Melody Mongolia

2009-01-19

Хулгай юу соён гэгээрүүлэл үү?


Британий музей /British museum/ 250 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ хугацаанд дэлхийн олон орноос гайхамшигт үзмэрүүдийг цуглуулан британчуудад дэлгэн харуулжээ. 


Египетийн танхимд үй олон занданшуулсан шарил байх юм.


Пасхийн арлаас /Easter Island/ олон тоннын жинтэй чулуун баримлыг авчирчээ.

 
Египетийн цог жавхлант фараон Тутанхамоны алтан багийг авчирснаар 1972 онд Британий музейг 1,694,117 хүн үзэж рекорд тогтоож байжээ.

Дэлхийн томоохон армийн тоонд зүй ёсоор орох Хятадын эртний шавар цэргүүдээс олон зууг далайгаар аялуулжээ.



Британий музейд мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, зарим нь цорын ганц хувь байх хосгүй гар бичмэл, номнууд бүхий номын сан, уншлагын танхим байдаг юм. Энэ танхимд Карл Маркс мэтийн алдартнууд судалгаагаа хийж байжээ.
20-р зууны эхээр алдарт Рой Чэпман Эндрюс Монголын говиос 70 тэмээ үлэг гүрвэлийн яс зөөснийхээ ачаар хожим түүний удирдсан Нью Йоркийн байгалийн түүхийн музей дэлхийд 1-рт орох палеонтологийн цуглуулгатай болсон юм. Британий музейд хүргэгдсэн түм буман үзмэр дунд Афин хотын ертөнцийн долоон гайхамшгийн тоонд орсон Парфенон сүмийн сийлбэр, зураг, чимэг бүхий хэсгийг грекийн засгийн газар эргүүлэн авахаар мөн ч олон жил хөөцөлдсөн. Египетчууд ч өөрсдийн эд баялгаа ухаан орсон хойноо нэхэж-нэхэж бараг юу ч эргүүлж аваагүй. Мэгжид Жанрайсигийн эх хувилбарыг оросууд 1930-аад онд буулгаад аваад явсан гэдэг. Зарим эх сурвалжаар, хайлуулаад сум хийсэн гэх, зарим нь Эрмитажийн музейд одоо хэр нь сан хөмрөгт нь байдаг гэх. Тэгвэл энэ хулгай юу, эсвэл зүгээр нэг газар юу нь мэдэгдэхгүй хэвтэж байснаас олон түмэн үзээд магтан шагширч байг гэсэн үг үү? Тэгвэл тэр үзсэн хүмүүсийн тасалбараас олсон ашгийг Гандан хийдийн 00-г тохижуулахад зарцуулаасай.
Энэ блогт ч би энд тэндхийн зураг, мэдээ баримт сэлтийг оруулдаг, энэ бас хулгай юу? Толгой эргэчихлээ...

Зургийг Time.com-c
 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 993 удаа

Сэтгэгдлүүд

2009-02-08 -

Бичсэн: Melody
Баярлалаа чамаар бахархаж байна. Ийм л сэтгэгдэл хүлээж ийм нийтлэл гаргасан юм, маш их баярлаж байна
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: galbaatar
таны блог дээр эвгүй загнасан бол уучлаарай, "хичээл дээрх рефлэкс" байгаа юмаа
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: galbaatar
Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүд:

1.Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй:
1.1.хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах;
1.2. эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах;
1.3. архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах;
1.4.эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээлэх;
1.5.хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх;
1.6.болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор нийтлэх;
1.7.хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд зориулан ашиглах;
1.8.амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах;
1.9.эрүүгийн байцаан шийтгэх, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлах.
2.
1 -д заасныг тодорхойлохдоо дараахь нөхцөлийг харгалзан үзнэ:
2.1.ашиг олох зорилгогүй байх;
2.2.бүтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар;
2.3.бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө.
2.3.
1-д зааснаар бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.
/эх сур.: http://legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=6237 /

зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл ямар ч агуулгатай байж болно, өөр хүний нүдээр харахад "хог шаар" ч байсан хамаагүй, тухайн хүний оюуны бүтээлч ажиллагаа орсон л бол хангалттай
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: galbaatar
зураг-фото бол зохиогчийн эрхийн бүтээл. тэр нь зохиогчийн нэртэй ч байж болно, нэргүй, нууц нэртэй ч байж болно. Тэрхүү бүтээл санаа бус биет хэлбэртэй болсон үедээ зохиогчийн эрхээр хамгаалагдах учиртай л даа.

Харин зохиогчийн эрх зөрчигдлөө гэж "явдаг" хүн цөөхөн зэрэг олон нөхцөл байдал нь эргээд олон хүнийг зохиогчийн эрхийг санамсартайгаар болон санамсаргүйгээр зөрчихөд хүргэдэг.

таны дээрх бичлэг дээрх зураг дээр дарахад тухайн зураг байрлаж буй вэб ч юмуу гарч ирэхгүй байна л даа, British museum -р би орж үзэх ёстой бус тухайн зураг дээр дарахад тухайн эх сурвалж нь гарч ирэх ёстой юм байхгүй юу.

тэхээр та зохиогчийн эрх зөрчжээ.
зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах болбол тухайн зохиогчоос нь зөвшөөрөл авах ёстой, магадгүй гэрээ ч байгуулж болно.
гэхдээ зохиогчийн эрхийн зөрчилд тооцдоггүй хэдхэн нөхцөл олон улс болон дотоодод бий л дээ.
. Шууд холбоос

2009-01-21 -

Бичсэн: xvv
Бөөрөнхийлчихье... гсн. Ер нь бол хулгай мөн.
Гэхдээ бодоод байгаа юм. Хулгай гэдэг бас дандаа муу байдаггүй юм байна. Бас сайн хулгай гэж байдаг юм байнаа гэж tongue Гол нь хаанаас хулгайлсан, хэдийд хулгайлсан гэдгээ хэлээд л, хэн үзэж байгаад нь танилцуулаад л жинхэнэ эзнийг хэлээд л явчихвал болно л гэж боддог юм...
Жишээ нь Жанрайсаг бурханыг дэлхийн нэг томоохон музейд хулгайлж тавиад энэ Монгол гэдэг нөхдүүдийн юм шүү гэчихсэн байвал Монголын нэг сүмд байснаас илүү ч юм шиг...
. Шууд холбоос

2009-01-21 -

Бичсэн: Gerelee (зочин)
Sonirholtoi maa. big hug Hulgai gej arai bodohgui bnaa. Tehdee neg bodliin kkkkkkk.... big grin
. Шууд холбоос

2009-01-20 -

Бичсэн: Ari (зочин)
Hi Melody.

Nz n unshlaa dajgui sonirxol tatax barimt blaa.Xarin xulgai uy , soen gegeeruulel uu gedegt chini ooriin zuges xatiult ogox gesen um.
UUniig xulgai gej oilgoj yaavch boloxgui l de.Tatan taniltsuulj bgaa gj oilgoj bna.

Bayarlalaa,

Ari.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190230 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 58 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн