Melody Mongolia

2010-02-23

Ганц бие байх 11 шалтгаан

ЗА энд цагийн сайханд хогийн сав руу зүрхээ чулуудаж байгаа эмэгтэйн зураг байсан юмаа, цагийн сайханд гэдэг нь БлогМН зураг чөлөөтэй upload хийдэг байсан цаг үе юм.

За тэгээд ганц бие бүсгүйчүүд үй олноороо өсөн үржиж байгаа өнөөгийн энэ хүнд нөхцөлд яагаад чухам тэдгээр дагинас ганц бие байхыг илүүд үзэх болсныг тайлбарлая: Ерөөсөө үндсэн 11 шалтгааны улмаас л эмэгтэйчүүд нөхөрт гардаггүй гэнэ шүү.

Шалтгаан 1: Айдас. Хууртагдахаас,  мэхлэгдэхээс буюу "араар тавиулахаас" айдаг. Ялангуяа, өмнөх амьдралдаа хэн нэгэнд тамлуулж байсан бол дахин тийм байдалд орохоос айдаг. Мэдээж хэрэг, хүнтэй ханилна гэдэг бол өөрт байгаа бүхнээ зориулахыг хэлж байгаа юм. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд бол өөрийн дүр төрх, өөрийн эрх чөлөө, өөрийн гэсэн бүхнээ алдахаас айдаг. Товчоор хэлбэл, хувийн орон зайгаа алдахаас айдгаас гадна тэрхүү хүндээ (хамтрагчдаа) уусан шингэхээс айдаг ажээ.
Шалтгаан 2: Гэр бүлийн нөлөө. "Аз жаргалтай ганц гэр бүлийн жишээ дурьдаж чадашгүй нь!" хэмээн уулга алдах эхийнхээ үгийг сонссоор өссөн охид ийм байдалд ордог ажээ. Гэр бүлийн харилцааг харанхуйгаар түүнд дүрсэлж, эрчүүдийг муулснаар сөрөг төсөөлөл төрж, улмаар бэхждэг ажээ. Мөн мэдээж хэрэг, архичин эцгийн охин хүнтэй суухыг чармайхгүй нь ойлгомжтой.
Шалтгаан 3: "Гунхсан сайхан"-ыг хайсаар хамаг амьдралаа үрдэг эмэгтэйчүүд олон. Тэд хамгийн халамжтай, хамгийн ажилсаг, хамгийн сайхан, хамгийн мундаг залууг хайсаар цаг алдаж ганцаар хоцордог ажээ. Гэтэл төгс төгөлдөр хүн хаа ч байхгүй. Хүнээс аливаа зүйлийг нэхэж шаардахаасаа өмнө чухам тэр хүнд тухайн эмэгтэй юу өгч чадах вэ гэдэг асуудал үүнд чухал юм.
Шалтгаан 4: "Надад нөхөр олдохгүй" хэмээн бодох. Яс хэрэгтээ бол тэр эмэгтэй хүнтэй танилцахыг ч хүсдэггүй, гадуур ч бараг гардаггүй, ө.х. тулаан эхлэхээс өмнө буугаад өгчихсөн цэрэгтэй адил байдаг ажээ. Зарим тохиолдолд ээжүүд үүнд их нөлөөлдөг: "Ишш миний муу охинд эр нөхөр олдохгүй нь дээ, нас нь ч явлаа, уг нь сэвхээ арилгачихсан эсвэл жаахан ч гэсэн таргалчихсан бол/турчихсан бол..." гэх мэтийн тэдний үгс бүсгүйчүүдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг юм.
Шалтгаан 5: Баатарлаг эмэгтэй. "Хэнээс ч юу ч гуйхгүй, эрчүүд юу юм бээ? Би эрчүүдээр дутахгүй" хэмээх эмэгтэйчүүд хэдий хүчирхэг харагддаг ч дотроо бол хэн нэгэнд дэндүү ихээр гомдсон охид байдаг. Эцэгтээ, ахдаа гомдсон гомдлын улмаас "Би дахин хэзээ ч ийм байдалд орохгүй" гэж өөртөө андгайлсан байж болох талтай. Өөртөө туслахын тулд өнгөрсөн бүх зовлонгоос ангижрахыг хичээж, өнгөрсөн л бол "өнгөрсөн" хэмээн тооцох хэрэгтэй. 
Шалтгаан 6: "Эрх чөлөө минь". Ингэж хэлдэг бүсгүйчүүдэд сул цаг гэж огт байдаггүй: ажил, үзэсгэлэн, найзынд зочлох, тоглолт үзэх, интернет гэх мэт дэндүү их амжуулах ажилтай байдаг. Өдрийн тэмдэглэлдээ ч "Залуу" хэмээн бичих зай завсар гардаггүй. Гэвч үнэн хэрэгтээ тэд зориуд эр хүний орон зайг тэр бүх ажлаар хааж дардаг юм. Энэ юутай холбоотой вэ гэхээр, бага насанд нь хэт их дарамтлагч эцэг эхтэй байсан гэсэн үг. Хувийн орон зайгаа хамгаалах гэсэн эрмэлзэл үүнээс л үүдэлтэй.  
Шалтгаан 7: Армаанчиг. Хар багаасаа итгэж ирсэн үлгэрээ марталгүй, хэн нэгэн цагаан морьтныг хүлээсээр байдаг бүсгүй. Гэтэл тэр хань болох хүн нь ханхүү огтхон ч биш, өөртэй нь адил алдаа дутагдал бүхий хүн байхыг ухаардаггүй ажээ. Тиймээс армаанчиглахаа хойш тавин өөрөө эхний алхмыг хийх хэрэгтэй.
Шалтгаан 8: Сексийн харилцаанаас айдаг.
Шалтгаан 9: "Зовлон хураагч". Ийм бүсгүйчүүд нэг бол өмнөх хайртыгаа алдсан, тэр нь нас барсан, нэг бол салж явсан ч юмуу... Тэгээд тэр аз жаргалтай үеэ бодоод тэрхүү дурсамжийнхаа боол нь болдог ажээ. Нэг бол хэн нэгэн түүнийг ихээхэн гомдоосны улмаас дахиж зовж шаналахгүй гэсэндээ хүнтэй харилцдаггүй байх нь.
Шалтгаан 10: "Энэрэлт эх". Хүүхдэээрээ/хүүхдүүдээрээ түрий бариад (үнэн хэрэгтээ шинээр харилцаа үүсгэхээс үхтлээ айдаг) гэртээ суудаг эмэгтэй. Айдсаа мартах хэрэгтэй, ялангуяа хүүхдүүд нь сүүлдээ ээжийнхээ өмнөөс буруутай мэт сэтгэдэг тул маш "хорон".
Шалтгаан 11: "Асрагч". Учирсан эр болгон нь түүнийг ашиглаад, хамаг энергийг нь сороод дараа нь хаядаг. Тэгээд сүүлд нь гайхширч хоцордог: "Би хамаг бүхнээ түүнд зориулсан шүү дээ, гэтэл тэр яаж намайг хаяж чадав аа". Бас л айдсаа даван туулж сурах хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийж өөрийгөө өөрчлөх нь чухал. 
ЖИШЭЭ: 42 настай Регина гэгч эмч эмэгтэй өгүүлрүүн: 18-38 нас хүртлээ ганц бие байсан гэнэ. Сургууль, ажил, найз нөхөд, сонирхол хобби олонтой гэх мэтээр шалтгаласаар ийнхүү ганцаар 20 жил амьдарчээ. Үнэн хэрэгтээ хэнээр ч удирдуулахгүй, хэнээр ч дарамтлуулахгүй, хэнд ч бууж өгөхгүй гэсэн сэтгэхүйгээр ингэж өөрийгөө хамгаалдаг байжээ. Тэгээд нэгэн сайхан өдөр нээх сайхан хайртай учраад хэсэг хугацаанд жаргаад, гэнэт ухаан орж сурсан зангаараа хуй салхи шиг алга болох дөхжээ. Гэтэл тэр эр нь түүний өөдөөс: "Чи минь яагаад байгаа юм бээ, би ч гэсэн бөөн айдас түгшүүр байна шүү дээ, надад ч бас амаргүй байна" гэж хэлж гэнэ. Тэгээд л Регина гэрлэх шийдвэрээ гаргасан гэнэ. Одоо хорвоо ертөнц түүнийг тойрон эргэлддэггүйг ойлгосон хэдий ч, хамтдаа байхдаа хавьгүй хүчирхэг байдгийг ухаарсан гэнэ. Мөн эрх чөлөөг алдах биш, аюулгүй байдлыг олж авсан гэнэ шүү. 

Орос хэлнээс хальт ойлгосноо товчлон хүргэв(Melody)  
http://ru.proua.com/jungle/sex/2009/09/02/vosem_prichin_kotorie_delayut_zhenshchinu_odinokoy__144956.html

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1975 удаа

Сэтгэгдлүүд

2012-08-05 -

Бичсэн: Зочин
сэтгэлд таарах хүн олдохгүй,таарсан нь тоохгүй.Тэгэхээр ганцаараа явах,эсвэл таалагдаагүй хүнтэйгээ тамлагдан насыг барах гэсэн 2 л зам байна.
. Шууд холбоос

2011-01-19 -

Бичсэн: Toya
монголын хувьд одоо хүмүүс нэг их гэрлэхээ яарахаа больждээ.харин яарч байгаа хүмүүст хэрэгтэй л зөвлөмжүүд байна. тиймээс өөрийгөө өөрчлөх л хэрэгтэй юм байна. өөрийгөө өөрчлөхийн тулд эхлээд хүн үйл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй харин үйл хөдлөлөө дагаад хүний бодол өөрчлөгддөг гэж хэн ч билээдээ хэлсэн байдаг энэ их үнэн юм шигээ тиймээс эдгээр зөвлөмжүүдийг дагаад дургүй ч хүчээр хийж өөрийгөө эвдэх хэрэгтэй /хэрвээ та үнэхээр хүнтэй гэрэлмээр байгаа бол/ингэснээрээ таны бодол ч зөв болно тэгээд эцэст нь бүх юм ок гэж бодож байна. Миний хувьд 24 тэй ч би эртхэн хүнтэй сууя гэж бодож байгаа яагаад гэвэл 1 хүнээс 2 хүн нийлвэл аль ч утгаараа илүү. харин тэр эрх чөлөө боогдохын хувьд үнэн ч тэр бүхнийг даван туулж эрх чөлөөнөөсөө нөгөө хүнтэйгээ хуваалцаж хамтдаа нэгэн хүн шиг байж чадвал бүх амжилт,бүх сайн сайхан бүхэн, бүх амьдралаас хүсч хүлээсэн юм байна биелэлээ олохгүй юмаа гэхэд нэлээд дөхөж очих байх гэж би боднов.баярлалаа Уанга эгчээ гоё зөвөлгөөнүүд байна.
. Шууд холбоос

2010-02-25 - hehehe

Бичсэн: Обдоо
bi barag 5,6 havitsaa taarah yumsheg bna
. Шууд холбоос

2010-02-25 -

Бичсэн: dao
zarim n taarchiidaa ene che tehdee odoo nas zaluu bgaa deeree uurchlugdnuu ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-02-25 -

Бичсэн: Melody
Arius> Заа ядаж нэг хүнд ч гэсэн таарч байна бөөн баяраа гэж, би л ганцаараа тийм олон шалтгаанд баригдаад байгаа юм болов уу гэж санасан юм...
Obdoo> За эрэгтэйчүүдийн хувьд бол: 1. өөрөөс нь илүү залууг олж хараад дагаад явчихна хэмээн айдаг. нэг бол эхнэрийн чанга гарт орохоос айдаг. шар айраг уух эрхгүй болохоос, биллъярд тоглох завгүй болохоос айдаг. эхнэрийнхээ хүссэн зүйлийг авч өгөх санхүүгийн боломжгүй байхаас айдаг.
2. "Аан муусайн хүүхнүүдээр яадаг юм, тэд бүгд адилхан" гэдэг бодол.
3. "Мисс"-тэй гэрлэхийг хүлээгсэд.
4. бичиг цаас, нэг бол ПС шагайгчид. тэдэнд бүсгүйчүүдтэй танилцах зав гардаггүй.
5. хөлөг баатар. Ганцаараа амьдрах түүний хувьд жаргал мэт санагддаг, хааяа найз бүсгүйчүүдтэйгээ уулздаг хэдий ч гэрлэлтийг "дөнгө" хэмээн боддог.
6. "Шоучин". ганцхан эмэгтэйтэй насыг барна гэхээр үстэй толгой нь арзайдаг.
7. түүний хувьд зөвхөн өөрийг нь 30-35 нас хүртлээ хүлээж байсан "О" бүсгүйг хайж яваа.
8. эмэгтэйчүүдтэй ижил шалтгаан: ор дэрнээс айдаг. өөртөө итгэлгүй.
9. хуучин эмэгтэйгээс нь дээрдэх амьтан олдохгүй байна хэмээн гомдоллогч.
10. "тэдэнд зөвхөн миний мөнгө (байр, машин, албан тушаал) л хэрэгтэй" хэмээн боддог. өөрийгөө бүрэн даатгах нэгнийг хайсаар явагч.
11. өөрийгөө ямагт дутуу үнэлэгч. хөрөнгө, гадаад төрх, сул талуудаа өөрөө дөвийлгөсөөр хэнд ч тоогдохгүй хэмээн итгэсэн залуу.
Ийм л байна даа, Дао, Хүү, Обдоо болон бусад эрчүүд ээ битгий гомдоорой ирмэх
. Шууд холбоос

2010-02-25 - heheh

Бичсэн: Обдоо
Nereen eregtei hyn yagaad ingedegiig bichvel arai uur bj boloh yum
. Шууд холбоос

2010-02-25 -

Бичсэн: director
өөрийгөө бэлдсээр байтал эмгэн болно дөө, би лав одоо суунаа rolling on the floor тэр зурагаа
. Шууд холбоос

2010-02-25 -

Бичсэн: arius
sonin yum. end nadad tohirch baigaa hed heden shaltgaan baina. bi ch huntei suuhiin tuld oor deeree ih ajillah n dee kkkkk
. Шууд холбоос

2010-02-25 -

Бичсэн: Melody
Dadido> инээх Тэгээд би одоо яарсандаа ийм юм нийтэлсэн болж таарах нь уу? Угаасаа л хувь хүний эрх дураараа аашлах нь боогдох нь ойлгомжтой л доо. Харин тэрхүү боогдож боомилогдож байгаа хэсгийн оронд ямар хэмжээний "нөхөн олговрыг" тэр хүн чинь өгч чадах вэ гэдэг л шийдвэрлэх нөлөө үзүүлж чадах байх.
Director> Хогийн савнаас нь уу? Хаанаас вээ?
. Шууд холбоос

2010-02-24 -

Бичсэн: director
заа тэгээд насаараа ганцаараа явна л гэж байхгүй шүү днн, дуртай дургүй 1 юмтай болно, сайхан муухай ааш араншингууд нь гарч ирээл, баярлаал гомдоол, цөхрөөл, гэрэл гийгээл.. ямар ч маргаан шуугиангүй хэзээ ч хэрэлдэж байгаагүй эр эм 2-г мэдэхгүй юм байна. Дээрхүүд бол нэг бол аймхай америкийн шонхорууд а эсвэл хужаагийн хуушуурууд юм байна хаха заза болье наргиа шүү. Энэ хуудсыг нээхэд дээрх зурагнаас нь өт гөрч ирлээ шүү Мэлоди nerd
. Шууд холбоос

2010-02-24 -

Бичсэн: dadido
ер нь одоо нэг их гэр бүлтэй болоход яарах юун. Би лав эрх чөлөөний хаалт гэж л ойлгодог. Гэхдээ миний эрх чөлөө гэдэг ойлголт садар явдлаас өөр л дөө.
. Шууд холбоос

2010-02-24 -

Бичсэн: xvv
надад ч бас тохирохгүй л байна л даа. Хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй ээ гэж ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-02-24 -

Бичсэн: dao
хэ хэ. надаа лав тохирохгүй байна :р
. Шууд холбоос

2010-02-24 -

Бичсэн: xvv
@dao минь эр эм гэлтгүй хүн л бол хүн шүү дээ. Нэг их ялгаа байхгүйшд ирмэх
. Шууд холбоос

2010-02-24 -

Бичсэн: Melody
Хэ хэ байдаг л байх даа, олдвол найз нь нийтэлнээ. гэхдээ ер нь бол эрэгтэйд ч зарим нь тохирох юм бус уу?
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 202635 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 7 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн