Завгүй залхуу гэж үг сонссон уу? Тэр чинь би. Байнга завгүй тэгсэн мөртлөө аймшигтай залхуу. Би бүр сүүлдээ ажилчдын гуанз руу алхаж очиж хоол идэхээс залхуурч үдийн цайны завсарлагааны 30-40 минутанд гэртээ харьж унтахыг илүүд үзэж байна гэвэл та итгэхгүй дээ. Бодит байдал ийм л байна. Маш их ажил ширээн дээр овоорсон, цаана нь хуанли дүүрэн төлөвлөсөн ажил, утсаа нээж үзвэл бас л гэртээ амжуулах ёстой зөндөө ажил, шүүгээ уудалвал бас л унших ёстой номнууд, гэртээ харихад бас л уншиж эхлэх ёстой эсвэл уншиж дуусгах ёстой баахан номнууд, компьютер асаавал янзлах ёстой баахан файлууд. Орондоо ороход нэхэж дуусгах ёстой нэхмэлийн зүү хажуу бөөрнөөс хатгаастай... Яаж энэ бүгдийг амжуулнаа гэж санаашрах хэдий ч эхнээс нь нэг нэгээр нь амжуулаад арилгахыг нь арилгаад устгахыг нь устгаад, уншиж дууссан ном сэтгүүлээ хүмүүст дамжуулж тараахад хичнээн сайхан байдаг гээч. Даанч залхуу хүрсээр л... Энэ залхуурах мэдрэмжийг ер нь яалтай билээ...
|
2014-11-25 -