Mongolia - Land of Blue Sky and Strong People
2010-3-3

Нэгэн захидал


Амар байна уу?

Гайхамшигтай зүтгэлтэй, миний сайхан өгөөмөр сэтгэлтэй дүү минь...

Тэр л хот өөрийн тань сэтгэл зүрхэнд тэгж л бууж байгаа бол тэр л чигээрээ үлдэх байх л даа. Харин ээжийнхээ насан дээр өөрөө та ирэх цагт амьдралын үнэнг, ижий маань өгүүлж байхад би бээр яасан өчүүхэн нялх охин байсан юм бэ гэдгээ ухаарах тэр нэгэн өдөр ирэх байхаа. Амьдрал дунд тэнцвэртэй байдлыг олох гэж хичээл зүтгэл гаргаж, амжилт ололт, алдаа эндэгдэл гаргаж өдий хүрэхдээ өөрийгөө та “том хүн” болсон, өөрийн гэсэн үзэл баримтлал маань зөв гэж нэгэн үе залуу хүн бүр боддог болов уу? Миний үзэл бодлоос үл

...
Шууд холбоос


2010-2-23

Ганц бие байх 11 шалтгаан



За тэгээд ганц бие бүсгүйчүүд үй олноороо өсөн үржиж байгаа өнөөгийн энэ хүнд нөхцөлд яагаад чухам тэдгээр дагинас ганц бие байхыг илүүд үзэх болсныг тайлбарлая: Ерөөсөө үндсэн 11 шалтгааны улмаас л эмэгтэйчүүд нөхөрт гардаггүй гэнэ шүү.

Шалтгаан 1: Айдас. Хууртагдахаас,  мэхлэгдэхээс буюу "араар тавиулахаас" айдаг. Ялангуяа, өмнөх амьдралдаа хэн нэгэнд тамлуулж байсан бол дахин тийм байдалд орохоос айдаг. Мэдээж хэрэг, хүнтэй ханилна гэдэг бол өөрт байгаа бүхнээ зориулахыг хэлж байгаа юм. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд бол өөрийн дүр төрх, өөрийн эрх чөлөө, өөрийн гэсэн бүхнээ алдахаас айдаг.

...
Шууд холбоос


2010-2-1

Санжид ахын алдрыг магтан дуулъя



Энэ нийтлэлд Санжид ахын маань авсан зураг бүхий говийн зарим ургамлын тухай мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Хэрэв санаж байгаа бол Санжид ахын тухай Хээнцэр цэцэг байх минь ч яалаа даа нийтлэлд өгүүлсэн билээ.  

 Vencetoxicum Sibiricum – Сибирь Тэмээн Хөх:
Элс харвасан зөөлөн хөрсөнд үндэсний салмайгаар сайн үрждэг. Үр жимс нь хөх хэлбэртэй байдгаас ийм нэр авсан. Үр нь хийсч гардаг. Уламжлалт эмэнд ордог. Сүүн шүүстэй.



Tugarinovii Mongolica – навч нь цайвар ногоон өнгөтэй, хурц өргөстэй, тэвгэн найлзуур үүсгэдэг (розетта хэлбэр гэдэг), 2 см хүрэ...
Шууд холбоос


2010-1-27

Public speaking tips

'

Hints and tips for effective public speaking

Mistakes

Mistakes are all right.
Recovering from mistakes make you appear more human.
Good recovery puts your audience at ease – they identify with you more.

Humor

Tell jokes if you are good at telling jokes.
If you’re not good,  best to leave the jokes behind.
There’s nothing worse than a punch line that has no punch.
Gentle humor is good in place jokes.
Self-deprecation is good, but try not to lay it on too thick.

Tell stories

Stories make you a real person not just a deliverer of information.
Use personal experiences to bring your material...
Шууд холбоос


2010-1-10

Аймшигт бодлууд



За тэгэхээр Германд байдаг найз Гэрлээ маань намайг тэмдэглэлийн дэвтрийн хобби-тойг хар багаас мэдэх тул нээх гоё Өмнөд Африк дэвтэр бэлэглэсэн юм. Тэр дэвтэрт хуудас бүрийн дээд хэсэгт алдартнуудын хэлсэн үг афоризм байх ажээ. Өчигдөр хэдэн афоризм уншсан чинь нээх хачин болчихлоо:
There are two ways to slide easily through life: to believe everything or not to doubt everything. Both ways save us from thinking. /Alfred Korzybski/
Амар хялбар амьдрах хоёрхон зам байдаг гэнээ: нэг бол юм бүхэнд итгэх, нэг бол юм бүхэнд эргэлзэж амьдрах. Ингэж чадвал тархиа дэмий гашилгахг...
Шууд холбоос


2009-12-30

Мэндчилгээ



БЛОГМН.НЭТ хэмээх нэртэй өөрийгөө холбон сэтгэдэг хэн бүхэнд ирж буй шинэ 2010 оны халун мэндийг дэвшүүлъе!
Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бvхэнд амжилтаа бататгаж, алдаагаа засах ухаан, хvч өгөх болно! Шинэ он гарах мөчид хийсэн бүтээснээ үнэлж дүгнэн, хүч чадалдаа эрдэн, өмнөө томхон зорилго тавиарай!

Өнгөрч буй 2009 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн бас нэгэн сайхан жил байлаа: "Хөдөлмөрийн Алдар" алтан медалийн эзэн болж, "БЗД-ийн Тэргүүний Залуу Багш" цол хүртэж (хавар), зуны саруудыг хамгаас дуртай аялал жуулчлалын хөдөлмөртөө зориулан олон мянг...
Шууд холбоос


2009-12-20

Шалгалт


Маргааш эхний улсын шалгалтаа өгнө. 28-нд дараагийн буюу сүүлийн улсын шалгалтаа өгөөд сургуулиа төгсөнө. Уншихаар мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг маш сонин мэдрэмж төрөөд байхаар нь дэвтрээ чулуудаж хаячихаад ПС гээ асаагаад л сууж байна. Маргааш хамгийн эхний асуугдах хүн нь би. Цаазын тавцан ч юмуу, театрын тайз ч юмуу тэр улсын шалгалт авах танхим нь, бүү мэд. Ямартай ч энэ сургуулийг төгсөх гэж 2,5 жил зүтгэснийх ингэж нэг санаа амрах цаг ирдэг юм байжээ. Ихийг ч сурсан, ихийг ч золиослосон, их ч цаг хугацаа зарцуулсаан... Харин сүүлийн семестр л зайнаас сурч байгаа нэртэйгээр нэлээд ...
Шууд холбоос


2009-12-4

Гашуун сургамж


Нэгэн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй манай ажил дээр хүрэлцэн ирж бидэнтэй уулзлаа. Баярцэцэг гэгч энэхүү хуульч бүсгүй цэл залуухнаараа хэрнээ нүдэнд нь гуниг хурсны учир гэвэл аймшигт осолд өртөж хамт явсан найз бүсгүйгээ алджээ. Түүний хоёр найз бүсгүйн нэг нь нуруу нугасандаа хүнд гэмтэл авсны улмаас насан туршдаа суунга болсон хэдий ч амийг нь аварсан хэмээн Баярцэцэгт талархаж яваа гэнэ. Угтаа Баярцэцэг түүнд тусалсан биш тэрхүү бүсгүй өөрөө амь насаа хадгалан үлджээ. Учрыг тайлбарлая.
Нэгэн сайхан өглөө гурван найз бүсгүй машин хөлөглөн хотын шуугианаас холдон амралтын өдрийг хөдөө өнгөрөөхөөр ши...
Шууд холбоос


2009-11-15

Сант толгой, Хүслийн мод




Хөвсгөл аймгийн нутагт, нуурын зүүн эрэгт, Алаг Царын голын цутгал хэсгээс холгүй Сант толгой гэж бий. Сант толгойд завиар очиж хүрэхээс өөр зам үгүй.



Завинаас буугаад Сант толгой өөд тэмүүлэн гарахад Далай Ээжийн өвөр дээр гарсан мэт санагдана.


 




Доош харвал далайн усанд оюу уусгасан мэт, хэдэн цагаар ч хамаагүй ширтэж зогсмоор...



Сант толгой нь эрт дээр цагийн бөөгийн тахилгатай газар юмсанж.





Сант толгой дээр байх овооноос гадна Хүслийн мод хэмээх энэхүү шүтээн жил бүр тахих ёстой бас нэгэн бөө мөргөлийн газар аж. Хүслийн модыг тахихаа болиод хэдэн жилийн нүүр үзэхэд мод хугарчээ. Сүүлийн жилүүдэд...
Шууд холбоос


2009-11-3

Заяын Хүрээ

   
Архангай аймгийн Цэцэрлэг хотоор дайран өнгөрөх бүрдээ үзэсгэлэн төгс Булган уулыг харж сүрдсээр аян замаа үргэлжлүүлдэг билээ... Төрөл бүрийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуудын орон болсон Дархан Цаазат Булган уулын тухай өгүүлэхээ түр азнаад "гайхамшгийн авдар" гэмээр нэгэн газрын тухай ярих гэсэн юм.  



"Эд нар надаас айж байгаа болов уу" хэмээн чулуун арслан сэтгэл зовнино.



1586 онд Заяын хүрээний дуганыг байгуулсан бол 1679 онд 5 дацан, 200 ламтай хийд болон өргөжжээ.



Түүхэн талаас өгүүлэхийг түр азнаад практик талаас энэхүү хийдэд юу олж...
Шууд холбоос


2009-11-1

Амьдрахуйн утга учир



Сонингийн энэ хайчилбарыг би олон сар хадгаллаа, үе үе уншиж үзэхэд дэндүү үнэнийг өгүүлэх юм. Өглөөний сонины 2009 оны 6-р сарын 10-ны дугаарт орчуулагч сэтгүүлч Мөнхжаргалын Цогзолмаагийн нийтэлсэн материал юм:
“Бид хэзээ ч одоо цагт амьдардаггүй, үргэлж л ирээдүйн тухай бодож төсөөлөн, түүн рүү яарч тэмүүлж байдаг. Яг л ирээдүйгээсээ хоцорчих гээд байгаа мэт. Эсвэл өнгөрснийг байнга санагалзаж, түүнийг буцаан эргүүлэхийг оролддог. Бид үнэхээр бодлогогүй жаахан хүүхэд мэт, өөртөө захирагдахгүй цаг хугацааны эргүүлэгт төөрч будилах хэрнээ, өөрт оногдсон жинхэнэ одоо цагийг үл тоомсорлодог. Тэгээл л үймэ...
Шууд холбоос


2009-10-7

Битгий айгаарай

Зарим аалзны тухай

Монголын өмнөд говьд тоонолжит аалз, талын цагаан тэмээн аалз, хилэнцэт аалз, загийн шар аалз тархах ба тэд шөнийн цагт идэвхитэй явж хоол тэжээлээ олж иднэ.

 

 

 

Загийн шар аалз - арваалж (Galeodes solifugides)

 

Монголын өмнөд говьд загийн шар аалз элбэг тархжээ. Хурдан гүйж харайхаас гадна үсэрч чадна. Загийн шар маш өвөрмөц үйл хөдөлгөөнтэй, ууртай догшин, ховдог амьтан тул бие биеэ барьж идэх, бусад төрлийн аалзыг хазаж гэмтээн барьж идэх явдал ч бий.

Загийн шар нь өөрөөсөө хор гаргадаггүй. Хазах үед хошуун дээрх хоол тэжээлийн үлдэгдэл арьсны гүнд нэвтэрч бох

...
Шууд холбоос


2009-10-1

Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй


International Herald Tribune сонины 2009 оны 8-р сарын 3-ны өдрийн дугаарт энэ нийтлэл гарсан байсныг өнөөдөр л шивж оруулж амжлаа. Гадныхан бидний тухай юу гэж ярьж буйг сонирхоорой.

 

Amid search for Identity, a rush to venerate, and profit from, a conqueror.

BY DAN LEVIN

Jesus Christ lords over Rio de Janeiro, a quartet of American Presidents gazes patriotically from the face of Mount Rushmore, and Lenin keeps watch over his erstwhile namesake, St. Petersburg. But if there were a global contest to honor larger-than-life men on a colossal scale, Mongolia might just vanquish them all-again. G

...
Шууд холбоос


2009-9-27

Туулайн бөөр



-Жимс идээч, Мэлоди!
-За зүгээр ээ.
Тоохгүй байтал тогооч ах "Энэ жимсийг заавал идэж үз" гэсээр урьд өмнө огт харж байгаагүй нэгэн төрлийн жимсийг өглөө. Туулайн бөөр жимс гэнэ, эмэгтэйчүүдэд их сайн гэнэ. Барс захаас авсан гэнэ. Гадна тал нь их зузаан модлог хальс тул иддэггүй, доторх нь харахад сармис шиг цагаан зөөлөн, давтагдашгүй амттай байх юм. Та нар идэж үзээрэй, кг нь 5000 төг гэсэн шүү. Харин англиар яг юу гэдгийг нь үнэхээр олж чадсангүй. Манай жуулчин болох Сингапурт суугаа Францын элчин сайд энэ жимсийг Mangoose гэж нэрлээд, харин тэр нь Мадагаскарт байдаг мэрэгч юмсан...&...
Шууд холбоос


2009-9-17

Нэгэн ертөнц

 

Мөөг бол амьтан ч биш, ургамал ч биш гэдгийг та бид мэдэх билүү? Мөөг бол бие даасан амьд ертөнц. Мөөг фотосинтезээр хооллодоггүй, органик бодис бүрдүүлдэггүй. Мөөг хөрсний ялзмагаар хооллодог. Тиймээс ч хүрээ маягаар тэлж ургадаг.


Тэнгэрийн Дүлий. Бага хэмжээний түлэнхийд сайн. Монголчууд тэнгэрийн дүлийг шилбэ, ишгүй шахуу учраас тэнгэрээс унадаг хэмээн итгэдэг. Энэ зурган дээр байгаа тэнгэрийн дүлийг хээрийн амьтад идсэн буйг та бүхэн харж байгаа биз. Махлаг эдээс бүрэлдэн тогтсон учраас амьтад түүгээр хооллодог ажээ.



Энэ бол миний энэ зун дарсан хамгийн гоё зураг юм.

 



Энэ мөөгийг

...
Шууд холбоос


2009-9-12

Чи хаана байна?



Чи хаана нь байна? Би яг голд нь байна. Яагаад гэдгийг мэдэхийг хүсвэл http://melodymongolia.blog.com орж уншаарай.
Шууд холбоос


2009-9-12

Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа


Харлаг Өмхий Өвс. Торгоны Замаар тээж байсан жингийн цуваанд Грек хүртэл тээж явах торго, бөс бараа зэрэг нь олон сар жилийн аяны замд хөгцөрч мууддаг байжээ. Чухам Өмхий Өвсийг хуйлсан торгоны завсраар хавчуулахад энэ урт замыг бүрэн бүтэн даадаг, хөгц огт ургуулдаггүй ажээ. Орчин үеийн шинжлэх ухаан энэ ургамлын чанарыг судалж амжаагүй байна. Өмхий Өвсийг ямар ч гантай үед мал иддэггүй, ямар ч гантай жил Өмхий Өвс ногооноороо байдаг зэргээс үзвэл хэр их хэмжээний хүчтэй бодис энэ ургамалд агуулагдаж байдгийг таамаглаж болно. Магадгүй энэ зууны тахал болсон өвчнүүдийг энэ ургамал анагаах чадвартай ч юм билүү. Хоёр зүйл Өмхий Өвс байдаг.



Дүн...
Шууд холбоос


2009-9-5

Золбин


Сонсоход бас хэлэхэд аймаар муухай Yг юм шиг санагддаг, гэлээ гээд яахав дээ, Yнэн тэр. Миний ажиллахаар ирсэн газар албан тушаал, цалингийн зэрэглэлийн телее тэмцэл битYYхэндээ ернедег бололтой. Надад таалагдаж байна уу гэвэл яахав, еерее зорьж ирсэн учраас таалагдаж байна гэж л хариулахаас. Харин аз жаргалгYй бегеед шYYсээ шахуулсан байдалтай л байна даа; цаашид байдал яаж ч эргэж болохоор байгаа учраас яриагаа тYр зогсоож зурганд Та бYхний анхаарлыг хандуулья:

...
Шууд холбоос


2009-8-5

Таавар



Заримдаа хүн бүр мэддэг юм шиг яригдаж,бичигддэг зүйлсийг бас тодруулж өгмөөр санагдаад. ...
Шууд холбоос


2009-8-3

Бяцхан одой морь



Австралийн Виктория мужид мэндэлсэн 38 см өндөр одой унаганд ...
Шууд холбоос


Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Чи хаана байна?
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Буш ах аа хэнээс сураа вэ?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй
. Хэвтээ Босоогийн агуй
. Багш минь арай ч дээ
. Хатан зүрх
. Надад мөнгөө үзүүл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

. gereltuya
. boldbaatar
. mr Бабу
. etgeed
. Зоригт ван
www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 17773 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 1 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн

 

 

 



Энэ блогоос: Өөр блогууд унших
http://.blogmn.net
Нэвтрэх