Цагаан сараар манай монголчууд гоёх уламжлалтай. Дээл хувцас, малгай гутал, хөөрөг даалин... Гэхдээ Нарантуул захаас хоёр найзын маань авсан хөөргүүд нэг л хачин сэтгэгдэл төрүүлэв. Геологич-блогчид хэлэх бизээ, өргөн уудам нутагт минь хөөрөгний чулуу хангалттай бий. Чүнчигноров гэхэд зөвхөн Монгол, Умард Хятадад байдаг гэж уншиж байсан юм байна. Гэтэл яагаад заавал Хятадад үйлдвэрлэсэн хөөрөг хэрэглэх ёстой гэж? Нэг хөөрөг дунджаар 35,000 төгрөг. Хөөрөгний худалдаачнаас "Шинэ цагийн чулуу гэдэг нь биз дээ?" гэж асуухад нүдээ эргэлдүүлэн тодорхой бус юм амандаа бувтнана... Хятадууд хоолыг хүртэл цаасаар хийж байхад гайхаад байх зүйлгүйг өөртөө сануулав. Найзууд маань хөөрөг сонгох гэж нэлээд явав, хятадуудын хийсэн хөөрөгний хүзүү далиу, урт богино байх зэрэг олон доголдолтой. Монголчуудаа, өөрсдөө хөөргөө хийе. Зах зээл дээр үнэ хүрэхгүй, эсвэл үнэ ханш нь унана гэж айсны хэрэггүй, эрэлт нийлүүлэлтээрээ бүгд зохицуулагдаад явчихна шүү дээ.
Мэдээж эцэст нь найзууд хоёр хөөрөг худалдаж авсан л даа...
|
2011-02-08 - JARGALSAIKHAN