Melody Mongolia

2010-01-10

Аймшигт бодлууд



За тэгэхээр Германд байдаг найз Гэрлээ маань намайг тэмдэглэлийн дэвтрийн хобби-тойг хар багаас мэдэх тул нээх гоё Өмнөд Африк дэвтэр бэлэглэсэн юм. Тэр дэвтэрт хуудас бүрийн дээд хэсэгт алдартнуудын хэлсэн үг афоризм байх ажээ. Өчигдөр хэдэн афоризм уншсан чинь нээх хачин болчихлоо:
There are two ways to slide easily through life: to believe everything or not to doubt everything. Both ways save us from thinking. /Alfred Korzybski/
Амар хялбар амьдрах хоёрхон зам байдаг гэнээ: нэг бол юм бүхэнд итгэх, нэг бол юм бүхэнд эргэлзэж амьдрах. Ингэж чадвал тархиа дэмий гашилгахгүйь тайван сайхан амьдрах боломжтой гэнэ шүү. Даанч энэ боломжгүй зүйл байхаа.
While I thought that I was learning how to live, I have been learning how to die. /Leonardo da Vinci/
Амьдрах арга ухааныг олохын тулд бус, хэрхэн зөв нас нөгчихийг суралцсаар байжээ. Хүний хийж байгаа бүхэн, суралцаж буй юм бүхэн насан өөд болохын цагт "ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй" гэсэн бодолд захирагддаг юм шиг. Зарим хүмүүс "за хүүхдүүддээ тийм юм үлдээж, өөрөө юунд ч харамсахгүй үхэхийн тулд, хүмүүст сайнаар дурсагдахын тулд" гэх мэт ярьж, бас боддог. Тэгэхээр нээрээ л хүн эхэлж төрөөд, дараа нь эрийн цээнд хүрснийхээ дараа шууд үхэх бэлтгэлдээ шамддаг уу гэлтэй.
Besides pride, loyalty, discipline, heart and mind, confidence is the key to all the locks. /Joe Paterno/    
Энэ үнэхээр гайхалтай үг бөгөөд би ойлгохдоо "Бардам зан, бахархал, үнэнч сэтгэл, ёс журам, оргилуун хүсэл, ухаалаг бодлоос гадна хүнд өөртөө итгэх итгэл нэн чухал аа, тэрхүү итгэл бол бүх хаалганд таарах түлхүүр юм" гэж тусгаж байна.
Блогоо ойрд хөтлөөгүй тул уншигч та бүхэн намайг хэт гутранги бичлэг оруулсан хэмээн битгий л буруутгаарай даа.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1493 удаа

Сэтгэгдлүүд

2011-06-04 -

Бичсэн: Melody
Hi Наагий, сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа
. Шууд холбоос

2011-01-22 -

Бичсэн: naagii (зочин)
hi ta bid 2 neg gazar ajildag bhaa bi taniig tanj bn ta ih goy yum bicheh yumaa
. Шууд холбоос

2010-06-06 -

Бичсэн: Melody
Bushka, сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Гэвч хүндэтгэл гэдэг маш амархан сарниж алга болдог зүйл билээ. Нэг хүнийг өнөөдөр хүндэлж байхад нөгөө хүн маань гуташигт зүйл хийвэл хүндэтгэх сэтгэл юу ч гүй болж хийсэн одно... Тэгэхээр энэ бүхэн маш барьцгүй гэдгийг мэдрэх тусам заримдаа амьдрал аймаар санагдах нь бий.
. Шууд холбоос

2010-06-06 -

Бичсэн: bushka
melody ta ih goi goi ym bicheh ymaa chinii hvndeldeg hvn chamaig ch bas hvndelne taind bayr hvrgey ta ih гоё шүү lag hvn ymaa
. Шууд холбоос

2010-01-11 -

Бичсэн: Melody
Баярлалаа G84 өө, сэтгэгдэл үлдээгээд зогсолгүй бараг бас нэг бичлэг нэмчихсэн байна шдээ алга ташилт
Ажил нь сайн биз дээ? Блогоор чинь удахгүй зочилноо.
. Шууд холбоос

2010-01-10 -

Бичсэн: g84
Чамайг өгсөх замд таарсан хүн уруудахад чинь мөн таарна. Тэдэнтэй боловсон харилц
. Шууд холбоос

2010-01-10 -

Бичсэн: g84
Besides pride, loyalty, discipline, heart and mind, confidence is the key to all the locks. /Joe Paterno/

бас нэг ийм ht;ty афоризм байдаг
* хүн гэдэг гайхалтай барьцгүй, хөвсөргөн, үнэхээр гуйвамтгай, хэзээ ч нэгэн янзаараа байдаггүй амьтан.
* дур хүсэлд цэнгэж сонжиж, бодож эргэцүүлэх зай гарч байгаа л бол тэр маш хүчтэй ассан тэмүүлэл яавч биш билээ...
* өөрийнхөө хүч, боломжоос хэтийдсэн зүйлийн төлөө бид хариуцлага хүлээж чадахгүй..
* өнөөдрийн түмэн асуудал маань багадсан юм шиг хожим юу болохыг урьдчилан харах гэж байдгаараа хүсдэг бидний номхрошгүй сониуч зан гэж....
* мэрэгч төлөгчдийн амжилт олох үндсэн нөхцөл бол лүндэгнэсэн үгийн учир битүүлэг, хоёрдмол утга болон гайхалтай нарийн агууламж бөгөөд тэдгээр судруудын зохиогчид анхнаасаа мөнөөх үгсэд тодорхой утга ерөөсөө оруулаагүй байдаг. тийм ч учраас хойч үеийнхэн нь хүссэн бүхнээ олох боломж бүрдсэн аж.
* ухаантай хүн сэтгэлийн хямралд өртдөггүй юм биш харин хямралаа хязгаарлан дардаг хэрэг.
* Оюун ухааны маань үрээр буй болсон алив эрхэм чанарууд чухамдаа хүмүүст зовлон мэдрүүлэхийн тулд л заяагдсан юм биш үү
* Алдар гавьяа аюулаар цангадаг,... адилхан хоёр нэр төртэй үйлсийн аль биелүүлэхэд төвөгтэй нь л бидэнд илүү сэтгэгдэл төрүүлдэг...
* сэтгэл зүрхэндээ хамгийн дээд ханамжийг хайж,...тэр нь бидний цорын ганц эзэн болдог...
* сэтгэл санааны таашаал сонголтыг сөрөн зогсож чадах тийм хорио цээр, тийм гаргалгаа, тийм хүч чадал хаа ч үгүй
* зовлон гэдэг бид түүнд ямар хэмжээгээр автаж байна, тийм хэмжээгээр нүүрлэдэг юм.
* гуниг цөхрөл өөрийнхөөрөө оршдоггүй, харин бидний төсөөлөлд л байдаг юм
* хөндлөнгийн хүмүүсийн үнэнч шударгад итгэнэ гэдэг өөрөө хангалттай шударга сэтгэлтэйн шинж.
* бусдад аз жаргалтай харагдаж байгаа нь биш, өөртөө аз жаргалыг мэдэрч байгаа хүн л жинхэнээсээ жаргалтай...


. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 204991 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 10 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн