Melody Mongolia

2009-01-11

Алмасыг орчин үеийн ш/ухаанд


Орчин үеийн шинжлэх ухаанд Криптозоологи буюу криптид гэдэг ойлголт байдаг. Криптид гэдэг нь дэлхий дээр байдаг гэж  улс үндэстнүүд ам дамжин ярьдаг боловч яг байдаг нь нотлогдоогүй амьтад ажээ. Жишээ нь алмас.
Эрт дээр үеэс алмасын тухай Хойд Америкийн индиануудаас авахуулаад янз бүрийн үлгэр домог, болсон явдал яригдсаар ирсэн бөгөөд Yeti, Big Foot, Abominable Snowman гэх мэтийн олон нэр томьеогоор нэрлэсээр иржээ. Анх 1800-аад оны үест алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд хүрчээ. Алмасыг Төвд, Балба улсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж үздэг. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг "Бенгалийн Ази Нийгэмлэгийн Сэтгүүл"-д нийтэлсэн бөгөөд уг нийтлэлд Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг орангутан мич хэмээн нэрлэж байжээ. 1889 онд "Among the Himalayas" номондоо Лоренс Уэддэл алмасны мөрийн тухай олон баримтыг иш татсан хэдий ч, өөрөө тэдгээрийг том баавгайн мөр гэж үзжээ. Нэр дурьдсан хүмүүс алмасны тухай өөрсдийн хөтөч, нутгийн иргэдээс сонсож мэдсэн нь тодорхой. 20-р зуун эхлэхэд өндөр уулсын бүсэд аялах явдал эрчимжиж, барууныхан Төвд Балбаар аялах нь түгээмэл болсноор алмасны тухай мэдээлэл олширход хүргэв: 1925 онд Цэмү мөсөн голын ойролцоо д.т.д. 4,600 м өндөрт алмас харснаа Газарзүйн Нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази бичжээ. Томбази алмасыг 180-270 м зайнаас харсан бөгөөд тэр нь яг хүн шиг явж, үе үе тонгойн жижиг бутлаг ургамал түүж, цасан дээр бараантан харагдаж, ямарч хувцас өмсөөгүй байжээ. Хоёр цагийн дараа уулнаас Томбази уруудан мөрийг нь очиж үзжээ.
1950-аад онд алмасыг сонирхох явдал оргил цэгтээ хүрчээ. 1951 онд Эвэрестэд авирах оролдлогын үеэр Эрик Шиптон 6,000 м өндөрт алмасны мөр олж зургийг нь авсныг олон нийт хүлээн зөвшөөрөлгүй, ямар нэгэн амьтны мөр хайлмагтсан цасан дээр хэлбэрээ алдаад тэгэж харагдана гэжээ. 1953 онд алдарт Эдмунд Хиллари, Тензин Норгэй нар /анх Эвэрестэд авирсан хоёр/ алмасны мөр харснаа илтгэж байснаа хожим тэр үгээ няцаах болов. Сэтгүүлчдээс залхсан бололтой. 1954 онд Алмасны Экспедицийг Жон Анжело Жексон удирдан алмасны олон дүрслэлийг болон олон тооны мөрний зургийг авчээ. Тэрээр Панбучи хийдээс алмасын гэгдэх гавлын ясны үлдэгдэл хадгалагдаж байсныг мэдээд үс хялгасных нь дээжийг профессор Фредерик Вүүд Жонст хүргүүлжээ. Жонс гуай тэдгээр хялгасыг баавгай, мич мэтийн олон амьтдынхтай харьцуулан олон ч хоног өдөр микроскоп шагайн суусан ч чухам ямар амьтных болохыг тогтоож чадаагүй хэдий ч, мич, баавгай, ер нь нэр мэдэгдэх ямарч амьтных биш ээ гэсэн дүгнэлт гаргажээ. 1957 онд Америкийн нефтийн магнат Том Слик алмасын эрэлд явах хэд хэдэн экспедицийг санхүүжүүлсний дүнд 1959 онд судлаачдын олсон алмасны ялгадаснаас шинжлэх ухаанд танигдаагүй шимэгч олджээ. Биологийн төрөл зүйл болгон өөрийн гэсэн өвөрмөц шимэгч паразитуудтай байдаг учраас тэрхүү амьтныг бас л нээж илрүүлэх хэрэгтэй гэжээ.  1970 онд Аннапурна оргилд авиралт хийж байсан Дон Вилланс нэгэн үдэш алсаас дуулдах хачин хашгирааныг сонсчээ. Түүний хөтөч шерпа нар алмас орилж байна гэж ярилцаж байв. Шөнө дундын үед түүний майхнаас холгүй бараан, хүн дүрст зүйл хөдөлж байхыг харжээ. Өглөө нь цасан дээр нэлээд олон мөр олсон ба орой нь  хоол эрж буй алмасыг 20 орчим минутын турш дурандсан гэдэг.  2007 оны 12-р сард АНУ-ын телевизийн нэвтрүүлэгч Жошуа Гейтс багийнхныхаа хамтаар Эверест орчмоос алмасны хэд хэдэн  мөр олжээ. Мөр тус бүр 33 см урттай байсан бөгөөд мэдээж хөлийн 5 хуруутай байж. Айдахо муж улсын их сургуулийн доктор Жефри Мэлдрам тэдгээр мөрийг /тодруулбал, мөрний дардасыг/ нарийвчлан судласны эцэст хуурамч биш болохыг хүлээн зөвшөөрөв. 2008 оны 7-р сарын 25-нд BBC агентлагийн мэдээлснээр, Дипу Мапак гэгч хүний олсон "алмасны үсийг" Их Британи улсын Вашингтон Брүүксын Их сургуульд ДНХ-н шинжилгээнд оруулсны эцэст, харамсалтай нь, Гималайн Горал гэгч амьтных болох нь тогтоогджээ. 


2008 оны 10-р сарын 20-нд долоон япон уулчин алмасны мөрний зургийг авчээ. Багийн ахлагч Yoshiteru
Takahashi өмнө нь 2003 онд тэнд экспедицэд оролцож явахдаа алмас харсан гэж нотолдог бөгөөд аз таарвал ирээдүйд алмасны зургийг авахыг хүсдэг ажээ.
1430 онд Монгол гүрэнд аялсан герман эр Ханс Шилтбергерийн үлдээсэн тэмдэглэлд алмасны тухай болон монгол тахийн тухай дурьджээ. Тэр ч байтугай Николай Пржевальский өөрөө Монголд 1871 онд алмас ажигласан гэдэг.
Алмасыг үзэхдээ Неандертальчуудын үлдэгдэл, эсвэл нэгэн төрлийн мич, эсвэл санах ойгоо алдсан зэрлэгшсэн хүн, эсвэл домгийн хуурмаг баатар гэх мэт янз бүрээр тайлбарлаж байна.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2070 удаа

Сэтгэгдлүүд

2015-01-31 -

Бичсэн: Зочин
almas baidag bhaa zerlegeshisen hun bhaa
. Шууд холбоос

2014-09-29 -

Бичсэн: Алмасчин (зочин)
Алмасын эрэлд гарах экспедицд хийх ажилгүй, архи уудгүй амьдралын боломжтой гаруудыг бүртгэнэ. Мөн санхүүжүүлэх баян баагий авна. Ирэх оны 5 сарын билэгт сайн өдөр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийн уулсаар явах маршруттай хөдөлвөл ямар мэ?
. Шууд холбоос

2013-01-29 -

Бичсэн: Зочин
алтайн ууланд алмасны эрэлд явмаар байна
. Шууд холбоос

2011-04-21 -

Бичсэн: оокий (зочин)
сонин юмаа
. Шууд холбоос

2010-03-02 -

Бичсэн: dao
manai atmaniig chen almas gediishd neeree almas oldohgui getsuu haaya uzegdcheed alga bolood bdag entreeree yag munduu хэлээ гаргах
. Шууд холбоос

2009-01-27 - Hi

Бичсэн: Bayarbaatar
Tailagdashgui 100 nuuts gedeg nomnoos SONOWMAN -ii talaar unshij b.san yum b.na!Ene almas gedeg amitan n odoo boltol tailagdaagui gesen yag l bermudiin gurvaljin shig l ...Nadad iimerhuu zuil ih taalagddag yumaa.ene blog uneheer taalagdaj b.gaa gedgiig heleh n zuv b.haa
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Melody
Hi Ari<чи ч ааш сайтай юм чинь чамд алмаснууд хоргодоод л, хун шувуу шиг цуглаад л айн... devil
Hi Богиня<Ер нь Алтайн нуруу тэр чигээрээ л алмасны нутаг юм шиг байна. Оргүй хоосон зүйлийг хэн ч дурсаж ярихгүй,би бол алмас байдаг гэдэгт бүрэн итгэдэг. Ер нь тэгээд цастай уулын бэлд майханд хонож байхад ч бас л заримдаа хачин жигтэй юм мэдрэгддэг шүүарьс арзайчлааОр үндэсгүй зүйлд нэр өгнө гэж үгүй шүү дээ тиймээ ягчис гэж?
Hi Boloroo<блогоор минь байнга зочилж байдагт талархлаа love struck
Алмас<ер нь яахлаараа ч өөртөө алмас гэсэн nick авдгийн чи... winking
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Алмас
big hug Маний тухай нийтлэл байшд гсн big grin
. Шууд холбоос

2009-01-14 -

Бичсэн: Boloroo
Sonirholtoi shuu tee, nuuts bh tusmaa l ulam sonirhol tataad batting eyelashes
. Шууд холбоос

2009-01-13 -

Бичсэн: Богиня
Нээрээ хүмүүсийн аман ярианаас Говь-Алтай аймагт алмас байдаг гэж сонссийн байна. Энэ хэр зэрэг магадлалтай бол оо? Ийм олон хүмүүс харсан үзсэн гээд байхыг бодвол оргүй ч биш бололтой. Санаснаас алмасны эмэгтэйг нь ягчис гэдэг гэж бас сонссийн байна batting eyelashes
. Шууд холбоос

2009-01-13 -

Бичсэн: ari (зочин)
Hi Melody,

Ene almas gej amitan, amitan ch umuu uy ch um ene ustei um shinjlex uxaan ingej high xogjson ued tailagdaagui tailbatlagdaagui gj bodxoor gaixmaar umaa te. Medex ch um algaa, taaraldval l taniltsdag l bx da xe xe.Yamar alaad avaad ireltei bish.Alj avchraad aris usiig n tushaaval neex bayjix um bish beez?Za uytai ch taaraldval taniltsaad naizalnoo yadiin.
rolling on the floor
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 202636 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 65 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн