Melody Mongolia

2009-1-10

Хотон нуур



Дэлхийн бүх нуурын талбай 2,1 сая км²  буюу эх газрын талбайд 1,4 % эзлэх юм.
Дэлхийн хамгийн томоохон нуурт Каспийн Тэнгис /388,000 км³ эзлэхүүнтэй/ болон Байгаль /23,000км³ эзлэхүүнтэй/ нуурыг тооцдог. 
Дэлхийн хамгийн өндөрт орших нуур нь ДТД 3,810 м Өмнөд Америкийн Перу улсын Андын нуруунд орших Титикака нуур юм.
Монгол орны томоохон нуур Хөвсгөл 2612 км², Увс 3350 км², Хяргас 1407 км². Нуур бол аялал жуулчлалын хамгийн их ач холбогдолтой нөөцийн нэг юм.
Монгол орны усны нөөцийн 83,7%-г нуур, 10,5%-г мөсөн гол, 5,8%-г голын ус тус тус эзэлнэ.
Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ховд голын эхэнд 2084 м өндөрт оршдог нуур. 



50,1км² талбайтай, 21,5 км урт, 4 км өргөн. Эргийн шугамын урт 48,8 км. Алтай таван Богд, Рашааны нурууны хур цас мөсөн голоос усжих Ховд, Хар, Цагаан гол, Хоромдог буюу Чулуут, Загастай зэрэг гол нуурт цутгаж Сыргаалийн хоолой гэдэг өргөн хоолойгоор Хурган нууртай холбогддог.



Нуурт 0,5 км² талбайтай битүү ой модоор хучигдсан ганц арал бий.
Усны тунгалагжилт 10м, эзэлхүүн 1311 сая м³, хамгийн гүн хэсэгтээ 58 м. Дунджаар 26,6 м гүн, туйлын цэнгэг устай, эрдэсжилт 0,09-0,01 г/л. Загас элбэг.



Хотон Хурган нуур ороход хоёр янзын замаар Өлгий хотоос явж болох бөгөөд замдаа Цэнгэл сумаар дайрч шатахуун нөөцлөх боломжтой. Хотон, Хурган нуурууд нь Монгол улсын хилийн зурвас нутагт орших тул Улаанбаатараас эсвэл Өлгий хотоос Хилийн Цэргийн Удирдах газраас хилийн зурваст Зорчих Зөвшөөрөл урьдчилан авдаг.  Өлгийгээс Хотон Хурган нуур хүрэх замд Та Ховд голын үзэсгэлэнт хавцал, мөнх цаст Цэнгэл Хайрхан, эртний түрэгийн үеийн хүн чулуун дурсгалууд, булш хиргисүүр, сүг зураг, казах болон тува, урианхай ардын аж амьдрал, өвөрмөц хэл соёлтой танилцах боломжтой.


Хад чулуу ихтэй замтай тул хашир туршлагатай жолоочтой яваарай. Нуур хүрэхээс 20 орчим километрийн зайд Ховд голын гүүрээр гарахад хураамж төлдөг гэдгийг мартуузай. Харин буцаж гарахад бас тэрхүү хураамжийг авдаг нь үнэхээр сонин хэрэг. Гүүрний хураамжаас гадна Байгалийн Цогцолбор газрын хураамжийг давхар авдаг. Намар бол цас эрт ордог. Нэг шөнийн дотор л цасаар шуурч хоноод буцахдаа цасанд суух явдал тохиолдох олонтаа. Ховд голын гүүр гараад айлаас морь унаж нуур орвол холоос гялалзан гялтганах нуурын мандал, гар сунгахад оройд нь хүрэм санагдах мөнх цаст уулс, эртний мөстлийн ул мөр болох морен хунхууд үзэсгэлэн төгөлдөр харагдана. Нутгийн морьд бүгд тахтай байдаг нь чулуурхаг газар, хад асгаар дамжин их явдагтай холбоотой. Нуурын ойр орчимд цаг агаар ихээхэн хувирамтгай, нэг өдрийн дотор аагим халуун, хүйтэн бороо, үүлэрхэг тэнгэр, хаялах цас, исгэрэн үлээх цасан шуурга бүгдийг үзэх боломжтой. Хэрэв та азтай бол Хотон нуурыг үзэх боломж Танд тохионо.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1528 удаа

Сэтгэгдлүүд

2012-8-25 -

Бичсэн: ganaa (зочин)
1000 1000 n jil amidarsan etseg ovgodiin nutagtaa ochnoo
. Шууд холбоос

2010-1-26 -

Бичсэн: Зочин
Казан тасы батпандай,
Бәйшешегі акмандай,
Тарихтан сыр шертіп
Сынтасы тіл каткандай
Қ,Жексенбай
. Шууд холбоос

2009-1-12 - goy yumaa

Бичсэн: flower (зочин)
happy minii nutag gej bodohoor bur goy sanagdaj bna shd...eh orniihoo uzesgelent gazruudiig medku bi gedeg teneg hun shuuu..ochij uzneeeeee big grin
. Шууд холбоос

2009-1-10 - woow

Бичсэн: Gerelee (зочин)
Huuh, goe yumaa. Ochij uzeh yumsan.
. Шууд холбоос

2009-1-10 -

Бичсэн: galbaatar
happy
. Шууд холбоос

2009-1-10 -

Бичсэн: galbaatar
сайхан нуур байна. ер нь ихэнх нуур сайхан байх л даа. Би усны инженер эгчтэйгээ хамт нуур луу явдаггүй болхоор зургийг нь үзсээр байгаад сурчихжээ winking
. Шууд холбоос

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 153728 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 66 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн

 

 

 

idiomatic-dormant