Мөөг бол амьтан ч биш, ургамал ч биш гэдгийг та бид мэдэх билүү? Мөөг бол бие даасан амьд ертөнц. Мөөг фотосинтезээр хооллодоггүй, органик бодис бүрдүүлдэггүй. Мөөг хөрсний ялзмагаар хооллодог. Тиймээс ч хүрээ маягаар тэлж ургадаг.
Тэнгэрийн Дүлий. Бага хэмжээний түлэнхийд сайн. Монголчууд тэнгэрийн дүлийг шилбэ, ишгүй шахуу учраас тэнгэрээс унадаг хэмээн итгэдэг. Энэ зурган дээр байгаа тэнгэрийн дүлийг хээрийн амьтад идсэн буйг та бүхэн харж байгаа биз. Махлаг эдээс бүрэлдэн тогтсон учраас амьтад түүгээр хооллодог ажээ.
Энэ бол миний энэ зун дарсан хамгийн гоё зураг юм.
Энэ мөөгийг хүмүүс цэцэг хэмээн дандаа андуурдаг юм. Би ч зориуд шилбийг нь оруулахгүй зургийг нь дарсан юм.
Зөвхөн хүнсний зориулалтын мөөгийг түүх хэрэгтэйг хүүхэд багачуудад бага насанд нь сайтар ойлгуулбал зохино. Мөөг хичнээн сайхан амттай ч сөрөг тал нь хүний биед маш удаан задардаг, тиймэс мөөгний хордлого маш аюултай. Сайн талуудаас дурьдвал дотор халуунд мөөгний шөл сайн тул амаржсан эмэгтэйчүүд мөн сав агшаах зорилгоор уудаг.
|
2011-10-23 - ix goy