз хэмээн алдаршсан Америкийн төгөлдөр хуурч, дуучин, ритм блюз урсгалыг хэвшүүлсэн хөгжмийн зохиолч билээ. Тэрээр 1930 оны 9-р сарын 23-нд мэндэлж, 2004 оны 6-р сарын 10-нд 73 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзжээ.  Рэй Чарльз кантри болон поп хөгжмийн стандартад сэтгэлийг хөндсөн хөг аясыг оруулж ирсэн бөгөөд “Үзэсгэлэнт Америк орон” хэмээх дуулалд хувьсал оруулан дуулснаараа тэрхүү дууг Америкийн сүлд дууллын хэмжээнд хүргэж, яг өөр шигээ сонгодог бүтээл болгосон  хэмээн Эд Брэдли зэрэг алдартнуудаас магтаал хүртэж байжээ. Фрэнк Синатра түүнийг “Америкийн шоу ертөнцийн цорын ганц жинхэнэ гоц авьяастан ” хэмээв. 2004 онд “Роллинг Стоун” Сэтгүүл Рэй Чарльзыг Бүх Цаг Үеийн 100 Шилдэг Уран Бүтээлчдийн жагсаалтынхаа 10-рт, мөн 2008 оны 11-р сарын Бүх Цаг Үеийн 100 Шилдэг Дуучны жагсаалтынхаа 2-рт тунхаглажээ.
Намтар:
Рэй Чарльз 1930 оны 9-р сарын 23-нд Жоржиа мужийн Олбани хотод мэндэлжээ. Түүний эх Арета Виллиамс тариачин, эцэг Бэйли Робинсон нь төмөр замын засварчин, механикч, гарын дүйтэй хүн байв. Арета, Бэйли хоёр хэзээч гэрлээгүй ажээ. Бяцхан Рэйг хэдхэн сартай байхад  гэр бүл нь Флорида мужийн Гринвилль хотруу нүүв. Бэйли Аретаг бяцхан хүүгийн хамт орхин дахин гурван эхнэр сэлгэжээ. Рэйн ах Жорж Робинсон усанд живж амь насаа алдсаны дараагаар тун удалгүй Рэй хараагүй болов.  Тэрээр төрөхдөө эрүүл саруул нэгэн байсан агаад таван наснаас хойш хараа нь хурдацтайгаар муудаж эхэлжээ. Долоон нас хүрэхдээ бүрмөсөн сохорчээ. Чарльз өөрөө хараагаа алдсан шалтгаанаа огт мэдэггүй байсан хэдий ч түмэн олон түүнийг глаукома өвчний улмаас, зарим нь нүдний хурц үрэвслээс хараагүй болсон хэмээн маргалдана. Рэй Флорида мужийн Сент Августин хотын Хараа, Сонсголгүйчүүдийн Сент Августины сургуульд суралцжээ. Чухам тэр сургуульд анх хэрхэн хөгжим зохиохыг болон төрөл бүрийн хөгжмийн зэмсэг тоглохыг сурчээ. Сургуульд сурч байхад нь түүний эх насан өөд болж, улмаар хоёр жилийн дараа гэхэд эцэг нь ч энэ хорвоогоос халив.
Сургуулиа төгсөхөөс өмнө Чарльз янз бүрийн хамтлагт хөгжимчнөөр ажиллаж, жааз хөгжим тоглож байв. Тэр үес эхлэн Чарльз өөрийнх нь нэрийн хуудас болсон нарны шилийг ямагт зүүдэг болсон билээ. Тэрхүү нүдний шилийг дизайнер Билли Стиклс урласан аж.
1947 онд Чарльз Сиэттл хотруу нүүв. Тун удалгүй бичлэгээ хийлгэн, анхных нь “Swing Time Records” нэрээр гарч 1949 онд бичүүлсэн “Confession Blues”дуу нь хит болов.  Энэхүү дуу нь R&B дууны жагсаалтад 2-рт жагсав. Дараах хит болох "Baby, Let Me Hold Your Hand" дуу нь 1951 онд R&B дууны жагсаалтын 5-рт бичигджээ. Үүнээс жилийн дараа Рэй, Ахмет Эртегины хамтаар Атлантик Рекордс студид дуу бичүүлэв. Түүнийг шоу бизнест орж ирэхэд тухайн үеийн алдарт боксчин Шугар Рэй Робинсонтой нэр андуурахаас сэргийлж Рэй Чарльз хэмээн нэрийг нь товчилжээ.
Атлантик Рекордс студийн хамт мандан бадарсан үе
Атлантик Рекордс студид дуугаа бичүүлсний дараа Чарльз "It Should Have Been Me" анхны хит цомогоо болон Эртегины зохиосон "Mess Around" цомогийг гаргаснаар 1953 оны шилдэг дууны чартыг тэргүүлэв. Гэвч Чарльзын өөрийнх нь хуучин хамтлагийн анд Ренальд Ричардын хамтаар зохиосон  "I Got A Woman" дуу нь л түүнд үндэсний хэмжээний нэр алдрыг авчирсан юм. Энэхүү дуу нь 1955 оны Billboard-ын R&B сингл дууны жагсаалтанд тэргүүлж, 1959 он хүртэл "This Little Girl of Mine", "Lonely Avenue", "Mary Ann", "Drown in My Own Tears","The Night Time (Is the Right Time)" зэрэг дуугаараа тэргүүн эгнээнд  үлдсэн юм. Тухайн үед Чарльз Филадельфийн  “Cookies” хэмээх охидын хамтлагийг хөлслөн тайзны арын дуучдаар ажиллуулж тэдний хамтаар Нью Йоркт хамтрасан дуу бичүүлэн, тэдний “Cookies” нэрийг “Raelettes” болгон өөрчлөв.
Хувийн амьдрал:
Чарльз хоёр удаа гэрлэсэн агаад 10 өөр эмэгтэйн 12 хүүхдийн эцэг болжээ. Анхны гэрлэлт нь богинохон нэгэн байсан бөгөөд эхнэр Эйлин Вилльямстай 1951-1952 онд амьдарчээ. 1955-1977 онд Дэлла Беатрис Ховардтай гэрлэсэн хоёрдах гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй болов. Урт удаан хугацааны амраг, найз бүсгүй, насан өөд болоход нь хамт байсан эмэгтэй бол Норма Пинелла юм.
Түүний хүүхдүүд:
• Charles Wayne Hendricks (Raelettes хамтлагийн гишүүн бүсгүй Marge Hendricks-ийн хүү)
• Evelyn Robinson (Louise Mitchell-ийн охин)
• Raenee Robinson (Mae Mosely Lyles-ийн охин)
• Sheila Robinson (Sandra-ийн охин)
• Jean Bettincent Kotchounian (нэгэн цомгийн зураг авалтын үеэр түүний зурагчнаар ажиллаж байсан Arlette Kotchounian-ийн хүү)
• David Robinson (Della Robinson-ийн хүү)
• Ray Charles Robinson, Jr. (Della Robinson-ийн хүү)
• Reverend Robert Robinson (Della Robinson-ийн хүү)
• Reatha Butler
• Alexandria Bertrand (Chantelle Bertrand-ийн охин)
• Robyn Moffett (Gloria Moffett-ийн охин)
• Ryan Corey Robinson den Bok (Mary Anne den Bok-ийн хүү)
Чарльз 2004 онд насан өөд болохоосоо яг өмнөхөн 12 хүүхэд бүртээ татвар хассан дүнгээр 1,000,000 ам.дол. өгчээ.
Дэлгэцнээ:
1930- 1966 оны хоорондох Чарльзын амьдралыг харуулсан “Рэй”  /2004/ хэмээх киноны үйл ажиллагаанд тэрээр чамгүй гар, бие оролцсон ажээ. Энэхүү кинонд Чарльзын дүрд жүжигчин  Жэми Фоксс тогложээ. Уг дүрээрээ Фоксс 2005 оны КиноАкадемийн Шилдэг дүрийн жүжигчний шагналыг хүртжээ.
Кино зураг авалт эхлэхээс өмнө найруулагч Тэйлор Хэкфорд Жүжигчин Фокссыг Чарльзтай уулзуулахад Чарльз түүнийг хоёр зэрэгцээ төгөлдөр хуурын ард суухыг урив. Хоёр цагийн туршид Чарльз, Фоксс хоёр хөгжмөөрөө өрсөлдсөний эцэст Чарльз сая нэг өндийн, Фокссыг тэврэн авч, авьяас билгийг нь үнэлэн түүнийг ерөөж “Яг мөн байна, тэр чаднаа” гэжээ.
Кино дэлгэцнээ гарахад Чарльз үзэх ёстой байсан хэдий ч, кинотеатруудад нээлтээ хийхээс нь өмнө насан өөд болов.
Киноны төгсгөлд Чарльзыг 12 хүүхэд, 21 ач зээ, 5 гучтай хэмээн тэмдэглэсэн байдаг.
Алдар цуу:
 
Жоржиа мужийн Олбани дах Чарльзын баримал
Уран бүтээлийнхээ амьдралын туршид Грэммийн 17 шагнал /5 нь насан өөд болсны дараа хүртсэн/ -ын эзэн болсноос гадна/ Чарльз маш олон талаар алдаршжээ. 1979 онд тэрээр Жоржиа Муж-Улсын хөгжмийн Алдартнуудын Танхимын анхны алдартны нэг болов. “Georgia On My Mind” дууны Рэйн дуулсан хувилбар нь Жоржиа мужийн албан ёсны дуу болсон билээ.  1981 онд тэрээр Холливудын Алдартны Замд уригдан өөрийн Одтой болж, 1986 онд Рок-н-Роллын Алдартны Танхимын Нээлтийн Ёслолд уригдаж байжээ. 1986 онд Кеннедигийн Төвийн Шагналыг хүртэв. 1987 онд Грэммийн “Насан Туршийн Ололт Амжилтын” шагналын эзэн болов. 1991 онд Ритм Блюзын Холбооны хүндэт гишүүн болсон. 1998 онд Шведийн Стокгольмд Рави Шанкарын хамтаар Polar Music Prize шагналыг хүртэв. 2004 онд Жааз хөгжмийн Алдартны болон Үндэсний Афро-Америк Спорт, Урлагийн Алдартнуудын жагсаалтад оров.  Мөн 2004 онд Роллинг Стоун сэтгүүлийн Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Уран Бүтээлчийн жагсаалтын 10-рт бичигдэв. 
2005 оны Грэммийн шагнал Гардуулах ёслолыг Чарльзын нэрэмжит болгов.
2007 оны 12-р сарын 7-нд Жоржиа мужийн Олбани хотод Рэй Чарльзын Плаза нээгдэж, түүний өмнөх талбай дээр төгөлдөр хуурын ард суух Рэй Чарльзын дүр бүхий хүрэл цутгамал байрлуулжээ.
Рэй Чарльз Шуудангийн барилга:
2005 оны 7-р сарын 12-ны Мягмар гаригт Ерөнхийлөгч Жорж Бушийн зарлигаар, Калифорни мужийн Лос Анжелес дах Вашингтоны Өргөн чөлөөний 4960 хаягаар орших Нэгдсэн улсын  Шуудангийн салбарыг Рэй Чарльзын нэрэмжит Шуудангийн Барилга болгов. 2005 оны 8-р сарын 24-нд АНУ-ын Конгрессийн шийдвэрээр Лос Анжелес дах Вэст Адамсын шуудангийн салбарыг “Рэй Чарльз салбар” хэмээн нэрийдэж, хүндэтгэл үзүүлэв.
Харин, найзуудаа, дуунаас нь энд оруулмаар байна яах вээ...
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1253 удаа

Сэтгэгдлүүд

2015-11-17 -

Бичсэн: Зочин
маш их баярлалаа
. Шууд холбоос

2009-02-19 - hoo

Бичсэн: flower (зочин)
uuruuch uvurmuts hun amidral ni ch uvurmuts yum aa surprise
. Шууд холбоос

2009-02-17 -

Бичсэн: tatah
. Шууд холбоос

2009-02-13 -

Бичсэн: Boloroo (зочин)
Goyo bichleg blaa, bayarlla.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190233 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 47 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн