Melody Mongolia

2008-10-21

Залууст сургамж болох нэгэн захидал

Эх орны болон дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн л захидал надад ирэхэд тэдгээр захидал бүрт хариу бичсээр он жилүүдийг үдэж байна. Зарим захидлуудыг энд нийтлэж байхаар шийдлээ. Шүүгээний буланд чимээгүйхэн хэвтэх захидал виртуаль ертөнцөөр аялж урт удаан наслаасай. Жич: захидлуудад гарах нэрсийг нууцлах болсныг Уншигч Та ойлгоно биз ээ. Захидлуудыг засваргүйгээр, бүрэн эхээр нь нийтлэж байна.

2008 оны 10 сарын 03нд ирсэн захидал:

“Сайн байна уу? Багшаа! Таныг хуучин ажлаа хийж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байнаа. Та ангиа 10 төгсгөчихөөд өөр ажил хийнэ гэж байсан болохоор миний захидал эзэндээ очих магадлал тун бага байгаа болов уу гэж айж байна. Хэрэв ангиа төгсгөчихөөд ажлаа сольсон бол хэдийнээ 3 жил өнгөрчээ. Юу ч болсон хуучин хаягаар тань захиагаа илгээж үзэхээр боллоо. Таньдаг багш ч юмуу хэн нэгэн нь хүргээд өгч юуны магад гэж горьдсон нь энэ. Та минь сайн байгаа биз дээ. Таныг сайн байгаа гэдэгт би үргэлж итгэж явдаг юм шүү. Тань шиг сайн багш, сайхан сэтгэлтэй хүн сайн л явах нь дамжиггүй байхаа. Захиа бичилгүй их уджээ. Намайг уучлаарай та минь. Миний хувьд амьдрал хүссэн шиг минь дардан сайхан байсангүй ээ. Юу ч бодолгүй дэндүү гэнэн сайхан амьдарч явжээ. 10-р ангиа төгсөөд цав цагаан талд гав ганцаархнаа хаягдчихсан юм шиг л санагдаж байлаа. Би таньд хэлж байснаараа англи хэлээр конкурстсэн. Миний оноо ч сайн байсан оройхон тийшээ хамаг юм эсрэгээрээ болж нэрсийн дараалал өөрчлөгдөөд ирсэн. Миний аав ээж 2 хар ажил хийдэг таньдаг хүн бага хүний өөдөөс юм хэлээд өгөх биш намайг хэн ч тоогоогүй миний үгийг  сонсох хүн байгаагүй ээ. Би хувийн сургуульд хятад хэлний ангид орсон миний төлбөрийг хийх гэж манайхан бөөн юм болсон өр шир тавиад л... би болихоор шийдсэн тэр үед их хэцүү үе байсан. Надаас л бүх юм болсон байх л даа. Ээж аав маань ч салах сарних дээрээ хүрсэн. Сургуульгүй явж байгаад нөхөрт гарсан. Охинтой болсон. Одоо аймагтаа англи хэлний коллежид сурч байгаа. Нөхөр минь Солонгос яваад 2 жил болж байна. Охин маань цэцэрлэгт явдаг юм. Таны хэлсэн, зөвлөсөн, хийсэн бүхэнд тань би талархаж байнаа. Д /Melody: дүү нь юм/ УБИС-н түүхийн анги авсан манайхан бас л сургаж чадаагүй ээ. Энэ цаг үед мөнгө бүхний үүд хаалга болсон бололтой. Одоо дүү минь хотод ажил хийж байгаа гадагшаа гарах санаатай, тэр нь бараг бүтэж байгаа, удахгүй явах байхаа. 9 сар эхлэх болгонд л “Эгээ би сурсан бол өдийд гоё сургуульдаа тэд дүгээр курст байхгүй юу” гээд л ярьдаг юм. Дотроо дүүгээ үнэхээр их өрөвдөж хайрладаг юм. Гэхдээ бүх зүйл дуусчихсан биш дээ. Залуу хүмүүс байна даа. Сурахад оройтдоггүй гээ биз дээ. Болно байх аа. Би англиар овоо ярьна, бичнэ, уншина. Америк багштай их дажгүй коллеж, энэ жил 2-р курс, дараа улирлаас америк багш ирнэ гэсэн, жаахан тийм л байна даа. Би дэндүү тэнэг тайван байжээ гэж одоо л бодож байна. Бүх зүйл өөрийн толгой дээр ирээд бүхнийг өөрийн толгойгоороо хийх үед л бүгдийг ойлгох юм даа. Гэртээ ирээд хуучин дэвтэр номоо үзэж байгаад таны захиануудыг олж уншлаа. Буцаад тэр цаг үед очсон юм шиг л сайхан сангдлаа. Яах ч учраа ололгүй ийш тийш цовхчин явж байтал аль хэдийнээ олон жил өнгөрч дээ. Багш минь, надад ямар энэ бүхнээ нээж ярих хүн байх биш дээ. Таньдаа л бичлээ. Олон жил холбоогүй байсандаа үнэхээр харамсаж байна. Намайг хүн бүр л эрт нөхөрт гарч хүүхэдтэй боллоо гэж зэмдэж байлаа. Би бүр гадагшаа гарч хүмүүстэй уулзахаас ч дургүй хүрч байлаа. Хүүхдээ олчихоод авхуулья ч гэж бодсон л доо. Гэхдээ би тэгээгүй ээ өрөвдөөд чадаагүй. Одоо би их л зөв хийж дээ гэж өөртөө бас нөхөртөө баярладаг юм. Миний охин их хөөрхөн харах бүрт хайр хүрэх юм. Би цаашдаа үргэлжлүүлэн сурах гэж байгаа охин минь орхиод явахад арай л жаахан байна. Та миний захиаг авбал заавал хариу бичээрэй. Чанга тэврэн үнсье. Таныг хүндэтгэсэн Б. ”

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 748 удаа

Сэтгэгдлүүд

2010-09-20 -

Бичсэн: Зочин
тэврэлт
. Шууд холбоос

2010-06-06 -

Бичсэн: Melody
Багшлах үнэндээ л гэхдээ хэцүү, шүлс шиг жаахан цалин аваад айлын халаасны өрөөнд суугаад хоёр дүүгээ хооллож хувцаслана гэдэг үнэн хэцүү байсан шүү. Йо тэр үеийг бодсон чинь бүр хөлс чийхарч байна шүү, ёстой л нэг залуу насныхаа ааг омгоор л амьдарч байсан байх даа. Шавь нар л миний амьдралд гэрэл гэгээ нэмэж байсан юмуу даа. Бас хоёр нялх дүүгээ хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүй, сургууль дээр өлсгөж цангаахгүй гэсэндээ сургуульд багшилж, хоёрыгоо дагуулаад явдаг байлаа. Манай хоёр дүү сая долоо хоногт аттестат хувийн хэргээ гардаж авлаа, одоо ирэх долоо хоногт ЕШалгалт... Шавь нар маань дипломоо хамгаалаад, ар араасаа сургуулиудаа төгсөөд л бөөн nostalgie хөдөлгөөд л...
. Шууд холбоос

2010-06-06 -

Бичсэн: dadido
юу ч гэсэн сайхан багш байжээ. Сая манай 10 хан уулзаад сайхан байсан ч даан ч багш маань бурхан болсон болохоор гунигтай л байлаа.
Ийм хүнд боломжийг нь олговол илүү их амжилт гаргана даа. 
. Шууд холбоос

2010-06-06 -

Бичсэн: Melody
Шавь минь та нарын сэтгэгдлийг уншиж байгаа гэдэгт найдаж байна. Дүүтэй нь одоогийн байдлаар холбоотой байгаа. Дүү нь Солонгост ажиллаж амьдарч байгаа.
. Шууд холбоос

2010-06-06 -

Бичсэн: bushka
zow shvv hezee negen tsagt bagshiin helsen vg tolgoid orj irdeg ym hairin bagshiigaa hairlaj ywaarai chi vneheer mundag bn гоё шүү chinii odoo hiih zvil chine surah saihan amidral dvvgee awch ywah chinii alham bvr ih hetsvv ch chi dawj tuulj chadaj bn zorigtoi bay itgeltei bai chi bvgdiig hiij chadna angel
. Шууд холбоос

2009-01-26 - aran (zochin)

Бичсэн: Зочин
uneheer goy zahia bn.yum bodogduulmaar..ene huudiig uruvduj bas baharhaj bn shuu.
. Шууд холбоос

2008-12-18 -

Бичсэн: Melody
Энэ захианы үргэлжлэл буюу дараагийн захиа нь бас блогт орсон байгаа шүү.
. Шууд холбоос

2008-12-13 -

Бичсэн: Дамба (зочин)

энэ үг яасан үнэн үг вэ!? Захиа бичсэн хүнд урмын үг хэлээрэй

Багшаа би ч танд хайртай!
love struck
. Шууд холбоос

2008-12-04 -

Бичсэн: Melody
Урам өгсөн та нартаа баярлалаа love struck
. Шууд холбоос

2008-12-04 -

Бичсэн: naiz (зочин)
унэхээр гоё болж.баярлалаа.цаашдаа олон олон сонирхолтой зуйлуудийг бичээрэй байнгын уншигч байнаа.
. Шууд холбоос

2008-12-04 -

Бичсэн: naiz (зочин)
унэхээр гоё болж.баярлалаа.цаашдаа олон олон сонирхолтой зуйлуудийг бичээрэй байнгын уншигч байнаа. applause smilie180
. Шууд холбоос

2008-12-03 -

Бичсэн: g84
сэтгэлийн үг,....
. Шууд холбоос

2008-12-03 -

Бичсэн: eternalzul22
huurhun zahia bna. haramsaltai n, daanch mongotei n neeree l um umiig avchih umda. unen shudraga zuil gej bdag bsan bol...
. Шууд холбоос

2008-12-03 -

Бичсэн: оюука (зочин)
шавь нартайгаа багш шиг нь мөн найз шиг нь байж чаддаг найзаараа бахархаж байна. winking
. Шууд холбоос

2008-11-16 -

Бичсэн: Клаус (зочин)
Багш хүний гавьяа мундахгүй их дээ.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 203324 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 102 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн