Энэ зургийг 2005 оны зун Дундговь аймгийн 300 тэмээтэй нэгэн айлынд үдлэхдээ Чех багш эмэгтэй Яна авсан юм. Тэрээр нөхөр Зденекийн хамт болон бусад 20 аялагчийн хамтаар 4 фургонд суун 20 гаруй хоног Монголын говиор аялсан юм. Миний хувьд 22 чех жуулчинтай тэр нэгэн аяллын туршид хөтчөөр ажиллахдаа сэтгэгдэл өндөр байв.
Өнөөдөр энэ зургийг харж суухад энэ хөдөөний айлынхныг хараад өрөвдмөөр ч юм шиг, хайрламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг, олон янзын мэдрэмж төрлөө.
|
2008-10-20 -