Melody Mongolia

2009-09-12

Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа


Харлаг Өмхий Өвс. Торгоны Замаар тээж байсан жингийн цуваанд Грек хүртэл тээж явах торго, бөс бараа зэрэг нь олон сар жилийн аяны замд хөгцөрч мууддаг байжээ. Чухам Өмхий Өвсийг хуйлсан торгоны завсраар хавчуулахад энэ урт замыг бүрэн бүтэн даадаг, хөгц огт ургуулдаггүй ажээ. Орчин үеийн шинжлэх ухаан энэ ургамлын чанарыг судалж амжаагүй байна. Өмхий Өвсийг ямар ч гантай үед мал иддэггүй, ямар ч гантай жил Өмхий Өвс ногооноороо байдаг зэргээс үзвэл хэр их хэмжээний хүчтэй бодис энэ ургамалд агуулагдаж байдгийг таамаглаж болно. Магадгүй энэ зууны тахал болсон өвчнүүдийг энэ ургамал анагаах чадвартай ч юм билүү. Хоёр зүйл Өмхий Өвс байдаг.



Дүндэггарав.


Шаралзгана.



Алаг Цэцэгт Башир буюу монголчуудын нэрлэж заншсанаар Юмдүүжин; эмэгтэйчүүдийн өвчинд сайн.

   Азийн Жамьяанмядаг; зуны дунд сарын шинийн 15-нд түүж авчраад Манзушир Бурханд өргөхөд түмэн зул өргөсөнтэй дүйцнэ.

Азийн Жамьяанмядаг; зуны дунд сарын шинийн

15-нд түүж авчраад Манзушир Бурханд өргөхөд түмэн зул өргөсөнтэй дүйцнэ.


Алтайн Гол Гэсэр буюу Хонин Нүд.


Алаг Цэцэгт Башир буюу монголчуудын нэрлэж заншсанаар Юмдүүжин; эмэгтэйчүүдийн өвчинд сайн.

     
Дурсгал цэцэг буюу Ноцоргоно. Олон төрлийн ноцоргоно байдаг учраас орос нэршил болох Незабудка буюу Дурсгал гэдэг нэрээр их танил болсон.



Нугын Шимтэглэй буюу Мягмансанжаа. Мяг -нүд, ман - эм, санжаа - бурхан, буюу бурхны нүдний эм гэсэн утгатай нэртэй юм. Энэ ургамал нүдний эмний найрлагад ордог ажээ.


Edelweiss

буюу Цагаан Уул хэмээн энгийн ардын нэрлэж заншсан энэ цэцэг Цагаан Түрүү, Цайвар Шар Цагаан Түрүү гэдэг нэртэй ажээ. Цагаан УУЛ гэж нэрлэсэн учрыг тайлбарлавал монголчууд хэт цохиж гал гаргахад УУЛ хэрэглэдэг аж. УУЛ гэдэг нь оч үсрэхэд амархан гал авалцахуйц, хуучин хөвөн мэт материалыг хэлдэг юм байна. Тэгэхээр хэт цохиход Цагаан Уул цэцгийн дэлбээний хөвсгөр хэсгийг хэтний уул болгон ашигладаг байжээ. Уул цэцэг цусны даралтанд сайн.










Намарсуу Дэгд. Намрын товууцсан хөрснөөс ургадаг.


Мягмансанжаа.Мяг-нүд, ман - эм, санжаа - бурхан, буюу бурхны нүдний эм гэсэн утгатай нэртэй юм. Энэ ургамал нүдний эмний найрлагад ордог.  

Дэгжин Шиваантиг

Гэзэг цэцэг. Зарим домгоор, Мандухай Хатныг энэ цэцгийн хороор хорлосон гэдэг. Ямартай ч, хорны найрлагад ордог цэцэг.

Бэрцэцэг буюу Баавар цэцэг. Эмээлийн баавартай төстэй хэлбэртэй учраас Баавар цэцэг гэж нэрлэсэн. Бэрцэцэгийг хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ гэсэн ам тангараг өгч буйтай адилтгадаг байжээ.

Эдгээр цэцгийн зургийг зуны аялалын явцад авсан юм. Харин зарим цэцгийн тухай сонирхолтой мэдээллийг эрдэмтэн, ургамал судлаач, хүндэт ах Санжид гуай та бидэнд хэлж өгсөн юм шүү. "Гараг" студийн Говийн Хаан - Тоорой модны экспедиц гэх мэт олон арван судалгаа шинжилгээний ажилд оролцон, удирдаж, үнэт зөвлөгөөгөө хайрлаж явдаг манай ахмад эрдэмтэдийн нэгтэй ойр ажиллаж байгаадаа би маш их бахархалтай байна.
 
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 4916 удаа

Сэтгэгдлүүд

2014-06-09 -

Бичсэн: Зочин
согооны савны сав ургамалыг яаж хэрэглэх вэ?
. Шууд холбоос

2012-02-27 -

Бичсэн: Зочин
ih goe yum bn aa gehdee ber tsetsgiin talaar iluu ih medmeer bna aaa
. Шууд холбоос

2011-12-05 -

Бичсэн: anu (зочин)
yumduujin bish shu dee, tseeniin yagaan bna, yumduujin iim ongotei gehdee delbeneuud ni salbarch unjsan bdag.
. Шууд холбоос

2011-10-23 - xe xe xe

Бичсэн: Зочин
Tatajunah Surprised star not worthy
. Шууд холбоос

2011-10-23 -

Бичсэн: Зочин
:grin:tataj
unax
. Шууд холбоос

2011-10-18 -

Бичсэн: Нараа (зочин)
Согоон сав ургамлын талаар мэдээлэл олоод өгөөч
. Шууд холбоос

2011-07-26 -

Бичсэн: Бурмаа (зочин)
Төмсны улаан цэцэг алга байна шүү дээ. Тэр гоёмсог цэцэгны тухай ихийг мэдэхийг хүсч байна.
. Шууд холбоос

2011-04-07 -

Бичсэн: Zurai
харахад бараг бүгд л мэддэг цэцгүүд байхын, тэгсэн мөртөө ганц хоёроос бусдынх нь ач холбогдолыг нь одоо л мэджийн ш дэ гоё шүү
. Шууд холбоос

2011-04-07 -

Бичсэн: Зочин
баяртай байна гоё шүү гоё шүү
. Шууд холбоос

2011-01-25 -

Бичсэн: Зочин
инээх nerd angel angel уйлах уйлах rolling on the floor rolling on the floor чөтгөр чөтгөр liar alien Tatajunah Tatajunah Surprised Surprised Surprised razz razz
. Шууд холбоос

2010-08-17 - sain uu

Бичсэн: Баасанжав (зочин)
ih goy yumaa olon tcetcegnii ner medeed awlaa nyd bayasaj setgel sergelee bayarlalaa
. Шууд холбоос

2010-07-19 -

Бичсэн: toogoo (зочин)
гоё шүү алга ташилт их сайхан санагдлаа өшөө олон цэцгийн талаар бичээрэй чамд амжилт хүсье
. Шууд холбоос

2009-09-17 -

Бичсэн: gereltuya
Хэ хэ найзыгаа тийм их хүлээгээ юу. Хүлээлгэсэнд өршөө. Найз нь түмэн ажилтай блог унших завгүй амьтан л гүйгээд байна. Өнөөдөр бөөөөөр тусгайлан зав гаргаад суужиыйна.
. Шууд холбоос

2009-09-17 -

Бичсэн: Melody
Йо Гэрэлээг нээрээ хїлээгээд л хараад л байлаа шдээ ингэж нэг орж ирдэг юм байжээ; баярлалаа найзаа, тэр ганц ганц цэцэг барина гэдэг чинь л маш зєв байгаа юм даа, тэгэж л хойч їедээ энэ гоо їзэсгэлэнг їлдээх юм даа,
. Шууд холбоос

2009-09-17 -

Бичсэн: gereltuya
Манай зуслангийн ойролцоо Жамъяанмядаг их ургадаг байжүлээ. Дагаад яваад байвуул төөрдөг гэж ирээд л ээж аав хэлодэг байсан. Үнэн эсэхийг нь мэдкү ч гоё цэцэг. Эгч дүү бид гурвын нэг зураг байдын. Мангар их цэцэгтэй газар суужийгаам байжийж нэг нэг ширхэг жамъяанмядаг барьчихсан. Тэр нь зурган дээр бараг харагдахгүй... Энэ бичлэгийг уншаад танин мэдэхүйн хүнд хэрэгтэй юм бичмээр санагдчихлаа. Баярлалаа.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 207549 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 21 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн