Таймс сонинд нийтлэгдсэн Буш ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын тухай өгүүлэлд энд тэндгүй нүхтэй гудамжтай, орос маягийн барилгатай нийслэл Улаанбаатар хотод нь 5-хан цагийг өнгөөрөөсөн тухай, монгол гэрт зочилж айраг, ааруул, монгол цай зооглосныг дурьджээ. Зөвлөлт засагт хамааралтай байхаа больсон азийн энэхүү улс АНУ-г их л дэмжин, харж, горьдож суудаг гэнэ. Иракт оруулсан цэргийн тоогоороо 3-т жагсдаг бөгөөд Мянганы Хөгжлийн Сангаас зуу зуун сая доллар авахын төлөө ихээхэн найдвар тавьсандаа зориуд Бушд морь бэлэглээгүй байж болох юм, гэжээ. Бушийн өгсөн хэдэн доллар нь үлэмж уудам эх оронд маань хэдэн км зам тавихад хэрэгтэй ч гэлээ тэгтлээ хөл алдаад байх нь ч хаашаа юм. Монгол орон доллартай, долларгүй эдийн засгаа аваад явж чадах Төв Банк, мөнгөний бодлогын системтэй гэж би хувьдаа боддог юм. Яахав, мөнгө өгмөөр байвал өгч болно, авч л орхино шүү дээ бид. Иракт байгаа хэд харин цалин цавгаа нэмүүлээрэй, олон улсын жишигээр хөлсөө авах ёстой шүү!
|
2009-01-05 -