Одоогоос яг жилийн өмнө ерөнхийлөгч Энхбаяр АНУ-д айлчлал хийсний дараагаар Лос Анжелес Таймс сонинд нийтлэгдсэн өгүүлэлд түүнийг Калифорни мужид түймрийн хохирогчдод зориулан 50,000ам.дол. хандивласныг бичсэн байв. Тухайн үедээ үүнийг уншаад уур хүрч байв. Юун Калифорнийн түймэр вэ? Тэд даатгалын журмаар үүнээс ч илүү их мөнгийг долоо хоногийн дотор шүүхдээд олоод авчихна шүү дээ. Магад миний бодол буруу байж болох юм. Нөгөө талаас боловсролтой ерөнхийлөгчтэй байх бас ч зүгээр юм. Африкийн алан хядагч, цэргийн офицер төрийн тэргүүн байвал яана гэсэн бодол бас орж ирэв. Юутай ч энэ айлчлалын дүнд ерөнхийлөгч маань улсдаа 285 сая долларын тусламж авсан юм. Жилийн өмнө ирсэн тэр мөнгө хаана юу хийж байгаа бол? Би эсвэл тийм мэдээлэлгүй хоцроод байна уу?
|
2010-05-22 -