Энэ залууд АНУ-н Юта мужийн нутагт орших Blue John Canyon хэмээх хавцалд ханан хаданд авирч байхад нь эмгэнэлт явдал тохиолджээ. Хагас тоннын жинтэй том хад нурж Aron-ы баруун гар хаданд дарагдан хавчигдсанаар урхинд оржээ. Угийн хүн ч амьтан ч харагдаж үзэгддэггүй, жинхэнэ бөглүү, алслагдмал нутаг учраас найдах зүйл байсангүй. Aron угийн ганцаарчилсан авиралт, аялал хийдэг, айдас гэгчийг мэддэггүй нэгэн.
Тав хоногийн дараа AronRalston хавцалаас гарч явлаа. Гэхдээ өрөөсөн гар нь тэнд үлджээ. Халаасны хутга аминых нь оронд гарыг нь авчээ.
Одоо Aron ханан хаданд авирсаар байгаа төдийгүй, 406 Мегагерцын үелзэлээр хиймэл дагуулын SAR системд холбогдож байршлын мэдээлэл илгээгч төхөөрөмж TerraFix GPS-ийг сурталчилж байна.
Энэ түүх бидэнд хүний дотоодод нуугдмал асар их нөөц, боломж, хүчийг өгүүлнэ.
|
2009-01-04 - soogii