Melody Mongolia
2008-12-24

Хэвтээ Босоогийн агуй

 

Хэвтээ Босоогийн агуй нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан суварга хэмээх байгалийн үзэсгэлэнт газрын ойролцоо оршино. Дундговь аймгийн Өлзийт сумаас 70 км, Уланбаатараас 426 км, Мандалговиос 156 км, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 40 км зайтай үзэсгэлэнт Цагаан суваргын зүүн талд хойт өргөргийн 44″30″, зүүн уртрагийн 106″57″-д Э.Авирмэд уулын хөндий говь дунд байрладаг. Уг агуй нь гарал үүслийн хувьд элэгдэл эвдрэлийн гаралтай.
Агуйд орохдоо зогсоогоороо, улмаар бөхийж, цааш явган суун мөлхөж, хамгийн нарийн хэсэгт нь элгээрээ газарт наалдан мөлхсөөр агуйн нөгөө амаар нэвт...
Шууд холбоос


2008-12-23

Багш минь арай ч дээ

Ажлын хажуугаар бас нэг Их сургуулийн диплом өвөртлөхөөр зүтгэж байгаа хүнд долоо хоногийн 5 өдөр зүтгэхэд заримдаа хүндрэл гарнаа, гаралгүй яахав. Өөрөө өвдөнө, хүн өвдөнө, ажил гарна, хөдөө явна, гэхдээ л бид чадах ядахаараа хичээж, таслалтгүй шахуу хоёр жил зүтгэж байна. Гол нь гурван долоо хоногийн өмнө нэг өдөр багш нарын маань нэг нь согтуу хичээл оров. Архины үнэрээ нуух гэж уг нь бохь зажлаад ч юмуу, ямар нэгэн байдлаар ичиж зовмоор байтал багш минь ширээ тохойлдон, жишим ч гүй, нүдээ онийлгон дуугаа өндөрсгөж хэл амаа орооцолдуулан байж 3 цагийн хичээлээ заав. Манай ангийнхан яасан бэ...
Шууд холбоос


2008-12-17

Хатан зүрх



АНУ-н ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачилсан энэхүү одон өдгөө 3-хан ширхэг байгаа ажээ. Жинхэнэ анхны одон шүү дээ. Түүнээс хойш эр зоригоо илтгэн баатарлаг гавьяа байгуулсан цэргүүдийг шагнадаг байсан энэ одонг Purple Heart буюу Хатан зүрх хэмээн нэрлэв. Улмаар дайнд шархадсан, бэртсэн цэргүүдэд олгодог болов. Өнөөдөр Афганистан, Иракт байлдаж байгаа америкчуудаас өдөрт дунджаар 14 цэрэг энэ одонг авч байна.
Доорхи зураг дээр байгаа зүрх бүр амь үрэгдсэн эсвэл шархадсан 1000 цэргийг төлөөлнө.
Дэлхийн 2-р дайнд 964,409 цэрэг,
Солонгосын дайнд 136,936 цэрэг,
Вьетнамын дайнд 200,67...
Шууд холбоос


2008-12-17

Надад мөнгөө үзүүл

BRIC хэмээх эдийн засгийн шинэ томьео үүсээд удаагүй байгаа билээ: Бразил, Орос, Энэтхэг, Хятадын шинээр дэлхийн зах зээлийг байлдан дагуулж байгаа хүчирхэгжиж байгаа эдийн засгийг BRIC countries гэж нэрлэдэг. Энэ 4 оронд хамгийн үй олноор саятнууд төрөн гарч байгаа аж. Дэлхийд одоо 10 сая хүн саятан болжээ.
Харамсалтай нь, одоогийн 1 сая доллар нь 1983 оны 455,000 доллартай инфляцийн ачаар тэнцэж байгаа.
2007 оны дэлхийн 10,1 сая саятнуудын хөрөнгө нийтдээ 40,7 триллион доллар аж.
1. Швейцар /хүн амын 2,7%/
2. Арабын Нэгдсэн Эмират /хүн амын 1,8%/
3. Сингапур /1,7%/
4. Норвеги /1.3%/
5. Япо...
Шууд холбоос


2008-12-17

Хор долоодог бүсгүй

Валерия Кларк мэлхий харангуутаа бариад, үнэрлээд, долоодог. Түүний хувьд эрдэм шинжилгээний ажил нь Мадагаскарын төрөл бүрийн хорт мэлхийн хоруу чанар, хор ялгаруулах системийг судлах явдал юм. Химийн биологич мэргэжилтэй энэ бүсгүй арьсан дах булчирхайнаасаа алкалоид ялгаруулдаг эсэхийг нь тогтоох гэж нэлээд олон мэлхий долоосон бололтой. Түүний судалгааны үр дүнд эдгээр алкалоидуудыг хорт мэлхийнүүд хоол хүнснээсээ гарган авдаг болохыг, мөн амьдрах орчин нь цэвэр, бохирдоогүй байх тусам мэлхийний хор нь илүү хүчтэй байдаг нь тогтоогджээ. 

За одоо таавар таалгая: Кларк яагаад мэлхийгээ эхлээ...
Шууд холбоос


2008-12-17

Дэлхийн хамгийн том талстыг үзээд үхэх магадлал



Эвлүүлэг биш шүү, залуусаа. Дэлхийд хамгийн том кристалл талстууд бүхий агуйг саяхан, 2000 онд нээжээ.
"Cueva de los Cristales" буюу "Талстын агуй" нь  Мексик Улсын Наива уурхайн гүнээс санамсаргүй байдлаар олджээ. Наива уурхай нь улсынхаа экспортын хэрэгцээнд жил бүр мөнгө, хар тугалгыг тонн тонноор нь нийлүүлдэг юм. Мөнгө хэмээх үнэт металлыг үүсгэгч элементүүд нь талст болон үнэт чулууг мөн үүсгэдэг учраас өмнө нь ч энэхүү уурхайд ихээхэн хэмжээний талстууд бүхий хөндий орон зай үе үе олддог байжээ. Гэтэл тэр нэгэн өдөр ах дүү хоёр уурхайчин гүний өрөмдлөг хийж байхдаа аварга том талс...
Шууд холбоос


2008-12-17

2008 оны шилдэг зураг


National Geographic буюу Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн сэтгүүл нь сар бүр аялагчдын авсан мянга мянган зургуудаас шилж сонгон жил бүр шилдэг фото зургийн шагналыг гардуулдаг бөгөөд 2008 оны шилдэг зургийн тоонд орсон энэхүү цаатан эрийн хөрөгийг Австралийн иргэн Донна Тодд авчээ.
Шууд холбоос


2008-12-13

Гэрэл унтарлаа...



Шөнийг хүртэл өөрийн боол болгов.
Ял шийтгэлд нь хоол тэжээлээ олох, нөхөн үржих, нүүн шилжих боломжоо алдав. Хүмүүс төдийгүй олон тооны амьтад.
"Сартай шөнийн сэлүүхэндээ сайхан байгаль ганган чиг байна" гэж дуулдаг нь хөөрхий хэдэн хөдөөний Монголчууд болон Төв Африкийн Бүгд Найрамдах улсынхан л үлдсэнийг сансрын хиймэл дагуулаас авсан зураг харуулна.



Энэхүү зураг нь 1996 онд авсан зураг бол өнөөдөр чухам нөхцөл байдал ямар болсныг Та тодхон /хурцхан/ төсөөлж байгаа биз ээ.
1800 онд Лондон хотод сая гаруй хүн амьдарч ихэнхи нь лаа, дэнлүүний гэрэлд аж төрөн сууж байжээ. Хол...

Шууд холбоос


2008-12-12

Хар тамхины тухай 16 баримт



1. Мансууруулах бодис /наркотик/ грекийн "наркотикос" гэдэг үгээс гаралтай бөгөөд анх 2000 жилийн өмнө Грек, Кипрт үүсчээ. Грекууд хатаасан, цагаан, намуу цэцэгийн хар тамхийг Морфей бурхны зүүдийг хүндэтгэх ёслолуудын үед хэрэглэж эхэлжээ.
2. Героин нь хар тамхинд хадгалагддаг алкалоидуудын нэг морфиноос үүссэн бөгөөд 20-р зууны эхнээс түүнийг өвчин намдаагх, унтуулах, хоргүй зүйл хэмээн эмийн сангуудаар чөлөөтэй худалдаж, шуудангийн цэсээр илгээж байв. Героиноос болж Женис Жоплин, Жими Хендрикс, Кит Мун, Брайан Жонс, Грэм Паркинз зэрэг рок одод нас барсан юм.

 
Тэрбумд ганц төрөх а...
Шууд холбоос


2008-12-08

Хүмүүст дажгүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд магтаал урсгах уу?


Яриагаараа бусдыг өөртөө тат:
1. Тод ярь. Хэлж буй үгнүүдээ тод дууд, амандаа битгий бувтна. Хэт хурдан яриад байвал нэг хором зогсосхийн гүнзгий амьсгаа ав. Хоёр өгүүлбэр хэлэх тутамд амьсгаа ав.
Яагаад: ингэвэл самгардсан, новширсон харагдахгүй харин тайван, анхааралтай, цэгцтэй харагдана. Тайван харагдаж чадвал тэгээд л сонсогчийн сэтгэлийг булаана гэсэн үг.

2. Зөв ярь.  Бүтэн өгүүлбэрээр, хар ярианы хэллэг оруулахгүйгээр, хэлзүйн дүрмийн дагуу ярь. Тухайн үгийн утгыг мэдэхгүй байвал бүү хэрэглэ, аягүй бол бүр ч ичгэвтэр байдалд орно.
Яагаад: зөв яривал ухаантай, гавшгай сэтгэгдэ...

Шууд холбоос


2008-12-04

Мюсли - хоол уу хор уу? Үзэмж төгөлдөр болгох өглөөний унд+эрч хүч+эрүүл мэнд=шидэт хольц



Мюсли гэгч энэ гялгар уут, хайрцганд савласан малын тэжээл шиг хүнсийг ер ойлгохгүй олон жил явлаа. Жуулчид өглөөний цайндаа сүүтэй хольж идэх дуртайг нь яана. Хааяа амны зугаа гаргах гэж, тогооч ах нартай хууч хөөрөх зуураа "овьёос" дундаас нь ганц нэг ширхэг самар, үзэм, жимсний хэлтэрхийг нь түүдэг байлаа.
Дүү нар олигтой тэжээллэг хоол унд идэж чадахгүй байгааг эгч хүн болж төрсөн би ажиглалгүй яахав. Намар дэлгүүр хэсэхдээ нэг уут мюсли 3500 төг-р авлаа. Нөгөөдөхөө жигтэйхэн хуурамч дүр гарган магтаж магтаж өглөө нь сүүтэй холиод хоёр дүүгээ тэжээв. Үзэм, төрөл бүрийн самар, бас бол...
Шууд холбоос


2008-12-02

Монголчуудыг дуурайн хөглөсөн Австрали эр



Унгар хүртэлхи өргөн уудам ертөнцийг цагтаа байлдан дагуулж байсан өвөг дээдсийг маань дууриан 2004 оны зун Хархориноос морьдсон Австралийн иргэн Tim Cope анх 18 сар аялахаар төлөвлөж байсан боловч 2 жил хагас мориноосоо буусангүй хөглөв. 2 удаа морьдоо малын хулгайч нарт алдаж байсны нэг тохиолдол нь анх Монголд аялалаа эхлээд 5 хонож байтал 3 морио алджээ. Ихэд сэтгэлээр үнаж байв гэнэ. Казахстаны нутагт явж байхдаа газрын зураг дээр тэмдэглэгдсэн нэгэн бөглүү тосгонд хүрэхийг яаран чавхдсаар зарим ачаагаа хаана алдсанаа ч мэдсэнгүй, нэг морины хөлийг гэмтээж, яарвал даарна гэгчээр тэр т...
Шууд холбоос


2008-12-02

Таны дотоод нөөц, боломж, хүч юунд хүргэж чадах вэ?



Энэ залууд АНУ-н Юта мужийн нутагт орших Blue John Canyon хэмээх хавцалд ханан хаданд авирч байхад нь эмгэнэлт явдал тохиолджээ. Хагас тоннын жинтэй том хад нурж Aron-ы баруун гар хаданд дарагдан хавчигдсанаар урхинд оржээ. Угийн хүн ч амьтан ч харагдаж үзэгддэггүй, жинхэнэ бөглүү, алслагдмал нутаг учраас найдах зүйл байсангүй. Aron угийн ганцаарчилсан авиралт, аялал хийдэг, айдас гэгчийг мэддэггүй нэгэн. 
Тав хоногийн дараа AronRalston хавцалаас гарч явлаа. Гэхдээ өрөөсөн гар нь тэнд үлджээ. Халаасны хутга аминых нь оронд гарыг нь авчээ.
Одоо Aron ханан хаданд авирсаар байгаа төдийгүй,...
Шууд холбоос


2008-11-30

Хүмүүс яагаад аялан жуулчилдаг вэ? Аялал жуулчлалын нийлүүлэлт нь жуулчны experience-д яагаад чухал вэ?



Хүмүүс яагаад аялан жуулчилдаг вэ? Өвөрмөц бөгөөд содон санаа бүхий роман бичигч АНУ-н зохиолч Don DeLillo аялал жуулчлалыг тэнэглэлийн марш хэмээн нэрлэв. Гэр орноо орхин хамаг мөнгөөрөө алс бөглүү нэгэн газар очоод хэдэн зураг аваад замдаа ядарч туйлдан гэртээ эргэн ирээд дахин ажилдаа шургах нь хүмүүсийн хувьд хэвийн үзэгдэл болжээ. Магад хүмүүсийн энэ зан бидний ДНХ-д нуугдмал нэгэн код ч байж болох юм. Балар цагийн өвөг дэдэс маань болох Неандертальчууд Еврази тивийг 200,000 шахам жилийн турш ноёлохдоо Европын өнцөг булан бүрийг сониучирхаж, бүр цаашилбал Монгол, Өмнөд Сибирь хүртэл т...

Шууд холбоос


2008-11-28

Залууст сургамж болох №2 захидал “Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой”


Сайн байна уу? Захиа бичилгүй удчихлаа. Миний захиа танд очсонд маш их баяртай байнаа. Надад олон зөвлөгөө өгсөнд баярлалаа. Таны хэлсэн үг хатуудаагүй ээ. Угаасаа энэ амьдралд ингэж л хатуу зогсох хэрэгтэй юм шиг байна.
Манай сургууль 3 жилтэй 90 кредит сурна. 2010 онд төгсөнө. Би сүүлийн 1 жил хадмийндаа амьдарч байгаа. Хүмүүс хадам гэхээр л их эвгүй ойлголттой байх юм. Гэхдээ миний хадмууд тийм биш ээ. Олон хүүхэдтэй айл учраас ийм тийм олон зангүй улс. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг биз дээ. Надад сайн хүмүүс таарсан. Нөхөр маань бид 2-ыг эцэг эх дээрээ байлгах ...
Шууд холбоос


2008-11-26

"Монгол Улсын Аялал Жуулчлалын салбарын үйлчилгээг худалдан авагчдын сэтгэлзүйн онцлогоос хийсэн зарим ажиглалт" судалгаа


Тухайн барааг ямар нэгэн худалдан авагч чухам яагаад сонгодог талаар зөвхөн жуулчдын санал асуулгад үндэслэн ойлгож мэдэхэд бэрх. Хичнээн хүн Баян-Өлгийн Бүргэдийн аяллыг худалдаж авах бол гэсэн асуултанд хариулахын тулд бид тухайн орны түүх соелын уламжлал, хүн амынх нь сэтгэлзүйн хэрэгцээний талаар тодорхой мэдсэн байх хэрэгтэй. Улс, бүс нутаг бүр өөрийн гэсэн соел, дээдэлж хүндэлдэг зүйлтэй байдаг. Үүнтэй уялдаад Англичууд Америкчуудыг бодвол чөлөөт цагаа гэр орондоо өнгөрөөх илүү дуртай учир тэдний дунд цэцэрлэгийн хашаа барих зориулалттай материал бүтээгдэхүүний хэрэгцээ их ажээ. Их Бри...
Шууд холбоос


2008-11-25

"Иргэдийн чөлөөт цаг болон автомашины хэрэглээ" судалгаа


1-р бүлэг: Оршил
Канадын социологичийн хэлснээр (Marshall McLuhan,1980) өдгөө автомашин нь хотын оршин суугчийн өөрийгөө хамгаалах болон бусдаас тусгаарлах хөө хуяг болжээ.
Монгол Улс 2006 оны байдлаар 141468 автомашинтай байсан бөгөөд үүний 55.9 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчээ. 2007 онд нийслэлийн хэмжээнд нийт 89.663 автомашин тоологдож байсан бол 2008 оны 6-р сарын байдлаар Авто тээврийн хэрэгсэлийн улсын үзлэг, тооллогод нийт 108870 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 4.07 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд төвлөрүүлжээ. Энгийнээр ойлгоход нийслэлийнхний хэрэглэх тээврийн хэрэгслийн ...
Шууд холбоос


2008-11-13

The 7 Habits of Highly Effective People

The 7 Habits of Highly Effective People
Honzo-н блогоос авсан хаягаар орж үзлээ. Сайн ном байгааг тэмдэглүүштэй. Аль нэгэн хэвлэлийн компани санал тавибал иймэрхүү номыг бол дор нь орчуулаад өгнө шүү.  http://www.stephencovey.com/7habits

Habit 1 : Be Proactive
Your life doesn't just "happen." Whether you know it or not, it is carefully designed by you. The choices, after all, are yours. You choose happiness. you choose sadness. you choose decisiveness. You choose ambivalence. You choose success. You choose failure. You choose courage. You choose fear. Just remember that every moment,...
Шууд холбоос


2008-11-13

Чингис Хааны уурганы нүх гэнэ...

Эх орны өмнөд хэсэгт ажиллаж амьдарч байгаа найз маань Энергийн төв ороод хэдэн зураг явуулжээ. Чингис Хааны уурганы нүх гэгдэх энэ нүх ёроолгүй мэт, ямарч урт модоор тэмтрэхэд ёроолд нь хүрэхгүй байсан агаад харин сүүлийн үед хүмүүс чихэр боов хийсээр ёроолд нь хүрч болохоор болсон гэнэ. Зургаас харахад найзын маань гар тэр чигээрээ яваад оржээ. 



 

Монгол орны гайхамшигт газрууд барагдашгүй.

...
Шууд холбоос


2008-11-13

Вэб бие даан хийх гэдэг ч...

Сүүлийн 9 өдрийн турш хуучин вэбээ шинэчлэх гэж жаахан суулаа. Мэдээж хэрэг 4 жил сургуульд нь сураагүй, мэргэжлийн багшаар нарийн ширийнийг заалгаагүй мань мэтийн хүнд бэрхшээх зүйл зөндөө. Ядаж л Java script мэдэхгүй. Гэхдээ ямар ч л байсан өөрийн хэмжээндээ flash animation оруулаад арай гайгүй харагдахуйцаар царайг нь засчихлаа. Энэ явцад хэрэг болохуйц хэдэн зүйл тааралдлаа, уншигч Та ч над шиг өөрөө суралцагч бол мэдэхэд илүүдэхгүй байх. 
1.  Вэбийн меню хийхэд олон давхараар шаталсан, хулгана хүрмэгц задарч харагддаг нарийн бүтэцтэй меню хийхэд http://www.buttongenerator.com тус болно. ...
Шууд холбоос


Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 192305 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 5 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн