Тухайн барааг ямар нэгэн худалдан авагч чухам яагаад сонгодог талаар зөвхөн жуулчдын санал асуулгад үндэслэн ойлгож мэдэхэд бэрх. Хичнээн хүн Баян-Өлгийн Бүргэдийн аяллыг худалдаж авах бол гэсэн асуултанд хариулахын тулд бид тухайн орны түүх соелын уламжлал, хүн амынх нь сэтгэлзүйн хэрэгцээний талаар тодорхой мэдсэн байх хэрэгтэй. Улс, бүс нутаг бүр өөрийн гэсэн соел, дээдэлж хүндэлдэг зүйлтэй байдаг. Үүнтэй уялдаад Англичууд Америкчуудыг бодвол чөлөөт цагаа гэр орондоо өнгөрөөх илүү дуртай учир тэдний дунд цэцэрлэгийн хашаа барих зориулалттай материал бүтээгдэхүүний хэрэгцээ их ажээ. Их Британийн Жуулчлалын Комисс гадаадын жуулчдын шинэчлэгдэн өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг маш анхааралтайгаар ажиглаж байдаг. Ийнхүү ажиглалт судалгааныхаа хүрээнд Германчууд гоо сайхан, урлагт их хайртай, цэвэрч нямбай хүмүүс гэдгийг уг Комисс тогтоожээ. Иймэрхүү зүйлсийн талаархи мэдлэг нь Германы жуулчдын байрлуулах зочид буудлын маркетингийн төлөвлөлтийн үндэс суурь болох нь дамжиггүй. Улс орон дахь бүс нутгийн ялгааг анхааралдаа авах нь бас чухал юм. Жишээ нь Их Британид гэхэд биенд сайн, витаминаар баялаг хоол хүнсний эрэлт хэрэгцээ умард хэсгээсээ өмнөд хэсэгт илүү их байдаг. АНУ-ын маркетингийн мэргэжилтнүүд дотоодынхоо зах зээлийг 9 бүс нутагт хуваадаг нь мөн дээр дурьдсан ялгаатай холбоотой. Үндэсний болон бүс нутгийн хүрээнд бага ястануудын хоорондох ялгааг бид мөн зааглах шаардлагатай. Угсаатны бүлгүүд нь бие биеэсээ соел, арьс өнгө, шашин шүтлэгээрээ ялгаатай. Эдгээр хүчин зүйлсээс гадна үндэстэн бүрд адил давтагдах чанараар жуулчдыг судлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тусгах шаардлагатай. Хүн бүрд байх нийтлэг зүйл бол темперамент бөгөөд темпераментгүй хүн гэж үгүй тул өнөөдрийн сэдвээр Монголд ирж буй жуулчдын нийтлэг темпераментын талаар ярилцахаар шийдлээ. Магадгүй үүнд үндэслэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний сурталчилгааны хэлбэр, тоо, давтамж зэргийг үр дүнтэйгээр зохион байгуулах асуудлыг шийдэж болох юм.
Темперамент гэдэг нь хүний сэтгэлзүйн төрөлхийн бөгөөд хувиршгүй чанар юм. Уг чанар нь тухайн хүний бусад хүмүүс, нөхцөл байдалд үзүүлэх хариу урвалыг тодорхойлж байдаг. Темперамент хэмээх энэ үгийг эртний сэтгэгч Клавдий Гален нэвтрүүлсэн бөгөөд латин хэлнээс хөрвүүлэхэд “хэсгүүдийн харилцан зохицол” гэсэн утгатай юм байна. Б.М.Теплов дараах байдлаар Темпераментыг тодорхойлжээ: Темперамент гэдэг нь тухайн хүний онцлог болох сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй холбоотой /ө.х. мэдрэмж үүсэх хурдтай болон тэдгээрийн хүчтэй холбоотой/ сэтгэлзүйн онцлог чанаруудын цогц юм. М.И.Еникеев темпераментыг аливаа бодгалийн сэтгэц мэдрэлийн идэвхтэй /сэтгэц мэдрэлийн хариг урвалын эрчим, хурд, давтамж болон амьдралын хэмнэл зэргийн/ байдлын онцлогоор илрэх психодинамик чанаруудын цогц хэмээн үзжээ. С.Л.Рубинштейн темпераментыг бодгалийн сэтгэц мэдрэлийн үйл ажиллагааны динамикийн тодорхойлолт гэж тэмдэглэсэн байна. Тэрээр темпераментыг тодорхойлоход хүний хадаашрал, үйлд шилжих чанар хоер нөлөөлнө гэжээ. Хадаашрал гэдэг нь хүнд тухайн сэтгэгдэлийн үзүүлэх нөлөөний хүч, тогтвортой байдлаар илэрхийлэгдэнэ. Жишээлбэл, “Доржид найз нь ажлаасаа халагдсан тухайг эхнэр нь хэлэхэд тэрээр өдөржин уруу царайлав.” Энэ нь түүний хэр хадаашрал ихтэйг харуулж байна. Үйлд шилжих чанар гэдэг нь санаа төрж, санаанаасаа үйлдэлд шилжихийг хэлнэ. Жишээлбэл, “Дорж найзынхаа ажлаасаа халагдсаныг сонсоод түүнрүү утсаар ярих хэрэгтэй гэж бодсон ч гар нь утасны харилцуурт хүрэхийг нэг л хүсэхгүй байлаа. Хэсэг тээнэгэлзсэний дараа орой утсаар ярихыг шийдэв.” Энэ нь түүний үйлд шилжих чанар удаашралтайг харуулж байна. И.П.Павлов темпераментын физиологийн үндсийг судалж үзсэн агаад мэдрэлийн системийн төрлөөс темпераментын төрөл хамаарахыг илүү анхаарч үзэв: “Темперамент нь бидний бодгалийн биологийн үндэс суурь нь болж байдаг бөгөөд тухайн хүний мэдрэлийн системийн онцлог, биеийнх нь бүтцийн онцлог, бие махбодийнх нь бодисын солилцооны онцлог зэрэгтэй нь холбоотой.” Павлов дэд мэдрэлийн үйл ажиллагааны 4 үндсэн төрлийг ялгажээ:
• “хөдөлгөөнтэй” /мэдрэлийн системийн хүчтэй, цовоо, тэгш хэмтэй хэлбэр, сангвиник темпераменттай тохирно/
• “инерт” / мэдрэлийн системийн хүчтэй, тайван, тэгш хэмтэй хэлбэр, флегматик темпераменттай тохирно/
• “тэгш бус” / мэдрэлийн системийн хөдөлгөөнтэй, тогтоож барьшгүй хүчтэй хэлбэр, холерик темпераменттай тохирно/
• “сул” / мэдрэлийн системийн тэгш бус, идэвхи багатай хэлбэр, меланхолик темпераментыг нөхцөлдүүлнэ/
Темперамент нь хүний динамик шинжийг тодохойлдог боловч үзэл бодол, итгэл үнэмшил, сонирхлыг үл тодорхойлоод зогсохгүй, хувь хүний үнэ цэний үзүүлэлт болохгүй, боломж бололцоог нь харуулахгүй тул темпераментыг зан байдалтай болон чадвартай хольж хутгаж болохгүй. Темпераментыг тодорхойлох дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг ялгаж болох юм:
Хүний сэтгэлзүйн болон биеэ авч явах байдлын ерөнхий идэвхтэй байдал нь идэвхтэй үйлдэл гүйцэтгэн, хүрээлэн буй орчин нөхцөлийг эзэмшин, хувиргах, өөрийгөө төрөл бүрийн үйл ажиллагаанд дайчлах тэмүүлэл нь хэр зэрэг хүчтэй байдгаар нь илэрхийлэгддэг. Энэ ерөнхий идэвхтэй байдал нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг. Хоёр эсрэг туйлыг тэмдэглэж болох юм: нэг талаас, идэвхигүй, сул, үлбэгэр хэлбэр, нөгөө талаас эрч хүч ихтэй, идэвхитэй, үйл ажиллагааны тэмүүлэлтэй хэлбэр. Энэ хоер туйлын хооронд янз бүрийн темпераментуудын төлөөлөгчид оршино.
Хөдөлгөөний идэвхитэй байдал нь хөдөлгөөний болон хэл ярианы эрхтнүүдийн идэвхитэй байдлыг харуулна. Хүний булчингийн үйл ажиллагааны хурд, хүч, давтамж, огцом байдлыг илтгэдэг бөгөөд хүний гадаад байдлын хөдөлгөөнтэй /эсвэл хөдөлгөөн муутай/, яриа /эсвэл үг цөөтэй/ байдлаар илэрдэг.
Сэтгэл хөдлөлийн идэвхитэй байдал нь сэтгэл хөдлөлийн хадаашрал, үйлд шилжих байдал, сэтгэл хөдлөлийн хувирах байдал /сэтгэл хөдлөлийн өөрчлөгдөх хурд/ зэргээр тодорхойлогддог. Темперамент нь хүний үйл хөдлөл, биеэ авч явах байдал, үйлдэлд илэрдэг бөгөөд гадаад илэрц байдалтай. Гадаад тогтвортой шинжээр нь темпераментын зарим шинжийн тухай дүгнэлт хийж болдог.
Үндсэн дөрвөн төрлийн темперамент байдаг: сангвиник, меланхолик, холерик, флегматик.
САНГВИНИК темперамент: И. П. Павловын тодорхойлсноор, санвиник нь халуун сэтгэлтэй, маш үр бүтээлтэй ажилтан, гэхдээ түүнд сонирхолтой ажил байгаа тохиолдолд буюу цочроогч, хөөрөл үүсгэгч зүйл байх үед л ийм байна. Бусад үед уйтгартай, сул дорой байдаг. Я.Стреляу дараах байдлаар тодорхойлжээ: Хэт идэвхитэй байдал нь маш өндөр илэрцтэй хүн, гэхдээ идэвхитэй, хэт идэвхитэй байдал нь тэгш. Анхаарлыг нь татсан зүйлд хөөрөлтэйгээр хариу үйлдэл үзүүлнэ, нүүрний хөдөлгөөн ихтэй, гарын дохио зангаа нь илэрхийлэл сайтай. Ялихгүй зүйлээс болж инээн хөхөрч, шалихгүй зүйлээс болж уурладаг. Шинэ зүйлийг идэвхитэйгээр хийж эхлэн, ядралгүй удаан хөдөлмөрлөж чаддаг. Анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг, эмх цэгцтэй. Хурдан хөдөлгөөнтэй, оюун ухаан нь хурц бөгөөд уян хатан, сэргэлэн. Ярианы хурд сайтай, шинэ ажилд хурдан темптэйгээр шилжин ордог. Мэдрэмж, сэтгэл санааны байдал, сонирхол, тэмүүлэл нь хурдан хувирч өөрчлөгддөг, шинэ хүмүүстэй маш хурдан танилцдаг, шинэ шаардлага болон нөхцөлд амархан дасан зохицдог. Экстраверт. Мэдрэмж нь хурдан үүсч, амархан солигддог.
ХОЛЕРИК темперамент: И. П. Павловловын тодорхойлсноор, дайчин, цовоо, хурдан бөгөөд амархан цухалддаг. Ямар нэг ажлыг сонирхон хийхдээ хүч, бололцоогоо хэт дайчлан, эцэст нь зохих хэмжээнээсээ илүүтэйгээр өөрийгөө барж, ядраан, туйлдуулдаг. Эцэстээ юу ч хийж чадахгүй байдалд өөрийгөө хүргэдэг. Я.Стреляу дараах байдлаар тодорхойлжээ: Мэдрэмж багатай, идэвхитэй болон хэт идэвхитэй байдал нь өндрөөр илэрдэг. Гэхдээ хэт идэвхитэй байдал нь идэвхитэй байдлаас илүү давамгайлдаг учир холерик нь биеэ барих чадваргүй, тэвчээргүй, огцом ууртай, сэтгэл санаа нь амархан хувирамтгай байдаг. Хөдөлгөөн нь хурдан, огцом. Сангвиникийг бодвол арай бага уян хатан байдалтай, арай сул дорой. Үүнээс болж сонирхол тэмүүлэл нь маш тогтвортой, аливаа юманд маш шаргуу. Анхаарлын шилжүүлэлт хүндрэлтэй байх тохиолдол бий.
ФЛЕГМАТИК темперамент: И. П. Павловын тодорхойлсноор, тайван, тогтвортой, шаргуу, хөдөлмөрч. Гэхдээ аливаа зүйлийг хийхээс өмнө, анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ч юмуу, тодохой хугацаанд өөрийгөө бэлтгэх шаардлагатай байдаг. Я.Стреляу: Флегматикууд маш идэвхитэй, сэтгэл хөдлөл болон мэдрэмж багатай. Түүнийг инээлгэж, гуниглуулах тийм хялбар биш. Таагүй зүйл тохиолдоход тайван байдаг. Нүүр хувирал муутай, хөдөлгөөн нь яриатайгаа адил удаан бөгөөд илэрхийлэл багатай. Гэхдээ эрч хүчтэй бөгөөд ажилсаг. Тэвчээртэй, биеэ барих чадвартай. Шинэ хүмүүстэй нөхөрлөхдөө удаан, гадаад нөлөөлөлд хариу үйлдэл үзүүлэхдээ сул, интроверт.
МЕЛАНХОЛИК темперамент: И. П. Павловын тодорхойлсноор, мэдрэлийн системийн илт удаашралтай хэлбэр. Амьдралын үзэгдэл бүр түүнийг саармагжуулан, тэргээр юунд ч үл итгэн, юунд ч үл найдан, бүх зүйлийг аюултай, муугаар тооцдог. Я.Стреляугийн үзэж буйгаар: Меланхолик нь мэдрэмж өндөртэй, идэвхи багатай. Ялихгүй зүлээс болж нулимс унагадаг, гомдомтгой, хэт эмзэг. Хөдөлгөөн, нүүр хувирал нь ядмаг, дуу хоолой намдуу. Голдуу өөртөө итгэлгүй, аймтгай, жижиг сажиг хүндрэлээс болж цөхөрдөг. Эрч хүчгүй, шаргуу биш, ажлын бүтээмж батай. Анхаарал тогтворгүй, сарнимтгай, сэтгэлзүйн бүх процессууд удаашралтай явагддаг. Ихэнхи нь инторверт шинжтэй. Ичимхий, шийдэмгий бус. Гэхдээ өөрийн сурсан дассан нөхцөлд амьдралын асуудлуудаа дажгүй шийдээд явж чаддаг.
Гэхдээ үүн дээр онцлон тэмдэглэхэд хүний биеэ авч явах байдлаас ажиглан ямар темпераменттайг тогтоох хүндрэлтэй байдаг. Учир нь өнөөгийн нийгэмд хүн бүр өөрийнхөө эрх ашгийн үүднээс ямар нэгэн зохиомол баг өмсөх, зохиомол имижийг өөртөө бүтээх зэргээр үнэн дүр төрхөө далдлах сайн аргуудыг эзэмшсэн байдаг. Тэр тусмаа аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээг худалдан авсан хүн нь тухайн шинэ нөхцөлд, урьд өмнө очиж байгаагүй улс оронд айлчлахдаа биеэ ердийнхөөсөө арай өөрөөр авч явдаг. Тэгэхээр хүний темпераментыг тогтооход туслах нэгэн шинэ салбар шинжлэх ухаан болох соционикийг товч авч үзье.
Т.А. Духовскийн судалгаагаар, темперамент нь хүний шинж чанаруудын цогц төдийгүй хүний биед хамаарах бүхэл систем юм. Хүний төрөлхийн зарим гадаад шинж тэмдгүүд тухайн хүний темпераментыг тодорхойлох урьдчилсан нөхцөл болж байдаг ажээ. Тэгэхлээр хүний темпераментыг тодорхойлох боломжгүй байгаа тохиолдолд тухайн хүний гадаад байдлыг сайтар ажиглаж эцсийн дүгнэлт хийх хэрэгтэй.
Меланхоликууд сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй, үндэслэлгүй айдас түгшүүрт автамтхай байдаг. Ерөнхийдөө хөдөлгөөнөөр нь ялгах амархан, учир нь нөхцөл байдал, орчин, хүрээлэл нь өөрчлөгдөхөд меланхолик дагаад өөрчлөгдөж байдаг. Хаана хөдөлгөөн байна, меланхолик тийш зүтгэнэ. Ерөнхийдөө хатангиршсан, туранхай, хувирамтгай бүтэцтэй. Меланхолик нь биеийн жингийн болон тураалын зэргийн хувьд холерикийн дараа ордог. Мэргэжлийн чиг хандлагын хувьд оюуны хөдөлмөр эрхэлдэг ажил меланхоликуудад их тохирдог. Жишээ нь, программчлал, Интернет, аналитик ухаанууд, зохион бүтээх, төлөвлөлт, их хэмжээний мэдээлэлтэй ажиллах. Хүмүүстэй харьцдаг ажлаас мөн сэтгэл хөдлөл ихтэй байдлаас хол байвал зохино. Бодисын солилцоо түргэн явагддаг тул бараг таргалалттай байдаггүй, их ядардаг. Мөчүүд нь ерөнхийдөө урт пропорцитой, яснууд нь товойсон, булчингууд нь сул хөгжсөн, цээжний хэнхэрцэг нь хавтгай, урт, нарийхан. Тааз болон мөр нь өргөн, бэлхүүс нарийн. Дух өндөртэй, гавлын яс доошоогоо нарийссан. Эрүү хурц, доод эрүүний хөгжил сул. Голдуу хурц шанаатай байдаг. Хамар урт, шонхор. Урт хүзүүтэй.
Флегматикууд голдуу өөртөө итгэлтэй боловч залхуу, тоомжиргүй мэт харагддаг. Түүний гаргасан дүгнэлттэй маргахад бэрх, гаргасан шийдвэрийг нь өөрчлөхөд бэрх. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт бусад темпераментуудтай харьцуулбал илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажилладаг. Гэхдээ ажлын нөхцөл байдал нь байнга өөрчлөгдөж байвал ажлын чадвар нь буурдаг. Эдгээр чанаруудынхаа ачаар флегматикууд үйлдвэрлэлийн болон захиргааны салбаруудад, ө.х. үйл явцыг тогтвортой байдалд барих шаардлагатай газруудад ажиллах хэрэгтэй. Гадаад төрх байдлын хувьд дөрвөлжин галбиртай, биеийн бүх хэсгүүд ижил тэнцүү хөгжсөн, цээжний хэнхэрцэг томтой, том дугуй гэдэстэй. Богино, өргөн, хүчтэй яс, булчинтай. Богино, бүдүүвтэр хөл, гартай. Бага зэрэг таргалалтын шинж тэмдэг илэрдэг. Голдуу их бие, гэдсээрээ таргалдаг. Бодисын солилцоо дунд буюу удаан учир хооллолтын улмаас таргалдаг. Гавлын яс нь өргөн, дөрвөлжиндүү хэлбэртэй. Шанааны яс сул хөгжсөн, богино бүдүүн шулуун хүзүүтэй.
Холерикууд сэтгэл хөдлөлийнхөө шалтгааныг өөрсдөө тайлбарлаж чаддаггүй, яагаад ч юм бүү мэд нэг л мэдэхэд хагартлаа баярлаж, нэг мэдэхэд сэтгэл санааны дарамтанд орчихдог. Зарим хүмүүст ядаргаатай, сүржин санагддаг байх. Дохио зангаа их хэрэглэж түргэн ярьдагаар нь танихад хялбар. Шийдвэр гаргахдаа нэн тэргүүнд хүний хүчин зүйлийг /сэтгэл санаа, харилцаа/ тавьдаг. Иймээс үйлчилгээний салбар, хүнтэй тулж ажиллах, хүмүүстэй танилцах ажилд маш сайн талтай. Гэхдээ хувирамтгай байдал нь удирдахад хэцүү ажилтан болгож хувиргадаг, урьдчилан таамаглашгүй учир. Ажлын бүтээмж өндөр боловч тогтворгүй. Шинэ зүйлд маш амархан, хурдан дасан зохицдог мөртлөө дадал эзэмшихдээ удаан. Давуу тал нь нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхөд шинэ санааг дорхноо бодож олоод, өөрийнхөө араас дарга цэрэг ялгалгүй дагуулж чаддаг. Дутагдалтай тал нь хэрэв холерик-дарга байвал, үйлдвэрлэлийн техникийн талаас хол сэтгэхүйтэй, хамгийн түрүүнд хүмүүсийг түшиж ажлаа хийдэг. Гадаад төрх байдлын хувьд голдуу туранхай, хэврэг. Мөч урттай. Бодисын солилцоо түргэн явагддаг. Гавлын яс конус маягийн хэлбэртэй, хурц эрүүтэй, шанааны яс дунд зэргийн эсвэл сайн хөгжсөн. Шувуун гэж ярьдаг, хянган хамартай, урт нарийхан эсвэл дунд зэргийн хүзүүтэй, урт нарийхан хөлтэй.
Сангвиникууд сайхан зантай хүмүүс, бараг уурладаггүй, уурласан тохиолдолд амархан тайвширдаг. Хурдан, тод үг яриатай. Алхаа нь мөн хурдан боловч уян налархай. Ажил мэргэжлийн хувьд нэг төрлийн үйлээс нөгөөд хурдан шилждэг, ямарч тохиолдолд бүтээмж өндөртэй. Дадал зуршил амархан бүрэлдэн тогтож, дадал чадвараа удаан хадгалдаг. Мөн адил хүний хүчин зүйлийг баримтлах талдаа. Техникийн салбарт бус, багшлах, сурган хүмүүжүүлэх ажил, гоо сайхны бараа үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоол, танилцах салбар зэрэгт амжилт ихтэй. Удирдагч болох юм бол ажилтнуудынхаа хайртай дарга нь болдог. Гэхдээ техникийн талдаа сул, ө.х. төлөвлөгөөт үйлдвэрлэлд бага зэрэг тохиромжгүй. Голдуу намхан эсвэл дунд зэргийн өндөртэй, дугуй хэлбэрийн галбиртай. Гэдсээрээ тарган. Богино, өргөн булчин, мөчтэй. Хооллолтоос үл хамааран таргалалт явагддаг, учир нь бодисын солилцоо удаан явагддаг. Гавлын яс дэд доод хэсгээрээ тэнцүү, дугуй хэлбэртэй, эрүү шанааны яс сул хөгжсөн. Хамар том биш. Хүзүү богино, бүдүүн. Хөл богино, бүдүүн. Темпераментууд соционикийн үүднээс ийм төрх байдалтай байдаг ажээ.
Харин одоо миний хувьд 2007 онд үйлчилсэн жуулчдын темперамент дээр товч дүгнэлт хийж үзье.
№
|
Нэр
|
Улс
|
Нас
|
Хүйс
|
Ажил
|
Темперамент
|
Төрх
|
1
|
Ludovic Dumas
|
France
|
30
|
Эр
|
GDP
|
Сангвиник
|
Өргөн мөр цээжтэй, махлаг
|
2
|
Markus Klemt
|
Germany
|
28
|
Эр
|
GDP
|
Холерик
|
Туранхай, өндөр
|
3
|
Moritz Mang
|
Germany
|
27
|
Эр
|
GDP
|
Флегматик
|
Туранхай
|
4
|
Simone Ann Steinhilber
|
Germany
|
26
|
Эм
|
GDP
|
Флегматик
|
Туранхай
|
5
|
Pasquale de Paola
|
Australia
|
40
|
Эр
|
Цахилгааны инженер
|
Холерик
|
Туранхай, өндөр
|
6
|
Samuel West
|
USA
|
32
|
Эр
|
Хуульч
|
Флегматик
|
Өргөн мөр цээжтэй, махлаг
|
7
|
Andrew Johnson
|
USA
|
31
|
Эр
|
Судлаач
|
Холерик
|
Туранхайвтар
|
8
|
Fabrice Ganboa
|
France
|
45
|
Эр
|
Багш /математик/
|
Холерик
|
Туранхай, өндөр
|
9
|
Jean Claude Fort
|
France
|
48
|
Эр
|
Багш
/математик/
|
Меланхолик
|
Туранхай
|
10
|
Emma Muccioli
|
Switzerland
|
54
|
Эм
|
Гэрийн эзэгтэй
|
Меланхолик
|
Туранхай
|
11
|
Vittorio Muccioli
|
Switzerland
|
56
|
Эр
|
Удирдах а/т
|
Холерик
|
Туранхай
|
12
|
Andreas Muccioli
|
Switzerland
|
$(function() {
//More Button
$('body').on("click", ".comment_more", function()
{
var ID = $(this).attr("id");
if(ID)
{
$("#comment_more"+ID).html('');
$.ajax({
type: "GET",
url: "../entry.php",
data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 17580, "w" : "Melody"},
cache: false,
success: function(html){
$("#comment_container").append(html);
$("#comment_more"+ID).remove();
}
});
}
else
{
$(".comment_morebox").slideUp();
}
return false;
});
});
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1966 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2008-12-14 -