2009-03-16
Хямд юм бүхэн муухай биш юмаа
Солонгос рестораны гэрлийн бүрхүүл нүдэнд тусав. Тамхины цаас шиг нимгэн цаасан дээрээ ганц хоёр өвөрмөц, үндэсний онцлог бүхий зураг зураад, мушгиад л чийдэнгээ ороосон харагдана. Хуванцар, төмөр мэтийн материал ашиглаагүй мөртлөө их л гоёмсог, энгийн харагдав. Хэрэглэсний эцэст ямарч хор хөнөөлгүй юмаа. Юмханаар юм хийнэ гэдэг энэ мөн үү? Эсвэл харамч зан уу? Эсвэл "Go Green" урианд нийцүүлэх гэсэн оролдлого уу? Монгол ресторанд ийм юм зүүсэн байвал хүмүүс бас яаж хүлээж авах нь бас чухал. Юутай ч хямд юм гэхээрээ заавал муухай байх албагүй, бас гарууд бид нараас урьтаж сэтгэж байгааг ухаарав.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1727 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2009-03-17 -