Melody Mongolia

2009-02-07

"Трубадур" дуурь

Найзууд маань баяр хүргэж, тусгай бэлэг барин "Трубадур"дуурийг Дуурь Бүжгийн Эрдмийн театрт өнөө орой үзлээ. Сэтгэл хөдлөн, нулимс унаган, Монголын дуурийн дуучдын уран чадвар, гайхамшигт авьяасыг бишрэн шүтэж суулаа. 

Джузеппе Верди-гийн “Трубадур” дуурь нь А.Г.Гутеьерресын “Трубадур” эмгэнэлт жүжгээр хийсэн дөрвөн үзэгдэлт драм юм. Анх 1853 оны 1-р сарын 19-нд Ромын Аполло театрт тавигдсан.
Дүрүүд:
граф ди Луна (баритон), Леонора (сопрано), Азучена (контральто), Манрико (тенор), Феррандо (бас), Инес (сопрано), Рюиц (тенор), хөгшин цыган (бас), элч (тенор). Леонорагийн найз бүсгүйчүүд болон гэлэнмаа нар, ноёны албат, цэргүүд, цыганууд.
Үйл явдал XV зууны сүүл үеийг харуулна.

1-р хэсэг: "Дуэль".
Арагон дах шилтгээн. Шөнө. Ди Луна гүнгийн харуулын албаны дарга Феррандо харуулуудаа гүнтэнг эргэн иртэл сэрүүн байхыг уриална: эзэн нь Леонора хэмээх үзэсгэлэнт бүсгүйд дурласан бөгөөд цонхон доор нь дуулан шөнийг өнгөрөөнө. Харуулуудын нойрыг сэргээхийн тулд Феррандо тэдэнд гүнтэний дүүгийн түүхийг ярьж өгнө: Тэрхүү бяцхан жаалыг цыган эмэгтэй харааж, эцэг нь өшөө хорсолдоо хөтлөгдөн цыган эмэгтэйг шатаалгажээ. Цыган эмэгтэйн охин мөн өшөөгөө авахын тулд бяцхан хүүг хулгалсны дараа цыган эмэгтэйн шатсан галын нурман дээрээс хнялх хүүхдийн хагас дутуу шатсан ясыг олов.  Өвгөн ноён том хүүдээ дүүгийнхээ сургийг гаргахыг даатган, насан өөд болтлоо бага хүүгээ амь үрэгдсэнд үл итгэн хорвоогоос хальжээ. Феррандогийн ярьснаар, цыган эмэгтэйн сүнс одоог хүртэл хавь орчмоор тэнүүчилдэг агаад нэг шөнө ноёны нэг албат түүнийг хараад айсандаа ухаан алдсан гэнэ. Яг тэр агшинд цамхгийн цаг шөнө дундыг мэдэгдэн цохино. Харуулууд айсандаа тал тал тийш тарж бутарна.
Ордны өмнөх цэцэрлэг. Леонора найз бүсгүй Инест саяхан тагтан доор нь дуулж байсан трубадурыг таньсанаа ярьна. Эр зоригийн тулааны дараа ялагчаар тодрон Леонорагийн гараас шагнал хүртсэн эр тийнхүү шөнө болгон Леонорагийн тагт доор дуулдаг болжээ. Танихгүй эрд Леонора дурласнаа өгүүлнэ. Бүсгүйчүүд ордон руу буцна. Гүнтэн Ди Луна гарч ирнэ. Яг тэр агшинд хөгжим эгшиглэн хэн нэгний дуулах уянгалаг дуу сонсогдоно. Дууг сонсмогц Леонора гүйхэд харанхуйд Ди Луна гүнтэнтэй мөргөлдөн түүнийг андууран үнсэнэ. Сарны гэрэлд гэнэт Леонора алдаагаа ухааран, трубадураас уучлалт гуйна. Гүнтэн Ди Луна өрсөлдөгчөө хараад өөрийн атаат дайсан Манриког танина. Тэд сэлмээ сугалан тулалдаж эхэлнэ. 
2-р хэсэг: “Цыган эмэгтэй”
Бискайн уулан дах цыгануудын нүүдлийн байдал. Түүдэг тойрон цыганууд дуулалдана. Тэдний нэг болох цыган эмэгтэй Азучена ээжийнхээ түүдэг дээр шатаалган нас барсан эмгэнэлт түүхийг дурсан дуулж, трубадур Манриког ээжийнхээ өшөөг авахыг уриална. Манриког нялх байхад нь цыган бүсгүй түүнийг түүдэгт ээжийнхээ адилаар шатаахын тулд хулгайлсан агаад хэт сэтгэл догдлон ухаан балартсандаа гүнтэний нялх хүүг бус, өөрийнхөө жинхэнэ хүүхдийг шатааснаа дурсан дуулна. Халз тулаанд гүнтэнг өрөвдсөндөө амийг нь хайрласан Манриког цыган эмэгтэй өрөвдөх сэтгэлээ умартахыг ятгана. Леонора Манриког амиа алдсан гэж санан гэлэнмаа болохоор шийдсэн гэсэн мэдээ ирнэ. Манрико даруй замд гарна.
Сүмийн ойролцоо Ди Луна гүнтэн цэргүүдийнхээ хамтаар Леонораг хулгайлан зугтахыг завдана. Гэлэнмаа нарын дуун сонсдоно. Гунигт найз бүсгүйчүүдийн хамтаар Леонора гарч ирнэ. Гүнтэн түүнийг дагуулан одохыг хичээвч гэнэт тэдний дунд Манрико гарч ирнэ. Манрикогийн талд элссэн цэргүүдийн тусламжтайгаар Манрико гүнтэнг хөөн явуулна.

3-р хэсэг: “Цыган эмэгтэйн хүү”
Ди Луна гүнгийн хүрээ. Манрико, Леонора хоёрын нуугдсан шилтгээн рүү дайрахаар зэхэж байна. Хүрээний ойролцоо тэнүүчилж явсан хөгшин Азученаг харуулын дарга Феррандо дагуулан ирнэ.  Азучена хүүгээ хайж яваагаа хэлнэ. Бяцхан хүүг хулгайлсан цыган эмэгтэйг Феррандо танилаа!  Азучена Манрикогийн нэрийг хэлэхэд гүнтэн өшөөт дайсныхаа эхийг олзлосондоо баясна. Азучена гүнтэнг хараан зүхнэ. Цыган эмэгтэйг шатаах болов.
Шилтгээнд Манрико Леонораг тайтгаруулна: хайр дурлал тэдэнд туслах болно. Азученаг удахгүй цаазлах болсныг тэдэнд Рюиц дуулгана. Манрико түүнд туслахаар одно.
4-р хэсэг: “Цааз”
Харанхуйн нөмрөг дор Леонора Манрикогийн хоригдсон цамхгийн доор очно. Miserere хэмээх оршуулгын мөргөлийн дуу. Гэнэт цамхгийн оройгоос Манрикогийн дуу сонсогдоно. Леонора хайртыгаа аврахаа андгайлна. Ди Луна гүнтэн үүр гэгээрэхэд Манриког цаазлахыг тушаана. Леонора түүнийхээ амийг хэлтрүүлэхийг гуйж гувшина: хэрэв трубадурыг амьд үлдээвэл гүнтэний эхнэр болохоо амлана. Гүнтэн зөвшөөрөхөд леонора нууцаар хор ууна.
Шоронгийн цамхагт Манрико  Азученаг тайтгаруулна, Азучена хэсэг зуур зүүрмэглэв. Леонора орж ирлээ: Манрико суллагдсан боловч Леонора түүнийг даган явж эс чадна. Манрико тийм үнэ цэнээр эрх чөлөөг олж авахыг хүсэхгүй.
Түүний тэвэрт Леонора амьсгал хураана. Гүнтэн үүнийг харангуутаа трубадурыг цаазлах тушаал өгнө. Азучена гэнэт сэрэн, “хүүгээ” дуудаж, гүнтэн түүнийг цонхон дээр аваачин цаазын тавцанг харуулна. “Чиний дүү байсан шүү дээ! Ээжээ, Таныхаа өшөөг авлаа, би!” хэмээн хөгшин Азучена хашгирна...



Энэхүү бичлэгийг  "Трубадур" дуурийг хамт үзсэн хайрт шавь Энэрэлдээ зориулав.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1202 удаа

Сэтгэгдлүүд

2010-01-24 -

Бичсэн: Зочин
тэврэлт ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-01-24 -

Бичсэн: Зочин
алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2009-02-19 - aay

Бичсэн: flower (зочин)
bi blogt zalraal yaaaay.... ter udur goy bsan shuu te.bagshiigaa dagaad haa hamaagui yavj yarisan buh yumiig ni sonsood surgamj avah yamar GOY geech... ta nar nadad ataarhaj bgaa daa .... unenee heleerei batting eyelashes
. Шууд холбоос

2009-02-14 -

Бичсэн: Melody
ОК, хамт үзэж бололгүй яахав
. Шууд холбоос

2009-02-12 -

Бичсэн: Зочин
Ta 2 bulagnaad l.kkkkkkkkk.goy ymaa. Daraa tsug uzne shuu
. Шууд холбоос

2009-02-11 -

Бичсэн: Gerelee (зочин)
Goe bichjee.
. Шууд холбоос

2009-02-08 -

Бичсэн: galbaatar
bi bas duuri uzsen yum shig l bolchloo, bayarlalaa
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 204780 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 48 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн