Melody Mongolia

2008-10-24

Бяцхан цаатны хүсэл мөрөөдөл

2007 оны 7-р сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг буюу улсын хилийн зурвас бүсэд хамаарах Улаан Тайгын баруун хэсэгт, Мэнгэ Булгийн даваа давж нэгэн цаатны отогт очихдоо машин, жолоочоо 75 километрийн цаана орхин, үерлэж улаанаар эргэлдсэн Хөг гол, чангаан зулгаах намаг балчиг, мөс нь хайлаагүй уулын горхи, морины бөөрийг цусанд будах шигүү ургасан ургаа мод, туурай элээх хад асган дундуур зүтгэсээр шантрахын дааван дээр д.т.д. 2800 м сүндэрлэх ширээ уулын зулай дээр суурьшсан нууцлаг газарт ирлээ. Тайгын модонд хоёр өвдгөө зулгалан, морины цээжээр татсан намгаас гарах гэж морь нь цовхчин зүдэрсэн жуулчин Kate Horn гэгч франц гаралтай америк эмэгтэй Microsoft-д ажилладаг азтай нэгэн бөгөөд цаатны отогт хүрэх эцсийн өдөр зам зуур нулимс унаган нэлээд олон цагийг барав. Туулан буй замдаа зутран бэрхшээсэн нь энэ. Анх Улаанбатараас 33 хоногийн аялалаа эхлэх үедээ ковбой малгай духдуулан ихэмсэгээр инээвхийлэн тоомжиргүйхэн загнаж байсан нь саяхан.

Хөвсгөл далайн цаатны амьдралаас тэс ондоо ч, төсөөлж байсныг бодвол "тансаг" амьдрал угтав. Ширээ уулын зулай дээр уужимхан зайнд хонь, ямаа, үхэр, цаа, адуу бэлчин нүд хужирлана. Урцанд ороход сансрын антенаар ажиллах зурагт, VCD тоглуулагч, хөгжим зэрэг нь нүдэнд тусан гайхал төрүүлнэ. Жуулчин Kate арай ядан б... өө чирэн ирсэн газар ахан дүүс маань амар жимэр амьдраад зогсохгүй, наймааны үр шимээр худалдан авсан зүйлсээрээ урцаа чимэн сууна. Цааны сүүгээр сүүлсэн цайны амттайг яана... Мань мэтийн хүмүүсийн дагуулж ирдэг жуулчдад зориулан цааны эвэр, яс, арьсаар урласан давтагдашгүй бүтээлийг цаатан эгч дэлгэн худалдана...

Зун ч цас нь хайлж амждаггүй ширүүн уур амьсгалтай дасалцан аж төрөн суух цаатны өвөг дээдэст мөргөмүү. Социализмын үед цаатнуудыг Улаан-Уул сумын төв дээр  нүүлгэж авчраад дүнзэн байшинд албадан суулгахад байшингийн шалаа ховхлон хаалгатайгаа хамт зуухандаа түлээд анхны цаснаар өвөрмөц соёлоо хадгалан үлдэхийн сэтгэлд хөтлөгдөн тайгын гүнд шингэн одсон гэдэг.  

Цаатан эгчид овоо орлого оров. Жирийн бус, харин хэтэвч зузаантай жуулчныг нь сонгон авчирч цаатан хүүгийн гэр бүлд нэмэр болноо...

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 508 удаа

Сэтгэгдлүүд

2008-12-08 -

Бичсэн: piglet (зочин)
гоё юмаа цаатнуудыг хөгжлөөр дорой дорой л гэнэ бас давгүй шүү batting eyelashes
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 203315 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 99 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн