Melody Mongolia

2009-01-24

Хонгорын элсний хайрын домог



Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр үргэлжлэн гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрлана.

Хонгорын элсний баянбүрдэд элдэв төрлийн шувууд чуулан, цахилдага цэнхэртэн ургаж, Сэрүүн Булгийн шүд хага ташим рашаан амны цангааг тайлна. Холгүй орших Хонгорын голын төмөр гүүр социализмын үед тарвас, хүнсний ногоо тариалан, бас ч гүй онгоц буудаг талбайтай байсан аж ахуйн залуусын нууцлаг болзоог дурсан ганихрана.

Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут Манхан гэнэ. Есөн давхар байшингаас сүрлэг өндөр агаад мацаж мацаж оройд нь гарахад хавь ойрын айлуудын гадаа хүмүүсийн ярилцах, гялгар уут хувин савны чимээ тодхон сонсдоно. Элсний ёроолд зогссон машины жолооч өчүүхэн шоргоолж мэт... Гараа алдлан халуун элсэн дээр хэвтэж, нүцгэн хөлөө элсэнд булаад, хөвөн үүлсийг ажаад хэвтэхэд гэнэт хаа нэгтээгээс дүнгэнэх онгоцны хөдөлгүүрийн дуу гарна. Хаанахын онгоц хааш ниснэ вэ хэмээн  сониучирхаж толгойгоо хэд эргэлдүүлэхэд онгоцны сураг ч гүй, нөгөө л үүлс тэнгэрт зөөлөн хөвөрч, салхи хацрыг зөөлөн үнсэнэ. Хөөмий мэт дүнгэнэдэг энэ чимээгээр элсийг Дуут Манхан гэж ухаант ард нэрлэжээ.  Манханы оройн наранд халсан элсний ширхгүүд салхийг даган хуйлран бүжиглэхэд ийнхүү өвөрмөц содон дуу гарна. Элс салхинд дурлаа юм болов уу, түүнийг дагаад холын холд явах гээ юм болов уу... Энд л би хамгийн жаргалтай, хамгийн тайван, хамгаас баясалтай байдаг юм.

Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг нутгийн домогтой. Сэврэй сумтай хил залгаа орших Ноён сумын Толь Хад, Ноён уулын домог бас л зүрхэнд хадаастай. Эрт цагт нутгийн ноён нэгэн ааш муутай эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар эхнэр болох Сэврэй хатнаа алс газар цөлөх болжээ. Уурсаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр "хамгаалуулан" одохдоо толио шидэхэд тэрхүү толь олон хэсэгт бутран нэг нь Толь Хадыг үүсгэсэн гэдэг. Ааштай ч амьдран дассан байсан хатнаа санагалзан Ноён нууцханаар тэрхүү Толь Хаданд хатнаа тольдон хардаг байсан гэдэг. /Хар өнгөтэй мөртлөө толигор, 2 м орчим өндөр хад байдаг юм, Ноён сумаас зүүн урагш 10 хүрэхгүй км/.
Харин халуун элсэн дээр хэвтэн жаргалдаа мансуурахдаа би бээр Хонгорын элсний "домгийг" зохиож байсан юм. Өөртөө тэрхүү "домгийг" шивнэн дахин дахин өөртөө ярьж өгөх их дуртай... Сэврэй хатан алс газар цөлөгдөн амьдрахдаа ихийг бясалган гуниглах болжээ. Түүнийг харж хамгаалахаар Ноёны нэгэн баатар цэрэг Хонгор зэлүүд нутагт мөн иржээ. Өдөр бүр Хатан Сэврэй голын эрэгт очин урт гил гэзгээ самнан санаашран суухад Хонгор баатар түүнийг ихэд өрөвдөн сэтгэл алдрана. Бүхнийг умартан шинэ нутагтаа эзэд болон сууя гэсэн Хонгорын үгийг Хатан Сэврэй үл хайхран улам ихээр гуниглан дуу аялна. Тэгсээр олон жил өнгөрч, Толь Хад ч сааралтан бүүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд сэтгэл зүрхээ түүнд зориулан, голд очдог замын чулуу бүхнийг элгэн дороо хийн элсэн манхан болж хувирчээ...
Харин энэ зурганд би их дуртай, Японд багшилдаг Австрали залуу Алистэйр авсан юм:
 
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1966 удаа

Сэтгэгдлүүд

2017-11-28 -

Бичсэн: Зочин
0429 A Bear
. Шууд холбоос

2012-04-13 - нутаг минь

Бичсэн: Зочин
нутгаа сансан надад энэ хуудас ямар гоё юм бэ




баярлалаа хатан сэврэйчүүдээ та нартай энд таарах сайхан байлаа
гоё шүү алга ташилт
. Шууд холбоос

2010-07-11 -

Бичсэн: tamerlan13
80-аад оны үеийн баримтат кино үзэж байгаа юм шиг л сайхан бичиж дээ. баярлалаа.
. Шууд холбоос

2010-04-16 -

Бичсэн: Зочин
МАШ ГОЁ БАЙНА тэврэлт
. Шууд холбоос

2009-08-28 -

Бичсэн: zula (зочин)
ene bichiglel uneheer ih taalagdlaa. barag bi uuruu elsen deer hevteed yum bodoj bgaa met sanagdlaa. heseg horom ch gesen denduu shan blaa. maaaaaash ih bayarlalaa.
. Шууд холбоос

2009-04-22 - xongor els

Бичсэн: pvvjii
nutgiig min surtalsand bayrlallaaa
nerd nerd nerd
. Шууд холбоос

2009-03-13 -

Бичсэн: Зочин
ta goy zuil bichsen bna taniu shig goy aylah ymsan
. Шууд холбоос

2009-02-18 - sewrein xvv

Бичсэн: ganaa (зочин)
ene medeelelee ulam orogjvvleerei ta bvxend amjilt xvsii er ni xongoriin els gedeg vgtei sewrei uul gesen vg xamt baidag ym shvv

. Шууд холбоос

2009-02-01 -

Бичсэн: honzo
хавь ойрын айлуудын гадаа хүмүүсийн ярилцах, гялгар уут хувин савны чимээ тодхон сонсдоно. гэснийг физикийн талаас тайлбарлавал: агаар дахь дууны хурд нь температураас илүү хамааралтай байдаг. тэгэхээр зун дуу чимээ өвлөөс илүү хурдан сонорыг баясгамой. Ааая, цаадах чинь биофизикийн шалгалтанд бэлдэж байгаа гэсэн дээ nerd
. Шууд холбоос

2009-01-26 -

Бичсэн: xvv
Маш гоё applause
. Шууд холбоос

2009-01-26 -

Бичсэн: Ari (зочин)
Wow estoi saixan bichleg ene blaa.Melody chamd bayarlalaa.Torj osson nutag usaaraa baxarxaj uchirgui tseejee deldmeer bn.Ter govi nutag, ter elsen manxan, ter aguu nud aldam tal, ter tselmeg tenger, teg bugd minii torson nutag,BI TEND TORSON,baxarxaad bux xumuust barduulj bardamnamaar bn.Nadad busdad bardamnax um ene l bdag um da.Melody ch argagui olon jil aylaj bgaa boloxoor minii nutgiig nadaas ch iluu medxiig n yana.Odoo barag xaana bosoo chuluu xaana xavtgai chuluu bgaag ch andaxaa bolison bxoo.
Bayarlalaa.Chamd ajiliin ondor amjilt xusie.
. Шууд холбоос

2009-01-26 -

Бичсэн: Amaraa
Uneheer goyo gazar bna, saihan zurag yum, saihan saihan
. Шууд холбоос

2009-01-24 - WoooooooooooooW!

Бичсэн: Gerelee (зочин)
Heleh saihan ug alga. Eostoi goe bichleg bna. Unshaad l bmaar. Thank you! big hug
. Шууд холбоос

2009-01-24 -

Бичсэн: Boloroo
Yamar shan yum be?gaihaltai gej duu aldmaar bna shuu, hamag setgel zurh avaad yavchhiimaa angel
. Шууд холбоос

2009-01-24 -

Бичсэн: ketchup (зочин)
ямар гоё бичлэг вэ.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 190231 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 53 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн