Melody Mongolia

2008-11-25

"Иргэдийн чөлөөт цаг болон автомашины хэрэглээ" судалгаа


1-р бүлэг: Оршил
Канадын социологичийн хэлснээр (Marshall McLuhan,1980) өдгөө автомашин нь хотын оршин суугчийн өөрийгөө хамгаалах болон бусдаас тусгаарлах хөө хуяг болжээ.
Монгол Улс 2006 оны байдлаар 141468 автомашинтай байсан бөгөөд үүний 55.9 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчээ. 2007 онд нийслэлийн хэмжээнд нийт 89.663 автомашин тоологдож байсан бол 2008 оны 6-р сарын байдлаар Авто тээврийн хэрэгсэлийн улсын үзлэг, тооллогод нийт 108870 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 4.07 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд төвлөрүүлжээ. Энгийнээр ойлгоход нийслэлийнхний хэрэглэх тээврийн хэрэгслийн тоо хэмжээ нэг жилийн дотор 17,7%-р өсчээ.
Зөвхөн Увс аймагт 2006 оны байдлаар 2563 автомашин тоологдсоноос суудлын 1745, ачааны 675, автобус 62, цистерн 39, тусгай зориулалтын 42 автомашин байна.
Үүнээс үзэхэд бидний хэрглээнд буй ихэнхи тээврийн хэрэгсэл нь иргэдийн хувийн эзэмшлийн автомашин юм. Иргэд чухам тухайн автомашинаа ямар зорилгоор хэрэглэдэг, автомашинаа амралт зугаалгын хэрэгсэл болгож чаддаг уу, эсвэл зөвхөн хотын гудамжаар сүлжилдэн давхилдахад хэрэглэдэг үү?
Манай улсын нийт автомашины 70.0 хувь нь долоогоос дээш жил ашиглагдсан, экологи, хөдөлгөөний аюулгүй байдлын стандартын шаардлагыг зарим талаараа хангаж чадахгүй болсон автомашинууд байна.
Автомашины хөдөлгүүрийн ажилласан хийн найрлагад 270 гаруй хорт бодис байдаг гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Эдгээрээс дөрвөн этилт хар тугалга, нүүрстөрөгч (СН), азотын ислүүд, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг нь хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөл учруулдаг байна.
Тэгэхээр иргэд автомашин хэрэглэх зайлшгүй шаардлага байгаа эсэх, автомашинаа өөрийн нөхөн сэргээлтэнд ашиглаж чадаж байгаа эсэхийг тогтоохыг эрмэлзэн энэхүү судалгааг гүйцэтгэв.
2-р бүлэг: Үндэслэл
Сул цаг буюу ажлын дараах цагийг хүмүүс хэрхэн өнгөрүүлдэг талаар, ялангуяа чөлөөт цагаа автомашины тусламжтайгаар өөрийн нөхөн сэргээлтэнд зориулж чадаж байна уу гэдгийг олж тогтоохыг зорин энэхүү судалгааны асуулгыг боловсруулав. сул болон чөлөөт цагийг хүмүүс хэрхэн өнгөрүүлэх судалгааг төрөл бүрийн байгууллагууд улс орон бүрт гүйцэтгэсээр ирсэн нь зах зээлийн сегмент бүрд өөрийн өвөрмөц ач тусаа авчирдагтай холбоотой юм. Тухайлбал, Их Британид хийгдсэн судалгаагаар (Research and Markets, 2001), хүмүүс гэртээ хийсэн хоолоо гадаа цэцэрлэгтээ суун идэхийг илүүд үздэг болж байгаа, гэртээ Интернет болон олно сувагт телевизийн үйлчилгээг авч хэрэглэдэг болсон In-Home Entertainment хэмээх хандлагыг тодотгожээ.  
Сул буюу чөлөөт цагийг судлахад 3 төрлийн индикаторыг хэрэглэх нь бий (Leisure and Recreation Social Report, 2008) . Эдгээр нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаадаа сэтгэл ханамжтай байх, биеийн хөдөлгөөнд оролцох байдал, соёл урлагийн арга хэмжээнд оролцох байдал зэрэг ажээ. Энэ гурван индикатор нийлээд хүмүүс хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөж байгааг дүгнэх болоцоо олгодог юм. Эдгээр гурван индикаторыг судалгааны асуулгыг зохиоход үндэслэл болгон ашигласан юм.
3-р бүлэг: Аргазүй
Судалгаанд насанд хүрэгчдийг, тодруулбал 21-44 насны, нийгмийн дундаж давхаргын төлөөлөгчид болох багш нарын бүрэлдэхүүнийг хамрууллаа. Судалгаанд 30 хүн, үүнээс 5 эрэгтэй, 25 эмэгтэй хүн оролцлоо. Судалгаанд хамрагдагсдыг нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97-р сургуулийн багшлах бүрэлдэхүүнээс сонгосон нь Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын хүн ам хамгийн ихээр суурьшсан дүүрэг болохоос гадна тус сургууль байршил, хүрээний хувьд хотын төвөөс хэт алслагдаагүй дундаж байршилтай, багш ажиллагсдын хувьд амьжиргааны дундаж төвшний иргэдийн төлөөлөлтэйг судлаач магадлах боломж дээр үндэслэн сонгов. Судалгаанд хүйсийн тэнцвэрт байдлыг хангахыг зорьсон боловч багшлах бүрэлдэхүүний дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь бага байдаг нь 5 эрэгтэй судалгаанд хамрагдсанд нөлөөлөв.
Судалгаанд хамрагдагсдыг санамсаргүй сонголтын аргаар сонгов. Иймээс тус судалгаанд хамрагдсан хамгийн залуу багш 21 настай, хамгийн ахмад багш 44 настай болж таарсан нь нэг талаас судалгаанд хамрагдаж буй хүмүүсийн хүрээ өргөн болсон гэж үзэж болно.
Судалгааны асуулга нь нийт 15 асуулт бүхий, асуултуудыг судлаач өөрөө зохиосон бөгөөд асуулгыг Хавсралт хэсэгт тусгасан болно. Асуулгыг зохиосны дараа найз болох хоёр хүний тусламжтайгаар асуулгын validity чанарыг туршин үзсэн болно. Тухайн хоёр шинжээч нь ямар нэгэн ойлгомжгүй, тодорхойгүй зүйл, утга, асуулт олоогүй, асуулга тэдэнд сонирхолтой санагдсан тул асуулгын эцсийн хувилбарыг баталгаажуулав. Судалгааны reliability – найдвартай чанарыг туршихын тулд асуулгын зарим асуултыг, тухайлбал 5 болон 14-р асуултыг арай өөрөөр найруулан тавьсан болно.   Ихэнхи асуултуудыг нээлттэй орхисон буюу хүмүүст өөрийн үзэл бодлоо товч илэрхийлэх боломжийг олгосноор судалгааны хариултанд баригдахгүй, чөлөөтэй хариулах бололцоог олгосон гэж бодож байна.
Судалгааг 2008 оны 11 дүгээр сарын 18-20 хооронд авч үр дүнг дараах хоёр өдрийн турш боловсруулав. Асуулга энгийн асуултуудтай байсан тул судалгаанд хамрагдагсдад тусгайлан өгөх заавар үгүй байсан юм. Судалгааны хязгаарлалтын хувьд, тухайн судалгаанд оролцогсдын тооны хязгаар /30 хүн/ нь судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлж болох сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, бүрэн гүйцэд судалгаа хийхэд 30 хүний санал асуулга нь багадна гэсэн үг юм. Мөн тухайн судалгааны үр дүнг бодитой гаргахын тулд нийгмийн олон давхаргын хүмүүсийн оролцоотойгоор уг судалгааг гүйцэтгэвэл зохино.
4-р бүлэг: Үр дүн
Судалгаанд 21-44 насны 30 хүн оролцсоноос 16% нь эрэгтэй, 84% нь эмэгтэйчүүд юм.
1. Судалгаанд оролцогсдын 20 эмэгтэй, 4 эрэгтэй нь нь өнгөрсөн зун хөдөө явсан, 5 эмэгтэй, 1 эрэгтэй нь хөдөө яваагүй байна.
2. Хөдөө аялсан хүмүүсийн 2 эмэгтэй, 1 эрэгтэй нь хөдөө аялахдаа ажлын журмаар явсан байна, 18 эмэгтэй, 3 эрэгтэй нь амрах зорилгоор явсан байна.
3. Хөдөө явахдаа 19 эмэгтэй автомашин, 1 эмэгтэй автобус, 2 эмэгтэй микроавтобус, 2 эмэгтэй галт тэргээр зорчсон байна. Хөдөө явахдаа 19 эмэгтэй автомашин, 1 эмэгтэй автобус, 2 эмэгтэй микроавтобус, 2 эмэгтэй галт тэргээр зорчсон байна. Хөдөө явахдаа 3 эрэгтэй автомашин, 1 эрэгтэй микроавтобус, 1 эрэгтэй галт тэргээр зорчсон байна.
4. Хувийн машингүй эмэгтэй 14, хувийн машинтай 10 эмэгтэй, хувийн машинтай эрэгтэй 4, хувийн машингүй 1 эрэгтэй байна. 
5. Хааяа ч болов хүний машин түр гуйж унадаг эмэгтэй 11, найз нөхдийн машиныг гуйж унадаг 5, хэзээ ч хүний машин гуйдаггүй 9 эмэгтэй, машины хэрэгцээ гарахад такси хөлсөлдөг 1 эмэгтэй, машин хэрэг болоход хамаатан садныхаа машиныг гуйдаг 1 эмэгтэй байна.  Хааяа ч болов хүний машин түр гуйж унадаг эрэгтэй 1, хэзээ ч хүний машин гуйдаггүй 3 эрэгтэй, машины хэрэгцээ гарахад такси хөлсөлдөг 1 эрэгтэй байна.
6. Хэрэв тухайн цагт машин байвал ямар зорилгоор түүнийг хэрэглэх вэ гэсэн асуултанд 9 эмэгтэй дэлгүүр, захаас худалдан авалт хийхэд, 9 эмэгтэй хотоос гарч амрахаар, 10 эмэгтэй ажил хөөцөлдөхөөр, 1 эмэгтэй юм бүхэнд машинаа хэрэглэнэ гэхдээ хүний гуйварт явахгүй гэж хариулав. Энэ тохиолдолд 4 эрэгтэй ажил хөөцөлдөхөөр, 2 эрэгтэй нь бусад зорилгоор /тайлбарлаагүй/, 1 эрэгтэй дэлгүүр, захаас худалдан авалт хийхэд машинаа ашиглана гэжээ.
7. Ойрын хоёр жил автомашины талаархи төлөвлөгөөний талаар асуухад 2 эмэгтэй автомашин худалдан авах сонирхолгүй, 6 эмэгтэй нь хэзээний машинтай, 4 эмэгтэй нь машин худалдан авах санхүүгийн бололцооогүй, 11 эмэгтэй машин худалдан авах бодолтой байгаа гэжээ. Үүнээс гадна 1 эмэгтэй машин худалдан авахгүйгээр хэсэг зуур аргацаана, 1 эмэгтэй нь одоогийн байгаа машинаа солих бодолтой байгаа гэв. Харин эрчүүдээс 1 нь одоо машинтай, 1 эрэгтэй машин худалдан авах бодолтой байгаа, 1 эрэгтэй машин худалдан авахгүйгээр хэсэг зуур аргацаана, 2 нь өөр бусад бодолтой байгаа гэжээ.
8. Сүүлийн сард хотоос гадагш салхинд 1-3 удаа гарсан эмэгтэй 4, огт салхинд гараагүй 15 эмэгтэй, 1 л удаа салхинд гарсан 6 эмэгтэй байна. Сүүлийн сард хотоос гадагш огт салхинд гараагүй 2 эрэгтэй, 1 л удаа салхинд гарсан 3 эрэгтэй байна.
9. Ирэх Бямба Ням гаригт салхинд гарах талаар бодсон эмэгтэй 10, салхинд гарах бодолгүй байгаа эмэгтэй 13, тэр дундаас огт тэр талаар бодоогүй, гэртээ хийх өөр ажилтай, тухайлбал хүүхдээ асардаг нэг эмэгтэй байлаа. Харин 5 эрэгтэй тавуулаа салхинд гарах талаар бодоогүй ажээ.
10. Салхинд гарах тохиолдолд 8 эмэгтэй хувийн машингүй тул хэн нэгнийг гуйж, 10 эмэгтэй өөрийн машинаар явж, 2 эмэгтэй нийтийн тээвэр ашиглаж, 5 эмэгтэй бусад ямар нэг аргаар салхинд гарах бөгөөд 1 эмэгтэй ямартаа ч гэртээ л байсан нь дээр гэж үзэв. Харин эрчүүдээс 4 нь өөрийн машинаар явна, 1 эрэгтэй нь хэн нэгнийг гуйна гэжээ.
11. Өвлийн улиралд хотоос гадагш салхинд хааяа 19 эмэгтэй гардаг бөгөөд 3 эмэгтэй маш ховор, 1 эмэгтэй ихэнхдээ, 1 эмэгтэй чөлөө зав гарах бүрийд, 1 эмэгтэй огт гардаггүй ажээ. Харин 2 эрэгтэй маш ховор тохиолдолд, 2 эрэгтэй хааяа, 1 эрэгтэй чөлөө зав гарах бүрийд хотоос гардаг байна. 
12. Шатахууны үнэ нэмэгдсэнээр 8 эмэгтэй машинаар аль болох явахгүйг хичээж, 4 эмэгтэй зөвхөн ажлын журмаар машин хэрэглэхийг хичээж, 6 эмэгтэйд өөрчлөлт гараагүй, 7 эмэгтэй тодорхой бус хариулт өгөв. 2 эрэгтэй машинаар аль болох явахгүйг хичээж, 2 эрэгтэй зөвхөн ажлын журмаар машин хэрэглэхийг хичээж, 1 эрэгтэйд өөрчлөлт гараагүй ажээ.
13. Ням гаригт олгосон 3 боломжоос алийг илүүд үзэх вэ /зөвхөн гэртээ байх, салхинд гарах, хотоор зугаалан кино музей театр үзэх/ гэсэн асуултанд 3 эмэгтэй хотоор зугаалах, 12 эмэгтэй салхинд гарах, 10 эмэгтэй зөвхөн гэртээ байхыг илүүд үзэв. Эрэгтэйчүүдээс харин 1 нь хотоор зугаалж, 1 нь салхинд гарч, 3 нь зөвхөн гэртээ байх сонирхолтой аж.
14. Машингүй тохиолдолд 19 эмэгтэй нийтийн тээвэр ашиглаж, 2 эмэгтэй дуудлагын таксигаар үйлчлүүлж, 2 эмэгтэй боломжийн үнэтэй түрээсийн машин авч, 2 эмэгтэй найз нөхдийг гуйх гэх мэт өөр боломжийг хайна гэв. Мөн асуултанд 5 эрэгтэй нийтийн тээвэр ашиглана гэж хариулав.
15. Хүний юмыг хэрэглэхдээ 23 эмэгтэй маш нямбай, эмх цэцгцтэй хандахыг хичээдэг бол, 1 эмэгтэй үүндээ сэтгэл зовнидоггүй, 1 эмэгтэй өөр бусад /дурьдаагүй/ мэдрэмжийг мэдэрдэг бол үүний адил 2 эрэгтэй мэдэрч, 3 эрэгтэй нь маш нямбай ханддаг хэмээн өөрсдийгөө тооцов. 
5-р бүлэг: Дүгнэлт
 Хүмүүсийн дийлэнхи олонхи нь зун хөдөө явдаг бөгөөд тэдний аяллын гол зорилго нь амрахаар явдаг ажээ. Хөдөө аялах нийтлэг тээврийн хэрэгсэл нь автомашин юм. Аялах газрын онцлогоос хамааран зарим хүмүүс галт тэрэг, маш ховор тохиолдолд автобус ашигладаг байна.  Эрчүүдийн дийлэнхи нь хувьдаа машинтай байхад эмэгтэйчүүдийн тэн хагас нь хувийн машингүй гэр бүлийн төлөөлөгчид ажээ. Судалгаанд оролцогсдын ихэнхи нь машины хэрэгцээ гарсан тохиолдолд такси хөлслөх дургүй, харин найз нөхдийн машиныг хааяа ч гэсэн гуйхыг илүүд үздэг ажээ. Автомашин бэлэн байгаа тохиолдолд эмэгтэйчүүд хотоос гарч амрахаар, дэлгүүр захаас худалдан авалт хийхээр, ажлаа хөөцөлдөхөөр явна гэсэн бол эрчүүд үүнээс гадна бас бусад зүйлд автомашинаа хэрэглэнэ гэв. Судалгаанд оролцогсдын 40% нь ойрын 2 жилд автомашин худалдан авах бодолтой байна. Тэдний олонхи сүүлийн сард хотоос гадагш салхинд огт гараагүй байна. Хүмүүсийн 65% нь ирэх Бямба Ням гаригт хотоос гадагш салхи гарах талаар огт бодоогүй ажээ. Өвлийн улиралд хүмүүс хотоос салхинд хааяа гардаг болохыг тодорхойлов. Шатахууны үнэ нэмэгдсэнээр автомашины хэрэглээнд ноцтой өөрчлөлт гараагүй болохыг хүмүүсийн хариултаас дүгнэв. Ням гаригийг идэвхитэй амралтын байдлаар өнгөрүүлэх сонирхолтой болон зөвхөн гэртээ амарч өнгөрүүлэх сонирхолтой хүмүүсийн харьцаа тэнцүү байлаа. Нийт оролцогсдын 80% нь автомашины хэрэглээг нийтийн тээврээр орлуулахад сэтгэлзүйн бэлтгэлтэй ажээ. Мөн ийм тооны хүмүүс хүний юмыг хэрэглэхдээ аль болох нямбай ханддаг хэмээн өөрсдийгөө үзэв.
Энэ бүхнээс харахад нийслэлийн иргэд /тэр дундаа багш нар/ чөлөөт цагаа Улаанбаатарт /зуныг эс тооцвол/ өнгөрөөдөг бөгөөд агаар салхинд зуны улиралд л амрахаар автомашин хөлөглөн явдаг бөгөөд харин өвлийн улиралд хотод, тодруулбал гэртээ бүгдэг байна. Судалгааны дүнгээс харахад хотын оршин суугчдын тэн хагас нь хувийн автомашинтай бөгөөд машины хэрэгцээ гарсан тохиолдолд хэн нэгнийг гуйдаг болох нь тогтоогдов. Магад судалгаанд оролцогсдын олонхи нь эмэгтэйчүүд учраас ийм дүн гарсан байж болох юм. Автомашиныг хотын оршин суугчид юм бүхэнд хэрэглэдэг бөгөөд тэдний хувьд автомашин нь ердийн гангараа чамирхал огтхон ч биш юм. Харин чөлөөт цагаа ашиглан тэр болгон машинаараа агаар салхинд гардаггүй л байна. Одоо машингүй хүмүүс ойрын хоёр жилд шинээр автомашин худалдан авах төлөвлөгөөтэй боловч тэдний оюун санаанд идэвхитэй амралтын тухай бодол огтхон ч орж ирээгүй гэдгээс үзвэл цаашид Улаанбаатарын машин агаараа бохирдуулсаар, нааш цааш сүлжилдсээр, харин хүмүүс ажил, дэлгүүр захын хооронд машинаа унасаар, бусад үед гэртээ шигдсээр байна гэдэг гунигт дүр төрхийг илтгэж байна. Асуулгын сүүлийн асуултууд хотын иргэдийг машин түрээсийн үйлчилгээг ашиглан хааяа ч болов хотоос гарч амрах сэтгэлзүйн бэлтгэлтэй эсэхийг туршин тавьсан боловч цаашид энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхэд урьдчилсан нөхцөл байдал үүссэн эсэхийг тодорхой хэлэхэд бэрхшээлтэй байна. Өөрөөр хэлбэл улам нарийвчилсан, тусгай судалгаа шаардлагатай болов уу. 
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1646 удаа

Сэтгэгдлүүд

2012-01-09 -

Бичсэн: Зочин
алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2009-11-04 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

2009-04-15 -

Бичсэн: Зочин
big hug
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 205010 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 91 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн