ЗА энд цагийн сайханд хогийн сав руу зүрхээ чулуудаж байгаа эмэгтэйн зураг байсан юмаа, цагийн сайханд гэдэг нь БлогМН зураг чөлөөтэй upload хийдэг байсан цаг үе юм.
За тэгээд ганц бие бүсгүйчүүд үй олноороо өсөн үржиж байгаа өнөөгийн энэ хүнд нөхцөлд яагаад чухам тэдгээр дагинас ганц бие байхыг илүүд үзэх болсныг тайлбарлая: Ерөөсөө үндсэн 11 шалтгааны улмаас л эмэгтэйчүүд нөхөрт гардаггүй гэнэ шүү.
Шалтгаан 1: Айдас. Хууртагдахаас, мэхлэгдэхээс буюу "араар тавиулахаас" айдаг. Ялангуяа, өмнөх амьдралдаа хэн нэгэнд тамлуулж байсан бол дахин тийм байдалд орохоос айдаг. Мэдээж хэрэг, хүнтэй ханилна гэдэг бол өөрт байгаа бүхнээ зориулахыг хэлж байгаа юм. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд бол өөрийн дүр төрх, өөрийн эрх чөлөө, өөрийн гэсэн бүхнээ алдахаас айдаг. Товчоор хэлбэл, хувийн орон зайгаа алдахаас айдгаас гадна тэрхүү хүндээ (хамтрагчдаа) уусан шингэхээс айдаг ажээ. Шалтгаан 2: Гэр бүлийн нөлөө. "Аз жаргалтай ганц гэр бүлийн жишээ дурьдаж чадашгүй нь!" хэмээн уулга алдах эхийнхээ үгийг сонссоор өссөн охид ийм байдалд ордог ажээ. Гэр бүлийн харилцааг харанхуйгаар түүнд дүрсэлж, эрчүүдийг муулснаар сөрөг төсөөлөл төрж, улмаар бэхждэг ажээ. Мөн мэдээж хэрэг, архичин эцгийн охин хүнтэй суухыг чармайхгүй нь ойлгомжтой. Шалтгаан 3: "Гунхсан сайхан"-ыг хайсаар хамаг амьдралаа үрдэг эмэгтэйчүүд олон. Тэд хамгийн халамжтай, хамгийн ажилсаг, хамгийн сайхан, хамгийн мундаг залууг хайсаар цаг алдаж ганцаар хоцордог ажээ. Гэтэл төгс төгөлдөр хүн хаа ч байхгүй. Хүнээс аливаа зүйлийг нэхэж шаардахаасаа өмнө чухам тэр хүнд тухайн эмэгтэй юу өгч чадах вэ гэдэг асуудал үүнд чухал юм. Шалтгаан 4: "Надад нөхөр олдохгүй" хэмээн бодох. Яс хэрэгтээ бол тэр эмэгтэй хүнтэй танилцахыг ч хүсдэггүй, гадуур ч бараг гардаггүй, ө.х. тулаан эхлэхээс өмнө буугаад өгчихсөн цэрэгтэй адил байдаг ажээ. Зарим тохиолдолд ээжүүд үүнд их нөлөөлдөг: "Ишш миний муу охинд эр нөхөр олдохгүй нь дээ, нас нь ч явлаа, уг нь сэвхээ арилгачихсан эсвэл жаахан ч гэсэн таргалчихсан бол/турчихсан бол..." гэх мэтийн тэдний үгс бүсгүйчүүдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг юм. Шалтгаан 5: Баатарлаг эмэгтэй. "Хэнээс ч юу ч гуйхгүй, эрчүүд юу юм бээ? Би эрчүүдээр дутахгүй" хэмээх эмэгтэйчүүд хэдий хүчирхэг харагддаг ч дотроо бол хэн нэгэнд дэндүү ихээр гомдсон охид байдаг. Эцэгтээ, ахдаа гомдсон гомдлын улмаас "Би дахин хэзээ ч ийм байдалд орохгүй" гэж өөртөө андгайлсан байж болох талтай. Өөртөө туслахын тулд өнгөрсөн бүх зовлонгоос ангижрахыг хичээж, өнгөрсөн л бол "өнгөрсөн" хэмээн тооцох хэрэгтэй. Шалтгаан 6: "Эрх чөлөө минь". Ингэж хэлдэг бүсгүйчүүдэд сул цаг гэж огт байдаггүй: ажил, үзэсгэлэн, найзынд зочлох, тоглолт үзэх, интернет гэх мэт дэндүү их амжуулах ажилтай байдаг. Өдрийн тэмдэглэлдээ ч "Залуу" хэмээн бичих зай завсар гардаггүй. Гэвч үнэн хэрэгтээ тэд зориуд эр хүний орон зайг тэр бүх ажлаар хааж дардаг юм. Энэ юутай холбоотой вэ гэхээр, бага насанд нь хэт их дарамтлагч эцэг эхтэй байсан гэсэн үг. Хувийн орон зайгаа хамгаалах гэсэн эрмэлзэл үүнээс л үүдэлтэй. Шалтгаан 7: Армаанчиг. Хар багаасаа итгэж ирсэн үлгэрээ марталгүй, хэн нэгэн цагаан морьтныг хүлээсээр байдаг бүсгүй. Гэтэл тэр хань болох хүн нь ханхүү огтхон ч биш, өөртэй нь адил алдаа дутагдал бүхий хүн байхыг ухаардаггүй ажээ. Тиймээс армаанчиглахаа хойш тавин өөрөө эхний алхмыг хийх хэрэгтэй. Шалтгаан 8: Сексийн харилцаанаас айдаг. Шалтгаан 9: "Зовлон хураагч". Ийм бүсгүйчүүд нэг бол өмнөх хайртыгаа алдсан, тэр нь нас барсан, нэг бол салж явсан ч юмуу... Тэгээд тэр аз жаргалтай үеэ бодоод тэрхүү дурсамжийнхаа боол нь болдог ажээ. Нэг бол хэн нэгэн түүнийг ихээхэн гомдоосны улмаас дахиж зовж шаналахгүй гэсэндээ хүнтэй харилцдаггүй байх нь. Шалтгаан 10: "Энэрэлт эх". Хүүхдэээрээ/хүүхдүүдээрээ түрий бариад (үнэн хэрэгтээ шинээр харилцаа үүсгэхээс үхтлээ айдаг) гэртээ суудаг эмэгтэй. Айдсаа мартах хэрэгтэй, ялангуяа хүүхдүүд нь сүүлдээ ээжийнхээ өмнөөс буруутай мэт сэтгэдэг тул маш "хорон". Шалтгаан 11: "Асрагч". Учирсан эр болгон нь түүнийг ашиглаад, хамаг энергийг нь сороод дараа нь хаядаг. Тэгээд сүүлд нь гайхширч хоцордог: "Би хамаг бүхнээ түүнд зориулсан шүү дээ, гэтэл тэр яаж намайг хаяж чадав аа". Бас л айдсаа даван туулж сурах хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийж өөрийгөө өөрчлөх нь чухал. ЖИШЭЭ: 42 настай Регина гэгч эмч эмэгтэй өгүүлрүүн: 18-38 нас хүртлээ ганц бие байсан гэнэ. Сургууль, ажил, найз нөхөд, сонирхол хобби олонтой гэх мэтээр шалтгаласаар ийнхүү ганцаар 20 жил амьдарчээ. Үнэн хэрэгтээ хэнээр ч удирдуулахгүй, хэнээр ч дарамтлуулахгүй, хэнд ч бууж өгөхгүй гэсэн сэтгэхүйгээр ингэж өөрийгөө хамгаалдаг байжээ. Тэгээд нэгэн сайхан өдөр нээх сайхан хайртай учраад хэсэг хугацаанд жаргаад, гэнэт ухаан орж сурсан зангаараа хуй салхи шиг алга болох дөхжээ. Гэтэл тэр эр нь түүний өөдөөс: "Чи минь яагаад байгаа юм бээ, би ч гэсэн бөөн айдас түгшүүр байна шүү дээ, надад ч бас амаргүй байна" гэж хэлж гэнэ. Тэгээд л Регина гэрлэх шийдвэрээ гаргасан гэнэ. Одоо хорвоо ертөнц түүнийг тойрон эргэлддэггүйг ойлгосон хэдий ч, хамтдаа байхдаа хавьгүй хүчирхэг байдгийг ухаарсан гэнэ. Мөн эрх чөлөөг алдах биш, аюулгүй байдлыг олж авсан гэнэ шүү.
Орос хэлнээс хальт ойлгосноо товчлон хүргэв(Melody) http://ru.proua.com/jungle/sex/2009/09/02/vosem_prichin_kotorie_delayut_zhenshchinu_odinokoy__144956.html
|
2012-08-05 -