Melody Mongolia
2008-10-25

Гурван улсаар аялсан түүх

Энэхүү номондоо канадын зохиолч Лес Клетке Орос, Монгол, Хятадаар аялсан тухайгаа элдэв хачиргүй өгүүлжээ. Унших явцад  Та өөрийн эрхгүй инээд алдах болно. Жирийн хүний нүдээр харж, ардынх нь хоолыг амтархан идэх зуураа ажигласан бүхнээ илэн далангүй бичсэн энэ номыг http://www.leskletke.com хаягаар захиалан авч уншаарай. Мөхөс миний тухай номонд нэгэн бүлэг буй.

 

...
Шууд холбоос


2008-10-24

Зарим юмыг гэртээ орхи

2008 он. Аяллын бэлтгэл хангах гэдэг болсон болоогүй элдэв хогийг "хэрэг болж магад" гэсэн нэрийдлээр чирж явахыг хэлдэггүй юм. Ялангуяа, өдөр бүр тэр ачаагаа Анд найз, шавь, уншигч Та өөрөө үүрч явж, өөрийн ачааны моринд буюу машин тэргэнд ачихгүй л бол бусдыг бүү зовоо. Та ч мөн удахгүй аялах болно.  Өөрөөр аялцгаая.

Шууд холбоос


2008-10-24

Энхрийхэн

Архангай аймгийн Тариат сумын наадамчид. 2007 он.

Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
/Ш.Гүрбазар/

Шууд холбоос


2008-10-24

Ажлаа умартан

Жуулчны баазын зөөгчийн сэтгэлийн дуудлага энэ. Зургийг Архангай аймгийн Их Тамир сумын Наадмаар 2007 онд. 

Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа
/Ш.Гүрбазар/

...
Шууд холбоос


2008-10-24

Бяцхан цаатны хүсэл мөрөөдөл

2007 оны 7-р сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг буюу улсын хилийн зурвас бүсэд хамаарах Улаан Тайгын баруун хэсэгт, Мэнгэ Булгийн даваа давж нэгэн цаатны отогт очихдоо машин, жолоочоо 75 километрийн цаана орхин, үерлэж улаанаар эргэлдсэн Хөг гол, чангаан зулгаах намаг балчиг, мөс нь хайлаагүй уулын горхи, морины бөөрийг цусанд будах шигүү ургасан ургаа мод, туурай элээх хад асган дундуур зүтгэсээр шантрахын дааван дээр д.т.д. 2800 м сүндэрлэх ширээ уулын зулай дээр суурьшсан нууцлаг газарт ирлээ. Тайгын модонд хоёр өвдгөө зулгалан, морины цээжээр татсан намгаас гарах гэж морь нь цовх...

Шууд холбоос


2008-10-23

Ерөнхийлөгч Энхбаяр америкчуудад Буддын сургааль айлджээ.

Одоогоос яг жилийн өмнө ерөнхийлөгч Энхбаяр АНУ-д айлчлал хийсний дараагаар Лос Анжелес Таймс сонинд нийтлэгдсэн өгүүлэлд түүнийг Калифорни мужид түймрийн хохирогчдод зориулан 50,000ам.дол. хандивласныг бичсэн байв. Тухайн үедээ үүнийг уншаад уур хүрч байв. Юун Калифорнийн түймэр вэ? Тэд даатгалын журмаар үүнээс ч илүү их мөнгийг долоо хоногийн дотор шүүхдээд олоод авчихна шүү дээ. Магад миний бодол буруу байж болох юм. Нөгөө талаас боловсролтой ерөнхийлөгчтэй байх бас ч зүгээр юм. Африкийн алан хядагч, цэргийн офицер төрийн тэргүүн байвал яана гэсэн бодол бас орж ирэв. Юутай ч энэ айлчлалын...

Шууд холбоос


2008-10-23

Буш ахын товч тансаглал

Таймс сонинд нийтлэгдсэн Буш ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын тухай өгүүлэлд энд тэндгүй нүхтэй гудамжтай, орос маягийн барилгатай нийслэл Улаанбаатар хотод нь 5-хан цагийг өнгөөрөөсөн тухай, монгол гэрт зочилж айраг, ааруул, монгол цай зооглосныг дурьджээ. Зөвлөлт засагт хамааралтай байхаа больсон азийн энэхүү улс АНУ-г их л дэмжин, харж, горьдож суудаг гэнэ. Иракт оруулсан цэргийн тоогоороо 3-т жагсдаг бөгөөд Мянганы Хөгжлийн Сангаас зуу зуун сая доллар авахын төлөө ихээхэн найдвар тавьсандаа зориуд Бушд морь бэлэглээгүй байж болох юм, г...

Шууд холбоос


2008-10-21

Залууст сургамж болох нэгэн захидал

Эх орны болон дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн л захидал надад ирэхэд тэдгээр захидал бүрт хариу бичсээр он жилүүдийг үдэж байна. Зарим захидлуудыг энд нийтлэж байхаар шийдлээ. Шүүгээний буланд чимээгүйхэн хэвтэх захидал виртуаль ертөнцөөр аялж урт удаан наслаасай. Жич: захидлуудад гарах нэрсийг нууцлах болсныг Уншигч Та ойлгоно биз ээ. Захидлуудыг засваргүйгээр, бүрэн эхээр нь нийтлэж байна.

2008 оны 10 сарын 03нд ирсэн захидал:

“Сайн байна уу? Багшаа! Таныг хуучин ажлаа хийж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байнаа. Та ангиа 10 төгсгөчихөөд өөр ажил хийнэ гэж байсан болохоор миний захидал ...

Шууд холбоос


2008-10-20

Алдартай зураг

Юугаараа алдартай зураг вэ гэхээр 2005 онд Монголоор аялахдаа авсан Натали Холл гэгч АНУ-н Калифорни мужийн Энчино хотын оршин суугчийн авсан зураг бөгөөд тэр жилдээ Лос Анжелес Таймс сонины аяллын буланд хэвлэгдсэн билээ. Тэр сонины нэг хуудас одоо ч надад бий бөгөөд энэхүү тэмээчин эрийг таних хүн байвал хаягийг нь хэлж өгч туслаарай хэмээн уншигч танаас хичээнгүйлэн хүсье....
Шууд холбоос


2008-10-20

Гайхал

Энэ зургийг 2005 оны зун Дундговь аймгийн 300 тэмээтэй нэгэн айлынд үдлэхдээ Чех багш эмэгтэй Яна авсан юм. Тэрээр нөхөр Зденекийн хамт болон бусад 20 аялагчийн хамтаар 4 фургонд суун 20 гаруй хоног Монголын говиор аялсан юм. Миний хувьд 22 чех жуулчинтай тэр нэгэн  аяллын туршид хөтчөөр ажиллахдаа сэтгэгдэл өндөр байв. 
Өнөөдөр энэ зургийг харж суухад энэ хөдөөний айлынхныг хараад өрөвдмөөр ч юм шиг, хайрламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг, олон янзын мэдрэмж төрлөө....
Шууд холбоос


2008-10-20

Түймэрийн менежментийн тухай товчхон

Энэхүү зургаас Калифорнид асч буй түймрийн сансараас авсан утааны дүрсийг харж болно. Калифорни муж нь түймрийн эрсдэл ихтэй олон нутгуудтай ажээ. Бидэнд хэрэгтэй нэг зүйл гэвэл эд нар Түймрийн менежмент буюу галын тусгай менежмент явуулсаар удаагүй байгаа юм байна. Магад манай улсад бас хэрэглэгдвэл үр ашигтай байж болох нэгэн технологи, тэр нь юу вэ гэвэл түймэр дэгдэнгүүт унтраах гэж дайрах огт хэрэггүй ажээ.  Ойд эсвэл талд /миний мэдэхээр талын түймэр хамгийн аймшигттай гэгддэг/ ассан түймэр нь олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж өгдөг жамтай ажээ. Хэрэв тухайн түймрийг унтраавал д...
Шууд холбоос


2008-10-20

"Аялал жуулчлалын эдийн засагт оруулах хувь нэмэр" эссэ

АНУ-ын зохиолч Grace Moore “You're Only Human Once” номондоо бичихдээ “Аливаа нутаг орны үзэсгэлэнг чин сэтгэлээр биширч үнэн дүр төрхийг нь олж харахын тулд тэнд халаасандаа сохор зоосгүй очвол зохилтой хэмээн бодном” гэжээ. Гайхалтай эмэгтэйн өвөрмөц бодол шүү. Харин та бидний хувьд дээрх үзэл ямар үр дагавар авчрах билээ? Үргэлжлүүлэн уншихаасаа өмнө Та агшин зуур толгой өндийлгөн  хариулахыг оролдоод  үзээч.

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын тунхаглаж байгаагаар аялал жуулчлал нь дэлхийн хамгийн хурдан өсч буй аж үйлдвэрийн салбарын нэг бөгөөд аялал жуулчлалын destination-д ашиг...

Шууд холбоос


Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 193000 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 6 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн