АНУ-н ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачилсан энэхүү одон өдгөө 3-хан ширхэг байгаа ажээ. Жинхэнэ анхны одон шүү дээ. Түүнээс хойш эр зоригоо илтгэн баатарлаг гавьяа байгуулсан цэргүүдийг шагнадаг байсан энэ одонг Purple Heart буюу Хатан зүрх хэмээн нэрлэв. Улмаар дайнд шархадсан, бэртсэн цэргүүдэд олгодог болов. Өнөөдөр Афганистан, Иракт байлдаж байгаа америкчуудаас өдөрт дунджаар 14 цэрэг энэ одонг авч байна.
Доорхи зураг дээр байгаа зүрх бүр амь үрэгдсэн эсвэл шархадсан 1000 цэргийг төлөөлнө.
Дэлхийн 2-р дайнд 964,409 цэрэг,
Солонгосын дайнд 136,936 цэрэг,
Вьетнамын дайнд 200,676 цэрэг,
Персийн булангийн дайнд 590 цэрэг,
Афганистанд 2,734 цэрэг /2008 оны 8сарын 21ний байдлаар/,
Иракт 33,923 цэрэг /2008 оны 8сарын 21ний байдлаар/ Хатан зүрхний одонгоор шагнуулжээ.
Тэнд болж буй үйл явдал бидэнд хамаагүй юм шиг Монголчууд бараг тоодоггүй, гэтэл тэнд бас хүмүүс буудуулж үхсээр. аймаар биш гэж үү? Хол болохоор бид тоохгүй байгаа л даа.
National Geographic сэтгүүлийн 2008 оны 11-р сарын дугаарын нийтлэлээс иш татав.
|
2009-10-15 -