Melody Mongolia

2009-03-11

Би итгэдэг



Зөөлөн нь хатуугаа гэдэгт,
Танилтай хүн талын чинээ гэдэгт,
Яарвал даарна гэдэгт,
Зуны дараа намар болно гэдэгт.
Итгэсээр л ирлээ. Харин "итгэгч" гэдэг үгийг миний төсөөлж байснаас тэс өөр утгатай болно гэж мэдээгүй олон жил явжээ. Одоо "итгэгч" гэдэг үгийг монголчууд заавал Христийн шашинтай холбож ойлгох болсон юм даг. Мэдээж хэрэг, эрт дээр үеэс Өрнийн ертөнцийг атгандаа оруулж, хаад ноёдыг чичрүүлэн нууцаар эрхэндээ оруулж сурсан далд засаглал болох Христийн шашин хүчирхэг байхаас яахав, олон зууны туршид боловсруулсан арга тактиктай байхаас яахав. Иезуитүүдээс эхлэн нууц бүлгэм байгуулж, өөрийн гэсэн мөнгө зээлийн системтэй, удирдлагын аппараттай, та бидний төсөөлөшгүй үй олон бүлгэмүүд хаа сайгүй оршсоор байна. Мэл Гибсон- Америкийн жүжигчин, Буш ерөнхийлөгч бүгд тийм бүлгэмүүдэд харьяалалтай байдаг. Лобби, үзэл санаа, хобби гэх мэт олон далд тайлбартай, хуурамч өнгө төрх бүхий тэдгээр байгууллагууд бүгд цаанаа Христийн шашны нэгэн зарчимд тулгуурладаг. Тэр нь юу вэ гэвэл, Христийн шашин нь яваандаа дэлхийг захирна, Христийн шашны тэргүүн нь дэлхийн эдийн засаг, улс төр, бараа эргэлт бүгдийг ил биш юмаа гэхэд далдуур хянаж суух болно. Энэ сэдвээр хүмүүс ярилцах дургүй байдаг. Яагаад гэвэл барууны улсуудад энэ сэдвээр ярьвал шашнаа доромжлогч, эсвэл хийрхэгч гэсэн нэр зүүж бусдын хурц шүүмжлэлэд өртдөг нь нууц биш. Магадгүй Монголд Христийн "итгэгч" нар олон болсон цагт энэ бичлэгийг эрс буруутгах хүн цөөнгүй. Гэхдээ л ярихгүй бол болохгүй сэдвийн нэг яах аргагүй мөн билээ. 
Тэр ч байтугай, Төвдөд олон жил шавилж суугаад Дорнын мэргэдээс тухайн үедээ йог, хийн дасгал зэрэг бүх  эрдмийг сурч буцаж Дундад Азидаа очоод тэндэхийн харанхуй бүдүүлэг ард олныг алмайруулсан Есүсийн түүхээс бид ихийг ойлгож болно. Йогийн дасгалаар хүн өөрийн амьсгал, зүрхний цохилт, цусны эргэлтийг удирдаж урт хугацаагаар бодисын солилцоогоо удаашруулж болдогийг тухайн үедээ Есүс ихэд чармайн сураад нутагтаа очоод хэрэгжүүлсний үндсэн дээр Есүс үхсэний дараа 3 хоноод амилдаг Хуучин Гэрээний түүх үүсчээ. За тэгээд усан дээгүүр явдаг, бороо оруулдаг асуудал бол чадалтай нэг бөөгийн хийдэг л зүйл, монголчууд тийм зүйл хар багаасаа сонсч өссөн байдаг. Төвдийн нэгэн агуйгаас Есүсийн үед сууж байсан нэгэн хүний ул мөрийг олсон нь еврей хэлээр бичсэн бичээс байсан бөгөөд он тооллын хувьд яг Есүсийг олны дунд гарч ирсэн үе байлаа. Анх Есүс гайхалтай авьяасаа олонд дэлгэхдээ 30 орчим насны хүн байсан билүү дээ, нас сүүдрийн хувьд ч шавилж сууж байгаад нутагтаа эргэн ирэхэд яг тохирсон.
Энэхүү бичлэг хэн нэгнийг буруутгаагүй, ямар нэгэн зүйлийг сурталчлаагүй, хэн нэгнийг ятгаагүй, харин миний өөрийн итгэж явдаг зүйлийн тухай найруулга муутайхан тэрлэсэн хэдэн өгүүлбэр юм шүү...

 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1540 удаа

Сэтгэгдлүүд

2011-11-19 -

Бичсэн: Зочин
whew! ууртай angel
. Шууд холбоос

2010-03-28 -

Бичсэн: ss
unen shuu hristiin shashin bol huniig ih munhruuldag yum bnlee ma nz ohin shutdiin odoo salah gej bgaa sda shashin taarahgui medrelteed tog tasraad irenguut burhan iveelee ch geh shig, uvchtei humuusiig ter pasteruud ni edgeedeg ch geh shig xaxa tegvel shinjleh uhaan bas tehnik tehnolog mun anagaah uhaan bgaad hereg bnuu ain
. Шууд холбоос

2010-03-01 -

Бичсэн: xvv
Би бас энэ талаар элийрээд л яваа. Таалагдлаа, сонсохыг хүсэж байсан зүйл минь байлаа баярлах
. Шууд холбоос

2010-03-01 -

Бичсэн: Melody
Өө Melody байлаа сая
. Шууд холбоос

2010-03-01 -

Бичсэн: Зочин
Содоо> Баярлалаа, блогоор маань зочилж байгаарай. Чиний блогоор ч гэсэн орж гарч байнаа
. Шууд холбоос

2010-03-01 -

Бичсэн: Sodoo
ee font tanisangui..
saihan bichsen baina. Maash ih taalagdlaa. Tuvdud shavlin suuj baisan talaar sonsoj, unshij baigui yum bn. гоё шүү
. Шууд холбоос

2010-03-01 -

Бичсэн: Sodoo
Ñàéõàí áè÷ñýí áàéíà. Ìààø èõ òààëàãäëàà. Òºâäºä øàâëèí ñóóñàí ãýäýã òàëààð óðä ñîíñîæ, óíøèæ áàéãààã¿é þì áàéíà. гоё шүү
. Шууд холбоос

2009-03-11 -

Бичсэн: Melody
Bayarlalaa, ene deerh zochin Boloroo yu? big grin
. Шууд холбоос

2009-03-11 -

Бичсэн: Зочин
big hug
. Шууд холбоос

2009-03-11 -

Бичсэн: dao
төвдөд шавилан сууж иогын эрдэм сурсан гоё тайлбар байна.
би бас итгэдэг гэхдээ өөртөө big grin
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 204741 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 40 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн