Сайн байна уу? Захиа бичилгүй удчихлаа. Миний захиа танд очсонд маш их баяртай байнаа. Надад олон зөвлөгөө өгсөнд баярлалаа. Таны хэлсэн үг хатуудаагүй ээ. Угаасаа энэ амьдралд ингэж л хатуу зогсох хэрэгтэй юм шиг байна.
Манай сургууль 3 жилтэй 90 кредит сурна. 2010 онд төгсөнө. Би сүүлийн 1 жил хадмийндаа амьдарч байгаа. Хүмүүс хадам гэхээр л их эвгүй ойлголттой байх юм. Гэхдээ миний хадмууд тийм биш ээ. Олон хүүхэдтэй айл учраас ийм тийм олон зангүй улс. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг биз дээ. Надад сайн хүмүүс таарсан. Нөхөр маань бид 2-ыг эцэг эх дээрээ байлгах дуртай байдаг юм. Би энэ айлд амьдраад нэг зүйлийг маш сайн ойлгосон. Хүний хүнийг хүнийх гэлтгүй хайрлавал тэр хайрлуулсан хүн нь эргээд өөрийг нь эцэг эх шигээ санадаг юм байнаа гэдгийг. Таны хоёр дүү охин ч бас Таны хичээл зүтгэлийг, хайрыг ойлгож Таныг өөрсдийн ээж шигээ хайрлах болно гэдэгт итгээрэй. Би нөхрийгөө явахаас өмнө гэрлэлтээ батлуулчихсан. Энэ нь хожим хэрэгтэй гэж хүн бүр л яаруулж байсан юм. Солонгост байдаг миний найзууд нөхөрийн минь талаар их олон юм ярьдаг. Хүний үгэнд итгэхгүй байж болохгүй л байх л даа. Гэхдээ л надад их хэцүү байгаа болохоор би нөхрийгөө ир гэж хэлсэн. Ярилцаж байгаад одоо 12 сард ирнэ. Охин нь аав гэж мэдэхгүй хүн болж байх шиг байна. Миний хичээлийн зав гайгүй дээ. Хүн ер нь завгүй байх тусмаа ихийг амжуулдаг юм шиг байна. Амжаад болоод л байна. Дүүд Таны мэндийг дамжуулсан. Хотод хамаатныхаа айлын ажилд тусалдаг. ... хавиар л байдаг байх, би сайн мэдэхгүй байна. Би охинтой болсон болохоор одоо охиноо л бодох юм. Миний охин бусдаас дутуу явах вий. Сургуульд орохоор нь аятайхан сургуульд явуулчих юмсан гээд л... Одооны хүмүүс чинь хүний өнгөнөөс нь л дүгнэх гээд байгаа юм шиг санагдах юм. Адгийн наад зах нь манай энд хүнд суртал ихтэй. Эмч нар, цагдаа, төрийн албан хаагчид. Яагаад өөрийнхөө хийх ёстой ажлыг хийж байна гэж боддоггүй юм бол доо тэд. Надад хэн нэгэн нь Тань шиг “Чи амьдралаа зөв эхэлжээ. Цааш зоригтой бай.” Гэж хэлэх хэрэгтэй байсан бололтой. Нуруун дээрээс нэг их юм аваад хаячих шиг боллоо. Би битүүхэндээ би арай эрт амьдрал эхэлчих шиг болж дээ гэж харамсдаг байсан юм. Одоо тэгэж хаяяа ч гэсэн бодож байхгүй ээ. Тандаа маш их баярлалаа. Би эр хүнээс хэт хамааралтай амьдрахгүй юм шүү гэж боддог. Хичээж л байна даа би. Учраа олж, эвий нь харж амьдрах л хэрэгтэй болж байх шиг байна даа. Миний бодлоор захиа бичих нь утсаар ярьж, мсж бичихээс илүү нандин юм болов уу гэж боддог юм. Дараа урт захиа бичнээ. Түр баяртай. 2008.11.10
|
2009-01-08 -