Валерия Кларк мэлхий харангуутаа бариад, үнэрлээд, долоодог. Түүний хувьд эрдэм шинжилгээний ажил нь Мадагаскарын төрөл бүрийн хорт мэлхийн хоруу чанар, хор ялгаруулах системийг судлах явдал юм. Химийн биологич мэргэжилтэй энэ бүсгүй арьсан дах булчирхайнаасаа алкалоид ялгаруулдаг эсэхийг нь тогтоох гэж нэлээд олон мэлхий долоосон бололтой. Түүний судалгааны үр дүнд эдгээр алкалоидуудыг хорт мэлхийнүүд хоол хүнснээсээ гарган авдаг болохыг, мөн амьдрах орчин нь цэвэр, бохирдоогүй байх тусам мэлхийний хор нь илүү хүчтэй байдаг нь тогтоогджээ. За одоо таавар таалгая: Кларк яагаад мэлхийгээ эхлээд үнэрлэдэг вэ? National Geographic сэтгүүлийн 2008 оны 11-р сарын дугаараас.
|
2008-12-17 -