Австралийн Виктория мужид мэндэлсэн 38 см өндөр одой унаганд нэр өгөх ажлыг нутаг орноороо зохиосон гэнэ. Эзэн нь 12 настай хүү Сэм Лэитс, эхийг нь харин Блисс хэмээнэ. Зүсийг нь англиар Silver dun tovero гэнэ, үүнийг хэрхэн орчуулахыг үнэхээр мэдэхгүй тул та бүхнээс асууя. Нас биe гүйцэхээрээ 60 см хүрэх энэхүү одой унагыг төртөл 4 долоо хоногийн хугацаа байгааг малын эмч тайлбарласан байжээ. Гэтэл Ням гаригийн өглөө эзэн нь одой морио дуудахад, жүчээнээсээ гүйн гарч ирэхэд нь ард нь нэг ийм бяцхан амьтан дагаад гүйгээд гараад ирсэн гэдэг.
|
2014-08-29 - gjk