Melody Mongolia

2008-12-17

Дэлхийн хамгийн том талстыг үзээд үхэх магадлал



Эвлүүлэг биш шүү, залуусаа. Дэлхийд хамгийн том кристалл талстууд бүхий агуйг саяхан, 2000 онд нээжээ.
"Cueva de los Cristales" буюу "Талстын агуй" нь  Мексик Улсын Наива уурхайн гүнээс санамсаргүй байдлаар олджээ. Наива уурхай нь улсынхаа экспортын хэрэгцээнд жил бүр мөнгө, хар тугалгыг тонн тонноор нь нийлүүлдэг юм. Мөнгө хэмээх үнэт металлыг үүсгэгч элементүүд нь талст болон үнэт чулууг мөн үүсгэдэг учраас өмнө нь ч энэхүү уурхайд ихээхэн хэмжээний талстууд бүхий хөндий орон зай үе үе олддог байжээ. Гэтэл тэр нэгэн өдөр ах дүү хоёр уурхайчин гүний өрөмдлөг хийж байхдаа аварга том талстуудыг харсан нь урьд өмнө үзсэн харсантай дүйцэж ч, дөхөж очихооргүй байлаа.
Ихэнхи уурхай, агуйд агаарын хэм бага, хүйтэн сэрүүн байдаг хэдий ч Талстын агуй нь газрын гүнийн халуун хайлмаг магмын давхаргаас ердөө л 1.5 км зайнд оршдог тул энд хүн тэсвэрлэхийн аргагүй халуун, бүгчим байдаг ажээ.

Энэ зургаас уншигч Та Талстын агуйд 20 минут зугаалаад ирсэн жуулчин, аялагч, судлаачдыг харж байна. Тэд тусгай хувцас хэрэглэл, хүчилтөрөгчийн баг бүхий бэлтгэлтэй байдаг хэдий ч Талстын агуйд 20 минутаас хэтэрвэл дулааны цохилтонд орж амь насаа алдах эрсдэлтэй. Агуйд орохдоо өмсдөг тусгай хувцас нь маш олон халаастай бөгөөд халаас бүрд мөстэй уут байрлуулна. Агуйн агаарын чийгшил 90-100%. Хуурай уур амьсгалд амьдардаг Монголчууд бид үүнийг төсөөлж ч чадахгүй. Хамгийн урт настай талст нь 600,000 жилийн өмнө үүсчээ. Эрдэмтэд 30,000 жилийн настай нэг талст дотроос олдсон усны дусал мэтийг судлаад тэр үед Мексикийн энэ цөлд битүү ой мод ургаж байсныг тогтоов. Судалгаа дөнгөж өрнөж байгаа хэдий ч талст хулгайлагчид, уурхайн эзэд, экспортлогчид зэрэг үй олон аюул энэ үлгэрийн орчинд заналхийлж байна.

National Geographic сэтгүүлийн 2008 оны 11-р сарын дугаар, "Cave of Crystal Giants" нийтлэл.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 810 удаа

Сэтгэгдлүүд

2009-01-08 -

Бичсэн: tatah
oh mannnnnnnnnnnn,,, gaihmaar
. Шууд холбоос

2008-12-27 - goy yumaa

Бичсэн: flower (зочин)
hunbolj tursniih ochij uzeh yumsaan. iim yum bdg gj tusuuluuch ugui yavlaa. yadaj zurgiig ni harlaaaaa thanks happy
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 193004 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 80 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн