Melody Mongolia

2008-12-04

Мюсли - хоол уу хор уу? Үзэмж төгөлдөр болгох өглөөний унд+эрч хүч+эрүүл мэнд=шидэт хольц



Мюсли гэгч энэ гялгар уут, хайрцганд савласан малын тэжээл шиг хүнсийг ер ойлгохгүй олон жил явлаа. Жуулчид өглөөний цайндаа сүүтэй хольж идэх дуртайг нь яана. Хааяа амны зугаа гаргах гэж, тогооч ах нартай хууч хөөрөх зуураа "овьёос" дундаас нь ганц нэг ширхэг самар, үзэм, жимсний хэлтэрхийг нь түүдэг байлаа.
Дүү нар олигтой тэжээллэг хоол унд идэж чадахгүй байгааг эгч хүн болж төрсөн би ажиглалгүй яахав. Намар дэлгүүр хэсэхдээ нэг уут мюсли 3500 төг-р авлаа. Нөгөөдөхөө жигтэйхэн хуурамч дүр гарган магтаж магтаж өглөө нь сүүтэй холиод хоёр дүүгээ тэжээв. Үзэм, төрөл бүрийн самар, бас болоогүй хатаасан гадил мэтийн нэрийг нь мэдэхгүй жимсний хэлтэрхий бүхий нэгэн хольц байдгийг Уншигч Та андахгүй биз ээ. 

Тэр өдөр нь юу ч ажиглагдсангүй, мэдэгдсэн ч гүй. Гэтэл маргаашнаас нь сонин зүйл ухаарав. Ажилдаа өглөө 7 хагаст очоод 10 цаг өнгөрөөд л дайнд яваад ирсэн мэт өлсдөг би нэг мэдсэн үд дунд болчихсон, ходоод маань ямарч дохио өгөөгүй, харанга дэлдээгүй байлаа. Юу болох нь энэ вэ? За би ерөөсөө workaholic /ажилдаа донтогч/ болжээ. Тэр өдрөөс эхлэн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн гайхалтай сайжирч би гэдэг хүн нэг ч гэсэн стресс үүсгэгч хүчин зүйлээс салав даа. Танд зөвлөхөд: мюсли нь соёлт ертөнцөд "завтрак красоты" буюу "гоо сайхныг авчрах өглөөний унд" гэж нэрлэгддэг, маш олон төрлийн аминдэм агуулдаг, тун хөнгөн хоол бөгөөд бодисын солилцоо, 12 нугалаа гэдэсний ажиллагааг идэвхижүүлдэг, цусан дах холестерины хэмжээг 10% бууруулдаг юм байна. Сүү, буцалсан ус, шүүс зэрэгтэй хольж болно. гол нь сүүгээ нэмж хийсний дараа 30 мин дэвтээх хэрэгтэй. Зөгийн балтай хольж идвэл бүүр ч сайн гэнэ. Мюсли нь Таны 12 нугалаа гэдэсний ханыг сойз шиг цэвэрлэдэг гэнэ. 
Өглөөг зөв эхэлвэл Эрхэм Та бүхэл өдрийн турш эрч хүчтэй цоглог явна шүү дээ. 3500 төг халааслаад дэлгүүр гар даа.  

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 784 удаа

Сэтгэгдлүүд

2009-01-15 -

Бичсэн: Зочин
tehhh yag unen bainga ideh estoi ontsgyi sanagddag shuu
. Шууд холбоос

2008-12-08 - ter ch tiim shuu

Бичсэн: bolor (зочин)
чиний хэлдэг ч унэн шуу би углуу болгон 2 хуухэддээ угч байгаа шуу одоо мусли ни байхгуй болохоор уурладаг болсон хуухэд гэлтгүй том хунд вх тэжээлтэй сайн хоол шуу эрүүл эрүүлэндээ тэтгэж байя залуучуудаа talk to the hand
. Шууд холбоос

2008-12-05 - medej ablaa

Бичсэн: ari (зочин)
Идэж чаддаггуй ум л да.Гэxдээ заавал идэж сурxаар шийдлээ.Миний буx л зовиурийг арилгаx бололтой дог шуу.Гэдэсний гурвэлзэx xодолгоон надад маш иx дутагдалтай бгаа xа xа xа нээрээ шуу,сайxан мэдээ огсонд таларxлаа МЭЛӨДИ
Чи шуу. чамтай xамт би шуу,
Муслиг гадаадийнxан л учиргуй идээд байдаг ум би эрдөө ч ойлгодоггуй байлаа.xарин зогийн балтай буцалсан устай иддэг гэж мэдxийн байна.
за тайнкс.Маргаашнаас элээд мусли руу алxаад мааарш.
. Шууд холбоос

2008-12-05 -

Бичсэн: oyuka (зочин)
Тиймээ, яарч байхад үед ч ёстой амар шүү. Хэдийгээр бид хэрэглэдэг ч гэсэн нарийн ширийнийг нь тэр бүр сайн мэддэггүй байсан байна. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд гялайлаа happy
. Шууд холбоос

2008-12-05 - Сэтгэгдэл

Бичсэн: honzo
Ашгүй гэж. Муу гэж хэлэх гэж бгаа байх гэж эхэндээ түгшлээ шд. яарч бхад ч ёстой амар шүү. гэхдээ байнга идээд бхаар аппетитгүй болчихдог юм шиг
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 192996 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 85 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн