2008-12-02
Монголчуудыг дуурайн хөглөсөн Австрали эр
Унгар хүртэлхи өргөн уудам ертөнцийг цагтаа байлдан дагуулж байсан өвөг дээдсийг маань дууриан 2004 оны зун Хархориноос морьдсон Австралийн иргэн Tim Cope анх 18 сар аялахаар төлөвлөж байсан боловч 2 жил хагас мориноосоо буусангүй хөглөв. 2 удаа морьдоо малын хулгайч нарт алдаж байсны нэг тохиолдол нь анх Монголд аялалаа эхлээд 5 хонож байтал 3 морио алджээ. Ихэд сэтгэлээр үнаж байв гэнэ. Казахстаны нутагт явж байхдаа газрын зураг дээр тэмдэглэгдсэн нэгэн бөглүү тосгонд хүрэхийг яаран чавхдсаар зарим ачаагаа хаана алдсанаа ч мэдсэнгүй, нэг морины хөлийг гэмтээж, яарвал даарна гэгчээр тэр тосгонд 3 сар гацав. Украинд жинхэнэ хүнд суртал гэж юу байдгийг мэдсэн нь зөвшөөрөл виз мэтийг хөөцөлдсөөр бараг 3200 км машинаар туулсан явдал байлаа. Tim-ын аялал нийт 9600 км замыг мориор туулах зорилготой байлаа.
Adventure сэтгүүлийн 2006 оны 9-р сарын дугаарын нийтлэлээс иш татав.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 520 удаа
|
Сэтгэгдлүүд
|
2009-02-17 -