Өөрийн дотоод сэтгэлдээ хүн бүр өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлж дүгнэдэг. Гэхдээ ингэж өөрийгөө үнэлж дүгнэхэд доорх 15 зүйлс огт хамаагүй гэнэ шүү. Зарим хүмүүс янз бүрийн юм бодчихоод түүндээ бат итгээд нэг л их гутарч гуньсан явдаг. Танд тийм найз нөхөд байдаг бол та доорх 15 зүйлсийг тэдэнд хэлж өгөөрэй. Өөрийгөө хувь хүний үүднээс үнэлж цэгнэхдээ эдгээр зүйлсийг бүрмөсөн хая гэсэн энэ зөвлөмжийг өөр өнцгөөс нэг хараад уншаад үзээрэй, бас л сонин юм: 1. Гэр бүлийн байдал. Гэрлэсэн, бэлэвсэрсэн, ганц бие байх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжинд чинь огт нөлөөлөх ёсгүй. 2. Хийж байгаа ажил алба. Эсвэл ажилгүй байгаа чинь. Эсвэл амьдралд ер нь яг юу хийх гэж байгаагаа ч мэдэхгүй байгаа тодорхой бус байдалд байгаа бол тэр чинь ч огт хамаагүй. 3. Биеийн хэмжээ дамжаа, биеийн харьцаа, тарган туранхай, гаднах төрх байдал тань огт чухал зүйл биш. 4. Танд байгаа эд зүйлсийн үнэ цэнэ. 5. Өнөөдөр дасгал хөдөлгөөн хийсэн эсэх чинь огт чухал биш. 6. Боловсролын чинь төвшин. 7. Амжилт олсноосоо илүү алдаа гаргаж байсан тань илүү бол. Энэ огт чухал биш. 8. Гэр бүлийн гишүүдийн тоо, байршил, эзэлж буй орон зай. 9. Хийсэн сонголтын чинь тухай эцэг эхийн чинь бодол санаа. 10. Өр зээлийн хэмжээ. 11. Гэрлэхээр эсвэл хүүхэдтэй болохоор шийдсэн эсэх чинь. 12. Хэдэн хүнтэй дотно харьцаатай байсан эсэх чинь. 13. Өдөр бүр аз жаргалгүй мэт өөрийгөө боддог чинь. 14. Хүн болгоны уригдсан арга хэмжээнд чамайг уриагүй бол. 15. Өөрийн дотоод үнэ цэнээ олж нээсэн эсэх чинь.
|
2016-01-05 -